зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: "Ядарна" гэдэг миний мэргэжил

2022-12-12
0
ЖИРГЭХ

Улс оронд жагсаал, тэмцэл өрнөх энэ цаг дор урд уулын амыг зорив. “Богдхан” ууланд өвөл жавраар үлээж, Зайсангийн автобусны буудлаас цааш нэг км орчим алхаж, “Күнз” бүрэн дунд сургууль дээр ирлээ.


Манай сайтын хамт олон та бүхэнд эгэл жирийн хүмүүсийн амьдралыг сурвалжлах “Миний 24 цаг” буланг долоо хоног бүрийн даваа гарагт хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарын зочноор “Күнз” сургуулийн Үндэсний хэл бичиг, уран зохиолын багш Д.Даваажаргалыг онцоллоо. Тэрбээр МУБИС-д Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр суралцан, 2018 онд төгссөн. Түүний нөхөр Г.Барсболд түүнтэй нэг салбарт ажилладаг бөгөөд нэг ангид суралцжээ. Тэд нэг хүүтэй.

Өглөө: Хүүхдүүд ээ, хичээлдээ анхаар!

Өглөөний 10 цагийн орчимд түүний хичээл гуравдугаар цагийн хичээл дээр орсон юм. Тус сургууль Хятад хэлний ерөнхий суурь мэдлэгийг голчилдог учир эх болсон Монгол хэлний мэдлэгийг хүүхдүүдэд олгох нь Д.Даваажаргалын том хариуцлагуудын нэг. Энэ анги бол түүний дааж авсан есийн нэгдүгээр бүлэг. Арав гаруйхан хүүхэдтэй энэ ангиас ирээдүйн төрийн түшээд, эрдэмтэн судлаач, эмч, дарга, эгэл жирийн үйлдвэрлэгч нар төрөх нь гарцаагүй.

Тэрбээр өглөө 05 цагт босож, ажилдаа явах бэлтгэлээ базаадаг.  Эмэгтэй хүн л болсон хойно шунхдахаас эхлээд ажилдаа гарахаас өмнө амжуулах олон ажил байдаг гэнэ. Тэд ангидаа Франц Кафкагийн хувирал туужийг уншиж, түүгээрээ үзүүлэн бэлтгэн сонирхолтой яриа өрнүүлж байв.

Д.Даваажаргал “Өглөө 05 цагт сэрүүлэг дугарч, би босдог. Гоо сайхандаа анхаарч, цайгаа уугаад гэрээсээ 06:30 цагт гарч сургуулийн ажилчдын автобусанд сууж, ажилдаа 07 цагийн үед ирдэг. Ажил маань 07:30 эхэлнэ. Тийм болохоор ирээд хичээл заах бэлтгэлээ хангадаг гэж хэлж болно. Хамгийн түрүүнд хүүхдүүдээс хэн нь өвчтэй, чөлөөтэй байгааг шалгаж, бүртгэдэг. Тэгээд 08 цагаас хонх дугарч, миний ажил эхэлнэ. Сургууль гэрээс хол болохоор анх өглөө эрт босох хүндрэлтэй санагддаг байлаа. Би энэ сургуульд хоёр дахь жилдээ багшилж байгаа. Өвөлд хэцүү шүү. Хавар, зун, намрын улиралд өглөө эрт босоход агаар сайхан, нарны туяа улайгаад шувуудын жиргээ, моддын чимээг сонсохоор гоё мэдрэмж төрдөг учир өглөө босох таатай байдаг. Өвөл хэдий хэцүү байдаг ч би дасчихсан даа. Хол ч гэсэн сургуульдаа ээнэгшин дасаж, ууссан гэх үү дээ. Ажилдаа дэндүү хайртай, дурлаж хийдэг” гэлээ.

Барууны уран зохиолын томоохон төлөөлөгч Франц Кафка нь 1883 оны зун Чехийн Парага хотноо еврей худалдаачны гэр бүлд төрсөн. Эх нь эрдэмт раббайн гаралтай, эцэг нь мал нядлагчийн хүү байжээ. Эцэг нь насны эцэст хөрөнгөжиж, хувийн дэлгүүртэй болсон. Үүнээс болж биеэ тоосон, бардам, зөрүүд нэгэн болсон гэж хэлж болно. Энэ тухай Кафка 1919 онд бичсэн захидалдаа дурдсан байдаг. Ерөнхийдөө Капка аавтайгаа таарамжгүй харилцаатай байсан гэгддэг.

Тэрбээр “Хувирал” тэргүүт тууж, өгүүллэгийн бүтээлээ үлдээсэн нь түүний 10 ботийн нэг. Энэхүү номонд Франц Кафкагийн “Мацаг баригч, Шүүлт, Цээрлүүлэх колони зэрэг өгүүллэгүүд мөн Хувирал тууж нь тус тус багтсан ба Владимар Набаковын “Хувирал” туужийн тухай өгүүлсэн лекц, манай гаригийн амьд мэнд байгаа тренд зохиолчдын нэг гэгддэг Харүки Муракамигийн “Дурласан Замза”, Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз” зэрэг өгүүллэгүүд нь багтжээ. Кафкагийн зохиолуудаас далд уйтгар гуниг, ганцаардал, харгислал, хийгээд гэр бүл, нийгэм хувь хүний хоорондох харилцааны нарийн ширийн зүйлсийг анзаарч болдог.

Ерөнхий боловсролын Күнз сургууль нь 2018 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд тав дахь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийт 500 орчим сурагч, 30 гаруй багш, ажилчидтай.

Өдөр: “Ядарна” гэдэг миний мэргэжил 

Багшийн ажил амар биш. Сургахаас гадна хүмүүжил, төлөвшлийн үүргийг давхар гүйцэтгэдэг чухал мэргэжлүүдийн нэг мөнөөсөө мөн. Орчлонгийн олон багш нарын адилаар тэр ядардаг. Өглөө гурван цаг дараалан хичээл заасны дараа тэр ажлын өрөөндөө ирээд амсхийж буй нь энэ. Түүний байнгын зуршлуудын нэг нь ном унших аж. Ажил, гэртээ үргэлж л уран зохиолын ном сугавчлаад явж байдаг нэгэн. Энэ өдөр тэр зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Судасны чимээ” номыг эхлүүлэн, уншиж буй. Багш хүн хэзээ ч сурагчаасаа муу байж болохгүй гэдэг зарчмыг баримталдаг тул өөрийгөө ийн хөгжүүлсээр өдийг хүрчээ. Багш хэр сайн байна, төдий чиний сурагч нь сайн байдгийг Д.Даваажаргал үргэлж санаж явдаг.

Шалгалтын материал засаж, сая л нэг зав гарсан тэр хүүхэд шуугьсан хоолны танхимд өдрийн цайгаа уулаа. Сэтгүүлч миний хувьд олон хүүхдийн инээд, шуугиантай газар чих дөжрөм санагдаж байлаа. Харин түүний хувьд хэвийн зүйл бөгөөд эндээс аз жаргалын хэлтэрхийг халаасалсаар буй гэдгээ яриандаа дурдсан юм. 

 

Бид түүнийг хооллох үеэр самбаачлан яриа өрнүүлсэн юм.

Д.Даваажаргал багш хүний үүднээс манай улсын боловсролын системийн талаар “Өнөөдөр би таван цагийн хичээл заалаа. Монголын боловсролын системээс нэг эгдүүцмээр зүйл харагддаг. Тэр нь уран зохиолын хичээлийн сурах бичгээс заах зохиол олдохоо байчихжээ. Биднийг хүүхэд байхад ‘Далайн алаг хав толгой’, Эрнист Хемингуэйн зохиолууд гэх мэт үлдэцтэй жишээнүүд байдаг байлаа. Одоо бол шал ондоо болсон. Ямар ч шинэлэг зохиол байхгүй, улиг болсон зохиолуудаа олон жил давтан заах бидэнд хэцүү шүү дээ. Хүүхдүүд цаг үетэйгээ хөл нийлүүлж, орчин үеийн яруу найраг, уран зохиолыг ерөнхий боловсролоор эзэмшиж гэмээ нь цаг үеийнхээ уран бүтээлчдийн зохиол бүтээлүүдийг ойлгодог болж өснө. Үндэсний бичгийн сурах бичигт гэхэд хүнд сэдвүүд заагддаг. Хүүхдүүддээ тааруулаад хөнгөн заая гэхээр яам, удирдах байгууллагууд нь ирээд шалгалт авчихна. Ерөнхийдөө манай улсын боловсролын систем гажуудалтай байгаа гэж боддог. Миний бодлоор хүүхэд хөнгөн сэдвээр цар хүрээтэй заах тусам илүү их суралцаж байдаг. Тэгэхгүйгээр онолоор нүдээд байвал хүүхдүүд ядарч, залхдаг. Сурах бичгийг бүтээдэг хүмүүс мундаг хүмүүс байх нь мэдээж. Гэхдээ сонгож байгаа эх, зохиолуудаа оновчтой, бодолтой сонгож байвал хаа хаанаа дэмтэй. Монгол хэл, уран зохиолын хичээлээс хүүхэд дотоод сэтгэлийн олон нандин зүйлсийг өөртөө бий болгодог. Тийм болохоор энэ тал дээр анхаараасай” гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд зөв бичих дүрмийн ээдрээтэй асуудлууд нийгэмд ажиглагдах болжээ. Зарим хүмүүс “гараг” гэхэд зарим нь “гариг” гэх жишээтэй. Энэ талаар тэр “Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичгийн дүрэм огт өөрчлөгдөөгүй. Хүмүүс зүгээр л буруу бичээд заншчихсан хэрэг. Том эрдэмтдийн эгогоор бүтсэн толь бичгүүдээс болоод олон нийт зөрчилдөөд байна. Тэр толийг нь аль нэг сургуулиудад хэрэглэхийг шахсанаас үүдэж ийм эргэлзээ үүссэн гэж боддог. Гариг гэдэг үг анхнаасаа “гараг” гэж бичигддэг байсан. Миний бодлоор үе үеийн яамны удирдлагуудын буруутай үйлдэл л дээ. Нэг сайд гарч ирээд өмнө нь хэрэглэж байсан хэрэглэгдэхүүнийг өөрчилчихдөг. Энэ нь багш, сурагч хийгээд хойчийн хүмүүст маш том хор учруулж байгааг ойлгох хэрэгтэй ” гэв.

Харин улсын болон хувийн сургуульд ажиллах хоорондын ялгааны тухай тэрбээр “Хувийн сургуульд бүх хангалт нь байдаг бол улсын сургуульд тийм биш. Дор хаяад хичээлийн хэрэглэгдэхүүн болгож, бичгийн цаасанд юм хэвлэх болоход багшаас л гарна. Би сургуулиа төгсөөд 21 дүгээр хорооллын нэгэн сургуульд багшилж байв. Үнэхээр цалин гар дээр ирэхээсээ өмнө дуусчихдаг шүү. Харин хувийн сургуульд эсрэгээрээ, бүх хангалт нь байдаг. Би цалингаа гар дээрээ гүйцэт авч чаддаг гэсэн үг. Бас улсын сургуульд багш нар нь туршлагаараа зиндаархаж, шинэ ирсэн багш нартаа дээрэлхүү ханддаг. Үүнийг хэлэх ёстой гэж бодож байна. Чи яагаад хумсаа гоё будчихсан юм, чи яагаад надаас илүү байх ёстой юм гэх зэрэг таагүй хандлага гаргадаг учраас би дахиж улсын сургуульд багшлахгүй. Хувийн сургуулийн хувьд би хичээвэл энд хэн ч байж болно. Материаллаг бааз сайтай, дулаан. Бас хүүхэд цөөтэй болохоор хичээл заахад амар байдаг. Хүүхэд юм ойлгох нь ч амар шүү дээ. Гэвч улсын сургуулийн анги дүүргэлт хэтэрсэн, нэг ангид 40 хүүхэд байх жишээтэй. Энэ нь хүүхдийн сурлагад эрс муу нөлөөтэй” гэв.

Мөн “Би багш мэргэжлээрээ бахархдаг. 10 жилийн дараа гэхэд би маш олон шавьтай болно. Тэр хүүхдүүд ирээдүйд олон салбарыг эзэгнэсэн боловсон хүчин болно. Би тэдэнд цагийг эзэлсэн мундгууд болох хөшүүрэг нь болж байгаадаа сэтгэл дүүрэн явдаг. Миний хүүхдүүд хэдий чиний сайн явна, би төдий чиний өөдрөг, сэтгэл хангалуунаар ажлаа хийнэ” хэмээн хүүрнэлээ.

Түүний сүүлийн хичээл долоодугаар ангид орох байв. Тус хичээлийг сонирхолтой байлгах үүднээс тэр "Алтан хонх" тэмцээний зарчмаар хүүхдүүдэд монгол бичгийн тухай асуулт тавьж, өрсөлдүүлэн өргөмжлөлөөр шагнаж, урамшуулсан юм. Хичээл сонирхолтой болж, хүүхдүүд ч хичээлийн цагийг үр бүтээлтэйгээр өнгөрөөв. 

 

Орой: Ажлаа дуусгана гэдэг амттай мөч

Их ажлын ард инээсээр яваа энэ бүсгүйн нэгэн өдөртэй танилцсан сэтгүүлч би ихэд ядарсан байлаа. Хичээлд сууна гэдэг нойр хүргэм, залхам байв. Өдөржин хичээл заана гэдэг үүнээс ч хүнд байж таарна. Нэрт зохиолч Ш.Сүрэнжав агсны багш найраглалд “Багш та хүүхэд шуугьсан их өргөөний эзэн” гэдэг. Тэр үнэхээр л энэ өргөөний эзэн мэт. Оройн 17 цагийн үест Д.Даваажаргал гэртээ хүрэх ажилчдын автобусанд суусан юм.

Тэрбээр гэртээ хариад нөхөртөө тэврүүлэх сэн гэж яарч буй гэнэ. Тэднийд тавиур дүүрэн уран зохиолын ном байдаг учир ном унших дуртай. Түүний нөхөр адилхан Үндэсний хэл бичиг, уран зохиолын багш хүн бөгөөд эхнэрээ гал тогоонд ойртуулаад байдаггүй, халамжтай нэгэн гэнэ шүү. Хоолоо хийж идээд хоёул буйдан дээр суун кино үзэх, ном унших зэргээр оройг хөгжилтэй өнгөрүүлдэг. Хэрэв тэдний хүү өвөөгийнхөө гэрээс ирвэл тэдний хувьд асар дүүрэн жаргалтай өдөр хоногууд үргэлжилдэг ажээ.

Хүүхдүүдийн аз жаргал цуурайлсан энэ газраас гэртээ харихад сэтгэл хийгээд бие ариуссан мэт санагддаг хэмээн тэр ярьж байлаа. Ийм нэгэн өдрийн ард, их хотын түгжрээн дунд, нийтийн тээврийн унаанд суун буцахдаа  багш мэргэжлийн хэцүүг, бас сайхныг эргэцүүлэн бодов. Монголын олон багш нар түүний адилаар эх орны ирээдүй, үнэт баялаг болсон хүүхдийн боловсролд үнэтэй хувь нэмрээ оруулан байгаа. Тэдгээр багш нарын ажил үйлс дардан байхыг ерөөгөөд энэхүү бичвэрээ өндөрлөе.

Л.Сайнаа

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
Цастай өдөр сонсох "плейлист"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • no name (202.55.188.38)
    uuchlaarai arai l ym bishvv bagsh gehed zadgai
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зол-баяр (202.55.188.38)
    чааваас багш юм уу арай л задгай хувцаслах юм хүүхдүүдийн өмнө энгээд зогсож байна гэхээр арай2 ямар улаанбаатрын үүд биш шүүдээ ухамсартай баймаар юм ? ямар задгай хувцасладаг юм бэ тэглээч энэ хэнд хамаатай юм шал хогийн юм нийтлэх юмаа
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
  • ээээ (49.0.145.50)
    ямар ч олон утгын алдаа вэ дээ
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.41)
    Хөөрхөн ярилцлага болжээ
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС- ЭНЕРЖИ”, “АПУ, СКАЙТЕЛ” багууд хоёр дахь ялалтаа авлаа
    7 цаг 32 мин
  • Techno: "Senzu сэлгээнд суусны дараа шинэ тоглогчтой тэмцээнд оролцож байгаа тул хүмүүс бидэнд эргэлзэж байсан байх"
    7 цаг 37 мин
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
    7 цаг 44 мин
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
    7 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Б.Орхонбаяр
    19 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Серик
    19 цаг 7 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 37 мин
  • Баянголын амны 2007 айлын орон сууцны төслийн барилга угсралтын ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна
    20 цаг 2 мин
  • Улаанбаатарт -5 градус хүйтэн байна
    20 цаг 6 мин
  • Лион vs Пари Сен-Жермен: Лиг 1-ийг тэргүүлэгчдийн тулаанаас юу хүлээх вэ?
    Өчигдөр 00 цаг 40 мин
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
    Уржигдар 23 цаг 06 мин
  • Монголын Усан Спортын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болж байна
    Уржигдар 14 цаг 21 мин
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
    Уржигдар 13 цаг 51 мин
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Б.Одгэрэл ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Яармагийн бохир усны хоёрдугаар өргөх насосыг цэвэрлэлээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
    Уржигдар 13 цаг 01 мин
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид нийт 8 медаль хүртээд байна
    Уржигдар 12 цаг 32 мин
  • Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
    Уржигдар 12 цаг 23 мин
  • The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК