Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Их Британи

2022-7-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс нь 242495 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн эх газраас баруун хойд зүгт тусгаарлагдсан бүрэн эрхт орон. Тус улсыг Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд (Хойд Ирланд) гэх дөрвөн улс бүрдүүлдэг. Хүмүүс зарим тохиолдолд Их Британи улсыг зөвхөн Англи улсаас бүрддэг хэмээн буруу ойлгодог.

БАРИМТ 2

Их Британи улс нь үндсэн нэг том арлаас гадна Ирланд арлын хойд хэсэг болон 6,300-7,700 гаруй жижиг арлуудаас тогтдог. Гэхдээ уг арлуудын 189 дээр нь л хүн амьдрах боломжтой. Дөрвөн том улсын нэгдэл болсон Их Британи улс нь Атлантын далайгаар хүрээлэгддэг бөгөөд зөвхөн Ирланд улстай шууд хиллэдэг.

БАРИМТ 3

Их Британи улсын хүн амын нийт тоо 67.3 сая бөгөөд тэдний 87 хувийг Британи буюу Европ гаралтай хүмүүс, 7 хувийг Ази хүмүүс, 3 хувийг Африк гаралтай хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт британичуудын 60 хувь нь хрситийн шашныг шүтдэг бол 25 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй.

БАРИМТ 4

Их Британи улс нь хэдэн зуун жилийн турш бүрэлдэн тогтсон орнуудын нэгдэл болон салан тусгаарлалтаас үүдэн хөгжсөөр ирсэн. Английн Вант улс (1542 онд Уэльсийг өөрсдөдөө нэгтгэсэн байсан) болон Шотландын Вант улсууд 1707 онд Холбооны гэрээ байгуулснаар Их Британийн Вант улсыг байгуулсан.

БАРИМТ 5

Үүний дараа уг холбоонд Ирландын Вант улс нэгдсэн. Гэвч 1922 онд Ирландын ихэнх хэсэг Их Британийг орхин гарснаар одоогийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс тогтсон. Тус улсын нийслэл хот нь Англи улсад байх Лондон хот бол албан ёсны хэл нь англи хэл.

БАРИМТ 6

Колоничлолын эрин үед Британийн Вант улс дэлхийн өнцөг булан бүрд колони улстай байсан тул тус улсын хэл, ёс заншил, хууль, боловсрол болон улс төрийн систем гэх мэт зүйлс нь одоо цагт олон оронд ашиглагддаг. Их Британи улс дэлхийн анхны аж үйлдвэржсэн орон бөгөөд 19 болон 20-аар зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан.

БАРИМТ 7

Харин одоо цагт Их Британи улс дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ зургадугаар байранд, хүний хөгжлийн индексээрээ 13-аар байранд жагсдаг томоохон эдийн засагтай, өндөр хөгжилтэй орнуудын нэг. Мөн тус зэвсэгт хүчиндээ зарцуулдаг зарлагынхаа хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээр байранд бичигддэгээс гадна цөмийн зэвсэг эзэмшдэг.

БАРИМТ 8

Их Британи улс хүмүүсийг ойчир дараалал дайрах үйлдэл хийхийг хуулийн дагуу хориглодог. Аль ч улсад ойчир дайрна гэдэг олон нийтийн газар гаргаж болох бүдүүлэг үйлдлүүдийн нэгээр тооцогддог. Гэхдээ хэн нэгэн Их Британи улсад уг үйлдлийг хийх юм бол 1,000 фунт стерлинг хүртэлх үнийн дүнгээр торгуулдаг.

БАРИМТ 9

Дэлхийн түүхэн дэх хамгийн богино дайнд ялалт байгуулсан улс бол Их Британи. Их Британи болон Англо-Занзибарын хооронд 1896 оны наймдугаар сарын 27-ны өглөөний 09:00 цагт эхэлсэн уг дайн 38-45 минут үргэлжилсэн. Их Британийн таван ширхэг хөлөг онгоц Занзибарын (одоогийн Танзани) хааны ордон руу гал нээж 500 гаруй хүний аминд хүрсний дараа Занзибар улс цагаан туг өргөн бууж өгсөн.

БАРИМТ 10

Их Британи улсын нэг хэсэг болох Англи улсын газар нутгийн ихэнх хэсэг тэгш талаас бүрддэг. Улсын хойд хэсгээр уулс байдаг боловч тэд бүгд 1,000 метрээс дээш өндөртэй. Англи улсын хамгийн өндөрлөг цэг болох Скафел Пайк уул далайн түвшнээс дээш дөнгөж 978 метрийн өндөрт оршдог.

БАРИМТ 11

Оксфорд болон Кембрижийн их сургуулиуд байдаг гэдгээрээ алдартай Их Британи улсаас дэлхийд алдартай олон эрдэмтэд төрөн гарсан. Жишээлбэл таталцлын хүчийг анх нээсэн Исаак Ньютон, дэлхийн түүхэн дэх хамгийн агуу биологич, геологичдийн нэг Чарльз Дарвин, 20-аар зууны хамгийн шилдэг эрдэмтэн Стивен Хокинг гэх мэт.

БАРИМТ 12

Хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Их Британи улс нойлын өрөөнд цахилгаан дамжуулах залгуур байрлуулахыг хориглодог. Их Британи улс шар айргийн мухлаг буюу уушийн газрын соёлоороо дэлхийд алдартай. Британичууд шар айргийг маш сайн даадаг. Мөн тус улсад уушийн газарт согтон, тасарч унахыг хуулийн дагуу хориглодог.

БАРИМТ 13

Их Британи бол нэгдсэн парламентын, үндсэн хуульт хаант засаглалтай орон. Тус улсын хатан хааныг хоёрдугаар Элизабет гэдэг бол ерөнхий сайдыг Борис Жонсон гэдэг. Хоёрдугаар Элизабетийн хувьд өдгөө 96 настай бөгөөд дэлхий дээрх хамгийн удаан аль нэг улсыг тасралтгүй удирдаж буй хүн билээ.

БАРИМТ 14

1642 онд нэгдүгээр Чарльз хаан парламентын ордон руу таван хүнийг баривчлахаар дайрч орсноос хойш Их Британийн хаан болон хатад хуулийн дагуу улсынхаа парламентын ордон руу нэвтрэх боломжгүй болсон. Лондон хотод Лондоны цамхаг тэргүүтэй дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн дөрвөн газар байдаг.

БАРИМТ 15

Дэлхий нийтээр тархсан гольфийн спорт 1457 онд Шотланд улсад үүссэн. Гэвч Шотландын хоёрдугаар Жеймс хаан уг спортоос болж цэргүүдийн бэлтгэл доройтож байна гэж үзсэнээр улс даяараа гольф тоглохыг хориглож байсан удаатай. Мөн одоо цагт дэлхийн хамгийн эртний гольфийн талбай Шотланд улсад байдаг.

БАРИМТ 16

1667 онд британи эрдэмтэн хөөсийг дарсанд хэрхэн хийх тухай судалгаагаа амжилттай болгосноор одоогийн бидний хэрэглэдэг оргилуун дарсыг зохион бүтээсэн. Мөн хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар торгуулсан анхны хүн Их Британи улсын иргэн байсан. Уг үйл явдал 1896 онд тохиолдсон бөгөөд тухайн хүн 12 километр цагийн хурдтай явж байжээ.

БАРИМТ 17

Манай эриний 11-ээр зуунд баригдсан Виндзорын цайз нь дэлхий дээрх хамгийн эртний бөгөөд одоог хүртэл хүн амьдардаг шилтгээн юм. Уг шилтгээн нь хоёрдугаар Элизабетийн албан ёсны амьдардаг газруудын нэг бөгөөд шилтгээний зарим хэсгээр жуулчид зочлох боломжтой. Мөн Их Британи улсад хун шувууг агнах хориотой ба зөвхөн хоёрдугаар Элизабет хүсвэл хунгийн махаар зоог барих боломжтой.

БАРИМТ 18

Их Британи улсад 18 нас хүрээгүй хүүхэд согтууруулах ундаа худалдаж авах боломжгүй. Гэхдээ тэд хуулийн дагуу хувийн гэр орон болон өөр олон нийтийн бус газар согтууруулах ундаа хэрэглэх боломжтой. Мөн дэлхий дээр хамгийн анх шуудангийн маркийг худалдаанд нэвтрүүлсэн орон бол Их Британи. Хамгийн анхны шуудангийн марк тус улсад 1840 онд хэрэглэгдэж байсан.

БАРИМТ 19

Хэдийгээр англи хэл тус улсаас гаралтай албан ёсны хэл нь боловч Пакистан, Филиппин, Нигери, Энэтхэг, Америкийн Нэгдсэн улс гэх орнуудад британичуудаас олон тооны англиар ярьдаг хүмүүс бий. Энэ нь тус улсын дэлхий нийтэд үзүүлсэн нөлөөллийг харуулж байна.

БАРИМТ 20

Их Британи улсад хамгийн алдартай спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд Англи, Уэльс, Шотланд болон Умард Ирланд орнууд тус тусдаа бүртгэлтэй байдаг тул тус улсын хөлбөмбөгчид зөвхөн Олимпын наадамд Их Британи гэх нэрийг төлөөлөн оролцдог. Эдгээр улсуудаас Английн хөлбөмбөгийн шигшээ баг хамгийн хүчирхэг бөгөөд 1996 оны ДАШТ-д түрүүлж байсан удаатай. Мөн Английн Премьер бол дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, шилдэг хөлбөмбөгийн лиг.

БАРИМТ 21

Их Британи бол олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлдэг орнуудын нэг. Их Британи улс 1908, 1948, 2012 оны зуны олимпуудыг нийслэл Лондон хотдоо зохион байгуулж байсан бөгөөд медалийнхаа чанараар 1908 онд тэргүүлсэн. Их Британийн баг тамирчид өнөөдрийн байдлаар зуны олимпоос 284 алт, 318 мөнгө, 314 хүрэл медалийг, өвлийн олимпоос 12 алт, 5 мөнгө, 17 хүрэл медалийг хүртсэн.

БАРИМТ 22

Хоёрдугаар Элизабетийн хувьд төр барих хугацаандаа 100 гаруй орноор албан ёсны айлчлалаар зочилсон бөгөөд хэзээ ч гадаад үнэмлэх эзэмшиж байгаагүй. Тэр бол Их Британи улсын гадаад үнэмлэх эзэмших шаардлагагүй цор ганц хүн. Мөн хааны гэр бүлийн гишүүдийн хуримаа хийх өдөр Их британи улс тэр аяараа амардаг. 2011 онд ханхүү Уильям хуримаа хийх үед орон даяараа амарч байсан удаатай.

БАРИМТ 23

Одоо цагт Лондон хотод амьдарч буй нийт хүмүүсийн 25 хувь нь Их Британи улсаас өөр оронд мэндэлсэн. 2012 оны Лондонгийн олимпд оролцсон бүх орны тамирчид дунд дор хаяж нэг эмэгтэй тамирчин багтсан байсан нь түүхэнд бичигдэх анхны тохиолдол болсон.

БАРИМТ 24

Их Британи болон Португал улсууд дэлхий дээрх хамгийн эртний холбоотон орнууд юм. Тэд 1386 холбоотон орнууд болсон. Мөн Их Британи улсад дэлхийн хамгийн анхны хурдны зам баригдсан. Мөн 15-аас дээш насны британичуудын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд тус улсын боловсролын хөтөлбөрүүдийг дэлхийн олон орны сургуулиуд ашигладаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болох Их Британи улсыг онцолж байна. Их Британи улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Л.Ану (202.55.188.97)
    Их Британид хэдэн улс байдаг юм бол?
    2024 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    9 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    4 цаг 7 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    4 цаг 11 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    4 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    6 цаг 1 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    6 цаг 5 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    8 цаг 34 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    10 цаг 1 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    10 цаг 12 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    11 цаг 11 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    11 цаг 16 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    11 цаг 16 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    20 цаг 32 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    20 цаг 40 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    20 цаг 46 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    Өчигдөр 19 цаг 13 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    Өчигдөр 18 цаг 38 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    Өчигдөр 17 цаг 19 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    Өчигдөр 16 цаг 35 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК