Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” 14 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300.0 тэрбум төгрөгийг 8.5-9.5 хувийн хүүтэй, 1-3 хүртэл жилийн хугацаатай, хагас жил тутам хүүгийн өгөөж хүртэх нөхцөлөөр Засгийн газрын урт хугацаатай бондод хөрөнгө оруулсан билээ. Тэгвэл гэрээнд заасан хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдөр үнэт цаасны хүүгийн эхний төлбөр болох 13.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд орлого болгон хүлээн авчээ.
Санхүүгийн сахилга баттай, үр ашигтай, эрсдэлгүй, найдвартай зөв хөрөнгө оруулалтыг хийж чадсанаар анх удаа бондын хүүгийн орлогоор нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөсөн нь энэ аж.