зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын баатар Данзан

2022-6-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсад анхны Улсын Их Хурал байгуулагдсаны 30 жилийн ой тохиож, анхдагч гишүүдээ дурсацгааж байна. Энэ хурал бол парламентын анхдагч гэгддэг Улсын Бага Хурлаас ялгаатай нь бүх гишүүд нь анх удаа нийт ард түмнээсээ сонгогдон бүрэлдсэн, төрийн эрхийг Дээд, Доод танхим гэж хуваалцахгүйгээр дангаар барих мандат авсан Их Хурал юм. Монголын шинэ нийгмийг удирдан залах үндэс, тулгуур болсон анхны Үндсэн хуулийн агуулга, заалтуудыг амьдралд хэрэгжүүлэх гол суурь хуулиудыг боловсруулж батлах хувь оногдсон Их Хурал. 

Анхдагч гишүүдээ дурсахуйд тэд маань амьдралын туршлага, ажлын бүтээлээр аргагүй л шилэгдмэл хүмүүс байжээ. Зөвхөн МАХН-аас нэр дэвшигчид дотор хөдөлмөрийн баатар, академич, эрдэмтэн, гавьяат, төрийн соёрхолт зэрэг алдар цолтой хүмүүсээс нэжгээд  байсан агаад эдийн засагч 19, хуульч 14, Ардын Их Хурлын депутат 16, Улсын Бага Хурлын гишүүн 12, Намын Төв Хорооны гишүүн 44, Засгийн газрын гишүүн 7, аймаг, хотын дарга 5 байжээ. Тэдний нэг нь миний энд дурсан буй Д.Данзан гуай юм.

Намтар түүх баянтай, гавьяа зүтгэл ихтэй, ард олондоо нэр хүндтэй хүн. Түүний тухай бүхэл бүтэн ном бичихээр. Гэвч энд бяцхан дурсамж хүүрнэнэ. Түүнийг банкны Данзан, Ардын баатар Данзан, дархад Данзан ч гэх нь бий.

БАНКНЫ ДАНЗАН

Бид түүнийг “банкны” Данзан гэж дууддаг. Жил бүр мөнгөний бодлогыг боловсруулах, санхүү, банкны холбогдолтой асуудлыг хэлэлцэхдээ Данзангийнхаа санал, бодлыг ихээхэн харгалзаж  тусгадаг байсан гэж Улсын Их Хурлын байнгын хороонд түүнтэй хамт ажиллаж байсан  нэгэн гишүүн ярьсан юм.  Данзан ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 1963 онд санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжлээр суралцан төгсөж ирээд шууд БНМАУ-ын банкны системд ажиллаж эхэлжээ. 

Тэрбээр ажлын гараагаа байцаагчаас эхэлж хэлтсийн дарга, газрын дарга, Банкны ерөнхий хорооны орлогч, 1-р орлогч дарга, Ерөнхий хорооны дарга хүртэл дэвшин ажиллажээ. Тиймээс Монгол Улсын банк, санхүүгийн системийг сайн удирдаж, үр бүтээлтэй ажиллаж байсан учир БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байв. Банкинд ажиллаж байхдаа Монгол Улсын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж нэгдлүүдийн банкны өрийг 2 удаа хөнгөлөх ажлыг санаачлан, тэднийг өрийн дарамтнаас чөлөөлж байсны дээр олон арван автомашин, техникийг Улсын төлөвлөгөөний комиссоор зөвшөөрүүлэн нэгдлүүдэд хуваарилуулж хадлан билчээр, газар тариаланг дэмжих зээл, тусламжийн асуудлыг шийдвэрлэн өгч байв.

Тэрбээр Ховд аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллахдаа Буянт сумын төвийг Зургаагийн талд суурьшуулж, тэжээлийн үйлдвэр шинээр байгуулах, Дөргөн сумыг шинээр байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлүүлж нутгийн олны талархалыг хүлээж байсан аж.

Д.Данзан 1967 онд Москва хот дахь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд томилогдож 1972 он хүртэл ажиллахдаа Монгол Улсын валютын нөөц, мөнгөн хөрөнгийг ашигтай байршуулах, шилжих рублийн хямд зээл авах тал дээр санаачилгатай ажиллаж, Монголдоо 100.0 сая ам долларын ашиг оруулж байжээ. Мөн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт Дархан хотыг бүтээн байгуулах хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажилласныг үнэлэн Дархан хотын Хүндэт дэвтэрт бичигдэн, медалиар шагнагдаж байв. 

Д.Данзан Монголын банкны системийг  зах зээлийн эдийн засагт шилжүүлэх, хоёр шатлалтай банкны систем тогтоох талаар Монгол Улсын анхны хуулиудыг санаачлан батлуулж байсан бөгөөд анхны арилжааны ХОТШ болон “Эдийн тэнгэр” банкуудыг байгуулж байв. Данзан 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн байхдаа Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороонд ажиллаж, хууль тогтоолын 20  гаруй төсөл боловсруулахад санаачлагч, ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр оролцож батлуулж байснаас заримыг дурдвал Нягтлан бодох бүртгэл, Валют зохицуулалтын, Үнэт цаасны, Эрдэнэсийн сангийн, Банкны мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны хуулиудыг нэрлэж болно. 

Тэр УИХ-аар жил бүр хэлэлцдэг тухайн жилд эдийн засгийг хөгжүүлэх, мөнгөний бодлогыг тодорхойлох, Монголбанкны тайлан тэнцэл, ашгийн хуваарилалт, түүний дагуу авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл зэргийг боловсруулахад чухал үүрэгтэй оролцож ирсэн юм. Мөн алт худалдах, олсон валютын орлогыг хадгалах, алт, мөнгө худалдах ханшийг тогтоох, мөн гүйлгээнд 10, 50, 100, 500, 1000, 10000, 20000-тын дэвсгэрүүд гаргах ажилд идэвхтэй ажиллаж байлаа.

Д.Данзан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг байгуулах анхны төслийг хийлцэж, бүтээгдэхүүнийг нь гадаадад борлуулах үнийн онолоор ЗХУ-ын Үнийн эрдэм шинжилгээний институтэд дэд эрдэмтний зэрэг хамгаалж, эрдэмтэн болжээ. Мөн 1981 онд Үнэ, стандартчиллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллахдаа ISO9000 серийн стандартуудыг орчуулж, Монгол стандарт болгох, хэмжил зүйн салбарыг үүсгэж, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах лабораторуудыг байгуулах зэргээр идэвхтэй ажиллаж хүрээлэнг Стандартчилал, хэмжил зүйн институт болтол өргөжүүлжээ.

Тэтгэвэрт гарсныхаа дараа “Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургуульд багшаар ажиллаж, 1992 онд дэд профессор цол хүртсэн. Оюутнуудад мөнгө, зээлийн бодлого, банкны удирдлага, хяналт шалгалт, санхүүгийн эрх зүй зэрэг мэргэжлийн хичээл зааж, сурган хүмүүжүүлэх ажилд идэвхтэй оролцож байлаа.          

АРДЫН БААТАР  ДАНЗАН

Ажилтнуудын цалин, ахмадуудын тэтгэврийг тавьж чадахгүй болтлоо төсөв татарсан, алдарт 20-р тогтоолоор  арвилж, хямгадсан хэд маань арай ч дээ гэмээр хасагдаж, идэх уух хүртэл итгэмээргүй хомсодсон хүнд хэцүү 90-ээд оны эхээр “дарин дээр давс” гэгчээр “Монголын сан хөмрөг хоосорлоо” гэсэн хоржоонтой мэдээлэл аянга буух адил айлган цочоох нь тэр.

Юу болов гэтэл Монголбанкны хэдэн ойворгон залуус улсын алт барьцаалж мөрийтэй тоглоод алдаж, долларын асар их  өрөнд улсаа унагачихсан ажээ. Ингээд  Монголбанкны мэргэжилтэн  Н.Жаргалсайхан, Д.Сүх-Эрдэнэ нарын дилер тоглож алдсан долларын өрөнд 4.0 тонн алтыг  Монголбанкнаас гаргаж гадагш ачуулжээ. Энэ нь тэр үеийн ханшаар 90.0 сая ам доллар бөгөөд ядарч доройтсон эдийн засаг, зүдэрч туйлдсан ард түмний хувьд ямар их хөрөнгө, ямар их хохирол билээ. Алдаа гаргаж, хэрэг тарьсан залуусыг  хэн гэгч хамгаалж, ямар эрх мэдэлтэн улсын сан хөрөнгөөс 4.0 тонн алтыг өөрийн мэдлийн өмч шиг өм цөм аваад өгчих зөвшөөрлийг өгдөг байна аа. Энэ хүн бол Бямбасүрэнгийн Засгийн газрын Шадар сайд Даваадоржийн Ганболд гэгч том зүрхтэн байв. 

Тэрбээр 1991 оны хоёрдугаар сарын 25-нд 15 тоот захирамж гаргаж, улсын нөөцөөс 4.0 тонн алт гарган Лондон руу ачуулж, мөрийтэй тоглоомын өрийг төлөх шийдвэр айлдсан ажээ. Гэтэл энэ том хэргийг тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар мэдэж байсан авч нуугаад өнгөрөхөөр шийдсэн байж. Төр, засгийн эрх мэдэлтнүүд дуугүй өнгөрөөх гэсэн энэ хэргийг тэднээс үл айгч нэгэн зоригтон ил гаргаж шуугиан дэгдээх нь тэр. Тэр зоригтон нь санхүүгийн асуудлыг сайн мэддэг Данзан байв.  Энэ бол ахмад туршлагатай банкир, дилер гэж юу вэ, алт хэний шийдвэрээр, хаашаа гарсан, эцсийн дүн юу болохыг сайн мэддэг Дарийн Данзан гэгч байлаа.

“Алт дилерийн“ гэж нэрлэгдсэн энэ хэргийг илчлэх нь үнэхээр эр зориг, эх оронч сэтгэлтнээс  гарах зүйл байв. Учир нь төр засаг хаацайлж, аюулаас хамгаалах, тагнуул, цагдаа, прокурор нь ч дуугарч чадахгүй, хэн ч илчилж зүрхлэхгүй байсан энэ хэргийг ахмад банкир Данзан зарлан тунхаглаж  ард нийтэд ил болгосон нь энэ. Хэрэг нэгэнт илчлэгдсэн учир алдагдсан хөрөнгийнхөө хойноос төр засаг, шүүх, прокурор нь хөөцөлдөж, улсыг хохиролгүй болгох, хэрэг тарьсан хүмүүс нь зохих гэм шийтгэлээ хүлээх ёстой байв. Гэтэл тийм юм болсонгүй, бүр гайхалтай нь нөгөө 4.0 тонн алт буюу 90.0 сая ам доллараар тоглочихсон Н.Жаргалсайхан Монголбанкны захирлаар томилогдох нь тэр. Тэрбээр захирал болсон даруйдаа дахин 3.6 сая долларыг Хөрөнгийн бирж байгуулахад гаргасан байв. Хөрөнгийн биржийн барилга засахад Монголбанк валют төлнө гэдэг хачин хэрэг шүү. Тэгээд зогсохгүй шинэ байгуулагдсан Хөрөнгийн биржийн захирал хэн болсон гэж санана. Н.Жаргалсайханы дүү Н.Золжаргал. “Дээл нөмрөх” ёстой хүн захирал болон дэвшиж, дүү нь биржийн захирал болж байдаг. Ямар их ач ивээл вэ, юуны төлөөс вэ?

“Алт дилерийн” гэж алдаршсан энэ хэргийн талаар Улсын Бага Хурал нэг удаа авч хэлэлцсэн гэдэг. Тэгтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ хэргийг дуугүй дараад өнгөрөх маягтай хандахад нь Улсын Бага Хурлын гишүүн, МАХН-аас сонгогдсон Чулуунбаатар (1992 онд УИХ-ын гишүүн байсан), С.Баяр (хожим Ерөнхий сайд болсон) нар эсэргүүцэн хурал хаяж гарахад гишүүд араас нь цуварч гарсан гэлцдэг.  

Тэгэхээр “алт дилерийн хэрэг” гэгч тун ээдрээтэй, ноцтой, улстөржсөн хэрэг байсан бололтой. Үүнийг тэр үеийн сонин хэвлэлүүдэд “XX зууны шилдэг луйвар” ч гэж нэрлэж байв. Харин “Алт дилерийн хэрэг“-ийг илрүүлснийх нь төлөө ард олон Д.Данзанг “ардын баатар” гэж өргөмжлөх болсон билээ. Нэрт яруу найрагч, цогт эх оронч О.Дашбалбар өөрийн зохион байгуулсан нэгэн цуглаан дээр “Одоо Данзан гуай үг хэлнэ. Энэ хүн 100 сая доллар буюу 4.0 тонн алтыг алдаж, улс орны сан хөмрөгийг хоосолсон алт дилерийн хэргийг илчилсэн хүн. Энэ гавьяагаараа Ардын баатар болсон хүн” гэж зарласан гэдэг юм. 

Д.Данзан гуай өөрийн нам гэхээсээ илүү улс орны, ард түмний эрх ашгийг боддог эх оронч хүн байв. Тэрбээр “Алт гэдэг оройд нь гаршгүй жаргал, ёроолд нь хүршгүй зовлон“ гэдэг ардын маань сургаал бий. Тэд улсынхаа тэр их хөрөнгө, алтыг хил давуулж барьцаанд өгөхдөө жаргаж явсан байх. Харин тэр их хөрөнгийг үгүй хийчихээд олны хараал идэж, алт гэдэг ёроолд нь хүршгүй зовлон гэдгийг мэдрээ байлгүй. Тэдний хийсэн хэрэг бүрэн шийдвэрлэгдээгүй хаалттай хэвээр үлдсэн. Нэг мэдэхэд дахин гарч ирж тэднийг зовоох вий.  “Алт диллерийн“ хэргийг сөхөж арай ч алуулчихалгүй  явсаар “Ардын баатар“ гэдэг цолыг ард түмнээсээ зарлиггүйгээр хүртсэн эр дээ, муу  өвгөн ах чинь” гэж дурсан ярьсан байдаг.

