Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа

2022-6-22
0
ЖИРГЭХ

Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын йшавыг өнөөдөр тавилаа.

  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын хамгин нягтаршил ихтэй, хүн ам, сургуулийн насны хүүхэд олонтой хороо бол 26-р хороо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн их тулгамддаг асуудал. Дээд шүүх хүртэл явж байж газрын асуудлыг шийдэж, өнгөрсөн оны аравдугаар сард 2022 оны төсөвт сургуулийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Сургуулийг 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд барина. Баянзүрх дүүргийн хэмжээнд 10 гаруй сургууль, мөн энэ тооны цэцэрлэг шаардлагатай байгаа. Дүүргийнхээ иргэдтэй уулзахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг байнга хөнддөг. 2024 онд манай дүүргийн хүн 400 мянгад хүрнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Гэтэл хөрөнгө оруулалт нь 20 мянган хүнтэй аймагт өгч байгаагаас 10 дахин бага байна. 

Нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх  зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн баталж, хотын хөгжлийн асуудлаар хүчээ нэгтгэн ажиллаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төсөв 40 тэрбум байсныг 400 тэрбум болгож, 10 дахин нэмэгдүүлж чадсан. Үүний ялагч нь Улаанбаатар хотын иргэд. 

26-р хороонд дахиад 2-3 газар байгаа ч эрх мэдэлд ойр хүмүүс авчихсан байдаг. Энэ хүмүүстэй шүүхээр дамжуулан “зодолдож” байгаа. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газар гурван шатны шүүхээр явж, удаан хугацааны тэмцлийн үр дүнд сургууль барих боломж бүрдлээ. 25-р хороонд Замын цагдаагийн 10 давхар оффис барих гэж байсныг Хотын дарга болиулж, цэцэрлэг барихаар газрын асуудлыг шийдсэн. 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шавыг ирэх сард  тавина. Сул газруудад ногоон байгууламж, эсвэл сургууль, цэцэрлэг байгуулна” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд байдаг ч ганц л сургуультай учраас хүүхдүүдийн олонх нь харьяаллын бус сургуульд сурдаг. Харин дээрх 640 хүүхдийн сургууль ашиглалтад орсноор энэ тооны хүүхэд харьяаллын бус сургуульд сурах шаардлагагүй болж, энэ хэрээр түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм. 

Нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнай “26-р хороонд энэ онд 920 хүүхдийн сургууль, 330 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно. Мөн “Монгол тэмүүлэл” сургуулийн байр ашиглалтад орно” гэв. 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин тус хороонд сургууль, цэцэрлэгийн хүртээмж маш хангалтгүй байдаг. Барилгажаагүй гурван талбай бий. Эдгээр газартаа сургууль, цэцэрлэг барихаар заримтай нь шүүхдэж байгаа гэдгийг хэлж байв. 

Тус 640 хүүхдийн сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Golden light" групп барих юм. Группийн ерөнхий захирал С.Алтангэрэл “Манайх 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 70 орчим төсөлд ажилласны 50 орчимд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, эмнэлэг, оффисын гэх мэт олон төрлийн барилга барьсан туршлагатай. Сургуулийг 2024 оны зун ашиглалтад оруулах гэрээтэй. Хэрэв хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэл 2023 онд ашиглалтад оруулна. Барилга нь зоорийн нэг давхар, дээшээ гурван давхар. Газрын нөхцөл байдлаас шалтгаалаад 640 хүүхдийн хүчин чадлаас илүүг барих боломжгүй. Хоёр спорт заал, гадна талбайг төлөвлөсөн” гэлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочид (202.21.97.90)
    худалдааны дээд сургуулийн усан бассены дэргэдэх 2-р байрыг төрийн мөнгөөр барьсан шүү дээ нямзагд захирал тухайн үед шууд л дээрэмдэж авсан үүнийг ьөр буцааж аваад хүүхдийн эмнэлэг цэцэрлэг болгож мөн нарантредийн 13-р хорооллын хүүхдийн цэцэрлэг 30 гаруй жил балгас хэвээрээ байх үүнийг төр буцааж аваад цэцэрлэг болгож чадах уу? хотын даргаа ерөнхий сайдаа
    2022 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.140.43)
    ZA BOLJDE
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    9 цаг 48 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    10 цаг 30 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    14 цаг 28 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    14 цаг 32 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    14 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    16 цаг 21 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    16 цаг 26 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    18 цаг 55 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 22 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    20 цаг 33 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    21 цаг 32 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    21 цаг 37 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    21 цаг 37 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    Уржигдар 23 цаг 44 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    Уржигдар 23 цаг 36 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    Уржигдар 23 цаг 30 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    Уржигдар 19 цаг 13 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    Уржигдар 18 цаг 38 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК