УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татварын байцаагчдад олгодог урамшууллын талаар Сангийн сайд Б.Жавхланд асуулт тависан тухайгаа цахим хуудсаараа мэдэгдлээ. Цахим хуудсандаа тэрбээр "Татварынхны бие биеэ хэдэн тэрбумаар нь шагнаж урамшуулдаг асуудлаар “асуулт” тавилаа" гэв. Тухайлбал,
- Улсын төсөвт татвар татан төвлөрүүлснийх нь төлөө татварын байцаагчид урамшуулал олгодог зохицуулалт бүхий хэрэгжиж байсан болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй журам, түүний хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,
- Дээрх үндэслэл журмын дагуу байцаагчдад олгосон урамшууллын нийт мөнгөн дүнг урамшуулал олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаагаар, түүнчлэн байцаагчдын авсан урамшууллын хэмжээг холбогдох шийдвэрийн хамт хүн тус бүрээр нь гаргаж ирүүлэх зэргийг хүссэн байна.
Тус асуултын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хугацаанд бичгээр ирүүлэхийг хүсжээ.
Сэтгэгдэл (3)