ДАРХАД ДАНЗАН

Д.Данзан 1940 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд малчин ард Дарийн гэр бүлд төрсөн дархад хүн билээ. Тэрбээр дархад ястнаас төрсөн цөөхөн том сэхээтэн, нийгэм, улс төрийн зүтгэлтэн хүн. Түүнийг найз нөхөд, ойрын хүрээнд “дархад Данзан” гэж ярих нь бий. Данзан сумынхаа бага сургууль, Хатгал тосгоны дунд сургуульд онц дүнтэй суралцаж байсан бөгөөд бас ар гэрийн гачигдлаар сургууль завсардаж, энэ хугацаандаа нэгдлийн гишүүнээр элсэн малчин болж байж. Эргээд сургуульд суралцах хугацаандаа мужаан, тоосгочин, гуанзны бэлтгэгч, оёдолчин, Сүүн  заводын ажилчин зэргийг хийж гэр орондоо тусалдаг байжээ. 

Арван жилээ онц төгсөж ЗХУ-ын Эрхүү хотод Санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгсчээ. Тэрбээр 1965 онд Г.Цолмонтой (охин нэр нь Венера Гомбоева) гэр бүл болсон бөгөөд тэд хоёр охин, нэг хүү төрүүлжээ. Эхнэр Цолмон нь Москва хотын Боловсролын дээд сургуулийг төгсөж ирээд Соёлын яамны мэргэжилтэн, Горькийн нэрэмжит номын сангийн эрхлэгч зэрэг ажил хийж байжээ.

Данзан марк цуглуулах, гэрэл зураг авах, хөгжим сонсох хообийтой. Яриа хөөрөө сайтай, наргианч, шогч, элгэмсэг, нөхөрсөг, эгэл даруу хүн байв. Нутаг орноо хөгжүүлэхэд ихэд анхаарч УИХ-ын гишүүн байхдаа Ханх сумыг ОХУ-ын эрчим хүчний системтэй, хатуу хучилттай замаар холбох асуудлыг Оросын талтай ярьж шийдвэрлэж байсан. 

Нутгийн олондоо ихэд хүндлэгдсэн, нэр алдартай тэрбээр төр, засагтаа ч өндөр үнэлэгдэж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Монгол банкны Очир эрдэнэ одон, Эдийн засгийн хамтын ажиллагааны 25 жил, ЗХУ-ын банкны ойн медаль зэрэг олон гавьяа шагнал хүртэж байжээ.

Данзан гуайтай би 1992 онд УИХ-д МАХН-аас нэр дэвших үедээ уулзаж танилцсан билээ. Тэр үед бид аймгийнхаа бүх сумаар бүтэн тойрч, ард иргэдтэй уулзалт хийж явахад Данзан гуай олон түмэндээ асар их нэр хүндтэй, тэдний хайр талархлыг бүрэн хүлээсэн хүн болохыг мэдсэн юм. Түүний улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг, шударга, эх оронч үйл ажиллагааг нь олон арван сонгогчид бахархан дурсаж, Их Хурлын гишүүн болохыг нь бүрэн дэмжихээ илэрхийлж байгааг нь сонсоход сэтгэлд таатай байж билээ.

Ардын баатар Данзан гуайнхаа амьдралын ахархан хэсгээс дурсахад ийм буюу.

УИХ-ын гишүүн асан, доктор, профессор Г.Төртогтох                                                                                                                                                                                             "Өдрийн сонин" 

0
ЖИРГЭХ
Санал болгох
17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    11 цаг 58 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    15 цаг 19 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    16 цаг 27 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    16 цаг 38 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    16 цаг 44 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    17 цаг 50 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    18 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    18 цаг 21 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    19 цаг 7 мин
  • Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
    19 цаг 17 мин
  • "Эвсэг” брэнд “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр дэлхийн 10 орчим улсад экпсорт хийж байна
    19 цаг 24 мин
  • Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
    19 цаг 47 мин
  • Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна
    19 цаг 54 мин
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
    20 цаг 46 мин
  • Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
    21 цаг 3 мин
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
    21 цаг 35 мин
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
    21 цаг 43 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар  2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол атварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаарай
    22 цаг 16 мин
  • Амьд хөгжмийн хэмнэлтэй “Сүүлчийн бороо” хэмээх хүний амьдрал яагаад хоосорч, юунаас болж бид үнэ цэнээ алддагийг харуулах жүжиг
    22 цаг 40 мин
  • УИХ-ын дэд дарга болсон Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    22 цаг 56 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
24 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК