Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно

2026-2-10
0
ЖИРГЭХ

 

 

Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд хурандаа Д.Буяннэмэхтэй ярилцлаа.

-Дотоод хэргийн их сургуулийн багш нарын зөвлөгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөгөөний талаар мэдээлэл өгнө үү?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Дотоод хэргийн их сургууль 2026 оныг “Багшийн хөгжил - Чанартай боловсрол” хэмээн зарласан. Үүнтэй уялдуулан багшийн мэргэжлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, сургалтын чанарыг орчин үеийн боловсролын чиг хандлагатай уялдуулах, захиалагч байгууллагын бодит хэрэгцээ болон нийгмийн хөгжлийн бодлоготой нийцүүлэх зорилгоор багш нарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөн нь багшийн хөгжлийг тасралтгүй, цогц байдлаар дэмжих институцийн механизм бүрдүүлэх, сургалтын агуулга, арга зүйг практикт суурилсан, үр дүнд чиглэсэн хэлбэрт шилжүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.

Орчин үеийн боловсролын үзэл баримтлалын хүрээнд багшийн хөгжил нь зөвхөн дидактик ур чадвараар хязгаарлагдахгүй бөгөөд хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн тактик, ёс зүй, хүний эрхийн ойлголт, сэтгэлзүйн бэлтгэл, дижитал чадамжийг цогцоор нь эзэмшсэн, судалгаа-практикийн нэгдлийг хангасан багш төлөвших үйл явц гэж тодорхойлогдож байна. Ялангуяа хууль сахиулах байгууллагын хүний нөөцийг бэлтгэдэг онцлогтой сургалтын байгууллагын хувьд багшийн мэргэжлийн хариуцлага нь нийгмийн аюулгүй байдал, иргэдийн эрх ашигтай шууд уялддаг.

Чанартай боловсрол нь мэргэжлийн ур чадвар олгохоос гадна хүний эрхийг дээдэлсэн үнэт зүйлтэй, ёс зүйтэй, шүүмжлэлт сэтгэлгээтэй, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай алба хаагчдыг төлөвшүүлэхийг зорьдог цогц үйл явц юм. Энэ нь төрийн үйлчилгээний чанар, иргэдийн итгэл, хууль дээдлэх ёсны бодит хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлдэг стратегийн ач холбогдолтой.

Иймд энэхүү нэгдсэн зөвлөгөөнөөр дамжуулан багш нарын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн бодлоготой уялдуулах, практикт суурилсан сургалтын тогтолцоог бэхжүүлэхэд бодит ахиц гарна гэж үзэж байна.

-Та Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь батлагдсан орон тоогоор 27 багш, алба хаагчтай, үүнээс докторын зэрэгтэй 6, докторант 8, магистрын зэрэгтэй 9, дэд профессор эрдмийн цолтой 2, тус бүр практик байгууллага болон боловсролын байгууллагад ажилласан туршлагатай багш, алба хаагчдаас бүрдсэн хамт олон юм.

Сургалт, судалгааны 403 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь Их сургуулийн 2014, 2021 онд “Тэргүүний сургууль”-аар, 2024 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын профессорын судалгааны баг “Тэргүүний профессорын судалгааны баг”-аар, багш нарын төлөөлөл “Тэргүүний залуу судлаач”, Тэргүүний заах арга зүйч багш, “Тэргүүний ахлах офицер”-оор зургаан удаа шалгарсан. 

Магадлан итгэмжлэгдсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал судлал” бакалаврын хөтөлбөрөөр Иргэний шийдвэр гүйцэтгэлийн, Нийгмийн ажил, сэтгэл зүйн, Аюулгүй байдлын, Ял эдлүүлэх эрх зүйн тэнхимтэйгээр сургалтын үйл ажиллагааг 300 гаруй сонсогч, суралцагчтайгаар эрхлэн явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр профессорын судалгааны баг, мэргэжлийн тэнхимийг түшиглэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” магистр, докторын сургалтын хөтөлбөрийг 30 гаруй суралцагчтайгаар эрхлэн явуулж байна. 

Сонсогч, суралцагчдын суралцах идэвх сонирхлыг өрнүүлэх, илтгэх-мэтгэлцэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, оюуны болон биеийн эрүүл мэнд, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор “Түүчээлэгч клуб” 2022 онд үүсгэн байгуулагдаж, 100 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.  

            Их сургууль,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний төрөл мэргэжлийн алба, анги байгууллагын бодлого захиалгад нийцүүлэн шинжлэх ухааны онолын болон хавсраг судалгааг явуулж, салбарын болон байгууллагын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг 4 дэх удаагаа байгуулж, хамтран ажиллаж байна. 

Сургалт, судалгаа, сонсогч, суралцагчдын хөгжлийн чиглэлээр Оросын холбооны улсын Томскийн Улсын их сургуулийн Новосибирскийн хууль зүйн дээд сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгэл судлалын тэнхим, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиник, Залуу судлаач, Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн нийгэмлэг, JCI эко байгууллага, Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Баярлалаа, Хөөрхөн зүрхнүүд, Бодь зул зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг.

Багш нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын эрх зүйн орчин, практикын анхаарал татсан, тулгамдсан асуудлыг онол, арга зүй, технологи, зохицуулалтын түвшинд шийдвэрлэхэд чиглэгдсэн судлаачдын үзэл бодол, байр суурийг нэгтгэн олон нийтэд хүргэх, сурталчилах, хэлэлцүүлэх, мэргэжлийн дүгнэлт, санал гаргах зорилго бүхий албан ёсны хэвлэмэл болон дижитал бүтээлийн сан хөмрөг бүхий ISNN дугаартай ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ СУДЛАЛ эрдэм шинжилгээний улирал тутмын сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргадаг.

Мөн түүнчлэн Их, дээд сургуулиудын оюутан, сонсогч, суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон “Парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах”, “Шилдэг илтгэл, уран илтгэгч”, “Оюуны индэр” уралдааныг зохион байгуулж, тэдний мэдлэг, чадварт ахиц гаргаж, хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг. 

Бид салбарын эрдэмтдээс бүрдсэн профессорын судалгааны багийг түшиглэж, үе үеийн алдартан, судлаач, онц төгсөгчдөөр бахархан, сонсогч, суралцагчдын суралцах таатай орчныг бүрдүүлсэн эрдмийн хамт олон юм.

-Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн давуу тал юу вэ?

-Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хэрэгжүүлж буй “Аюулгүй байдал судлал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Нийгмийн ажил” бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцагчдад маш олон давуу тал бий. Үүнээс онцлох давуу талыг дурдвал сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, сонсогч цолны цалин олгогдоно. Мөн сургалтын эхний жил их сургуулийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлан суралцана. Сонсогчийн дүрэмт хувцсаар хангагдана, төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдана, сонсогчоор суралцсан нэг жилийг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд дүйцүүлэн тооцно, хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөн хөгжих боломжтой, сонсогч нь суралцах хугацаандаа сургалтын төлбөр төлөхгүй гэх маш олон давуу тал бий.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    30 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    55 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    1 цаг 0 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 11 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    1 цаг 12 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    1 цаг 29 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    1 цаг 36 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
    1 цаг 41 мин
  • Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
    2 цаг 4 мин
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
    2 цаг 22 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа
    2 цаг 23 мин
  • Нойтон цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
    2 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    17 цаг 58 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    18 цаг 18 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    18 цаг 26 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    18 цаг 41 мин
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 43 мин
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
    19 цаг 25 мин
  • УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
    19 цаг 38 мин
  • М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна
    20 цаг 6 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК