1xBet Монголын хамт олон хөлбөмбөг сонирхогчдын дунд судалгаа явуулж, хөлбөмбөгийн ДАШТ-д ямар шигшээ багуудыг хамгийн ихээр дэмжиж байгааг тодруулжээ. Хэсгийн шат өндөрлөж, хамгийн хүчирхэг багууд өрсөлдөх хасагдах шат ойртож буй энэ үед хөгжөөн дэмжигчдийн сонголт ч улам тодорхой болж байна. Испани, Англи, Франц, Аргентин зэрэг тэмцээний гол фаворитуудын нэр хамгийн олон давтагдсан бөгөөд эдгээр багууд цомын төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай гэж үзжээ.

Судалгааны үр дүнгээр Германы шигшээ баг Монголын хөгжөөн дэмжигчдийн дунд хамгийн өндөр дэмжлэгтэйгээр тэргүүлсэн байна. Оролцогчдын 18 хувь нь Юлиан Нагельсманны удирдсан баг өмнөх хоёр том тэмцээний бүтэлгүйтлээ ардаа үлдээж, энэ удаа тав дахь аваргын цомоо өргөнө гэж үзжээ. Үүнтэй ижил буюу 18 хувийн дэмжлэгийг Английн шигшээ баг авсан бол Аргентин 16.3 хувиар удаалсан байна. Харин Франц 10 хувь, Испани 9.5 хувь, Бразил 7.5 хувийн санал авчээ.

Судалгааг 2026 оны зургаадугаар сарын 1-11-ний хооронд явуулсан бөгөөд Монгол даяарх 1xBet хөлбөмбөгийн 172 хөгжөөн дэмжигч оролцсон байна. Үр дүнгээс харахад монголчууд дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд гол төлөв фаворит гэж тооцогдож буй багуудыг дэмждэг аж. Энэ нь Европын шилдэг лигүүдийг идэвхтэй үздэгтэй холбоотой бөгөөд хүчирхэг шигшээ багуудын ихэнх тоглогчид эдгээр лигүүдэд тоглодог юм.

Аргентины шигшээ багийн өндөр нэр хүндийн нэг шалтгаан нь санал асуулгад оролцогчдын 27.4 хувь нь Лионель Мессиг хамгийн дуртай тоглогчоороо нэрлэсэнтэй холбоотой байна. Мөн Монголын шигшээ баг тэмцээнд оролцоогүй учраас оролцогчдын 4 хувь нь Азийн төлөөлөл болох Японы шигшээ багийг дэмжиж байгаа гэж хариулжээ. Тэмцээний финалын тоглолт ойртож байгаа энэ үед Монголын хөгжөөн дэмжигчдийн таамаг хэр оновчтой байсныг тун удахгүй харах болно.

























































