Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баярын шөнө "IPTV"-гээс үзэхэд тохиромжтой ГОЁ 24 монгол контент

2022-12-31
0
ЖИРГЭХ

Шинэ жил болж, он солигдох торгон мөч айсуй. Тэгвэл бид та бүхэндээ эдгээр өдрүүдэд гэр бүлээрээ буйдан дээрээ тухлан сууж үзэх 24 монгол контентыг танилцуулж байна. 


1. UB Comedy "Дайралцаан" Vol.3 

Гал гарч, хиншүү үнэртсэн UB Comedy ДАЙРАЛЦААН Vol. 3 та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо! Энэ дугаарт та бидний сайн мэдэх Үнэгүй Фитнесийн трэйнер САРУУЛБАТ, NBA Talk-ийн ИДЭР-УУГАН, дуучин DAVAIDASHA, rapper FLA болон жүжигчин ALAGAA нар зочноор оролцож UB Comedy клубийн ДАЙРАЛЦААНЫ хал комедианууд болох ЗОЛОО, БАЯРАА, ДЭЭГИЙ болон ЗОРИГТ нар хэл амаа билүүдэн оны хамгийн ширүүхэн шоуг үзүүллээ.


2. Миний гайхамшигт Daddy 

Хүүтэйгээ амьдрах аав бүх зүйлээ хүүдээ зориулна. Тэнгэрт байгаа ээжийгээ үгүйлэх хүү ээждээ хүслээ хэлхийг хүсч, он солигдох мөчид аав хүү 2 тэнгэрт 100 захиа дэнлүүнд хийж хөөргөнө.


3. Нэг ийм явдал

Гурван найз шинэ жилээс өмнө биелүүлэх нэг нэг хүсэлтэй уулзана. Солонго нөхрийнхөө картыг, Шүрээ шинэ утастай болохыг, харин Ундраа долоон сар буугаагүй цалингаа авахыг хүснэ.


4. The Gift 

Амьдралд ганцаараа болоод багагүй жилийг туулж буй Баярхүү гэх залууд гэнэт эхнэр, 3 хүүхэдтэй төрсөн дүү гарч ирснээр түүний нэгэн хэвийн уйтгарт амьдралд сайхан, муухай олон өөрчлөлтийг авч ирнэ.


5. Өндгөн Сүй 

Шинэ жилийн баяраар Номин найз залуу Тэнгисийг гэр бүлийнхэндээ танилцуулна. Номингийн аавын утсанд нэгэн дуудлага ирснээр тэдний учрал санаанд оромгүйгээр эргэнэ.


6. “Үргэлж сайхнаараа” комеди шоу 

Улаанбаатарын ууган клубын нэг Комеди лаб клубын комедиан Хар Төөгөөгийн 2 дах бие даасан special шоу. Цаг үеийн онцлох үйл явдлууд, сенсацыг дарах сенсаци, хүний амьдралын хөгжилтэй агшнууд, өдөр тутамд тохиолддог хачин жигтэй зүйлс зэрэг олон олон сэдвүүдийг хөндсөн стэнд ап шоу. 


7. Цас орж байна 

Гэр бүлийн ойлгомжгүй харилцаанаас хүсэл мөрөөдлөө орхисон залуу хэтэрхий ажилтай сүйт залуугаа хүлээх бүсгүй 2-н гэнэтийн учрал адал явдлаар дүүрэн аз жаргалтай шинэ жилийн эхлэл.


8. Жил жилийн сюрприз

Гэр бүлийндээ анхаарал халамж тавихаа мартан эцэг эх хоёр шинэ он гарахын өмнө охиноо жирэмсэн болсоныг олж мэднэ. Он гарах хугацаатай уралдаж тэд уулзалдаж учир зүйгээ олсон боловч жилийн дараа энэ бүхэн дахин давтагдана. Тэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа авч үлдэхийг хичээх болно.

 


9. Самарчид 

Санаанд оромгүй явдал тохиолдож Жигмэд, Тогмид хоёр их мөнгөний эзэн болно. Гэвч тэд хамаг мөнгөө дээрэмдүүлсний дараа санаанд оромгүй зүйлсийн гэрч болно. 


10. Бяцхан чөтгөрийн хүсэл 

Гэрэл зурагчин Уянгын амьдралд гэнэт өвлийн өвгөний туслах бяцхан чөтгөр орж ирнэ. Түүний 13 насандаа өвлийн өвгөнөөс хүссэн НАЙМАН хүслийг заавал биелүүлэх даалгавартай ирсэн байна.


11. Хүслийн жагсаалт 

Төгсөө үлгэрийн мэт орчинд сэрэх бөгөөд эргэн тойрныг ажиглатал өвлийн өвгөний гэрт ирсэн байгаагаа мэднэ. Өвлийн өвгөний гэрт түүнтэй хамт Цасан охин Зулсар,Одой Одсар, Нярав Цасхан, Хөсөгчин Шуурга нар хамт амьдрах бөгөөд тэд дараагийн өвлийн өвгөний өв залгамжлагчаар Төгсөөг сонгосон. 


12. The Rock Star 

Рок од болж тоглолтоо хийчих л юм бол сайхан амьдралд хүрнэ гэж бодсон гурван залуу энэхүү худал итгэл үнэмшлээсээ болж бүтэлгүйтэх ба тэдний амжилтын нууц нь тэс өөр зүйл байх болно.


13. Life is Love 

Бие даасан үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэрээр яг жинхэнэ хайртай учиртлаа ганц бие сонирхолтой амьдралаар амьдрана гэж боддог. Гэтэл түүнд таагүй мэдээ ирж шоконд орсноор Анандтай тааралдана.


14. Mr.Chinzo

ИКС-ТҮЦ продакшны жүжигчин Б.Чинзоригийн амьдралд тохиолдсон бүтэлгүй, хөгжилтэй явдлуудаас түүвэрлэж “MR.CHINZO” нэртэй инээдмийн кино контентыг бэлтгэн танд хүргэж байна. 


15. 11-р дүүрэг

11-р дүүрэгт учир битүүлэг байдал үүсч, цэргийн хүчээр хотыг тусгаарлана. Гадаад орчинд гарахыг хориглож бүгд гэр гэртээ байхыг зөвлөх бөгөөд амьд гарахын төлөө нуугдаж амьдарцгаана. 


16. Охиндоо өгсөн тангараг

Зүрхний өвчнөөр ээжийгээ, эхнэрээ алдсан аав охин хоёр хүнд гарзыг тэвчин амьдрах хэдий ч аав нь тэсэлгүй архины хамааралтай болж охиныхоо ч өөрийнхөө ч амьдралыг там болгох нь тэр. 


17. Этгээд 

Эрхэмээ, Сэлэнгэ нар хотоос зайдуу, ой модон дундах хуучны нэгэн байшинд нүүн ирснээр үйл явдал эхэлнэ. Уран бүтээлч эхнэртээ орон зай бий болгож, амар тайван байдлыг нь бодож энд ирсэн гэх Эрхэмээгийн байгаа байдал, үйлдэл нь тэдний шинэхэн хөршид хачирхалтай санагдана. Өдөр тутамд бий болох шинэ, ЭТГЭЭД нөхцөл байдлуудын учир шалтгаан нь чухам юу байв? Бүхнийг анхнаас нь зураглаж суусан ЭТГЭЭД нь хэн байв?


18. Ганцхан шалтгаан

Учрал санамсаргүй байдлаар үхэхийг хүсдэг. Нэг шөнө залууст хөөгдөж буй бүсгүйд туслах үедээ гэмтэж ухаан алдан, өглөө сэрэхэд Мааяа гэх хорт хавдартай тэмцэж буй охины өрөөнд сэрнэ…


19. My Angel

Эгшиглэн гэнэтийн ослоос болж ой санамжаа алдсан найз Тэмүүлэнгийн ээжид туслахаар шийдэж, төгөлдөр хуурын аялгуунд ой санамж нь сэргэнэ гэж итгэн олон хоног хөгжим тоглодог.


20. Дурсамж амьдрал

Дуучин Үүрцайх Хип Хоп хамтлагуудтай амьд хөгжимтэй хамтарсан тоглолт 


21. Зүрхэн бороо

Мөрөн, Эми хоёр гэрлээд 7 жилийн хугацааг өнгөрөөсөн хосууд. Тэдний харилцаа нэгэн хэвийн байгааг Эми өдрөөс өдөрт анзаарна. Түүний уйтгарт амьдралд хүсэл тэмүүллээр дүүрэн нэгэн орж ирэх ч тэдний харилцаа хэр удаан үргэлжлэх бол? Шүргээд өнгөрөх түрхэн зуурын нандин харилцаа гэж бий...


22. Солилцоо

Мөрийтэй тоглоомын хэрэг хүлээж авах мөрдөгч Баттөр ажлаа хийж байхдаа Баатар гэх нэгэн залууг аварч, түүний мөрдөж байсан хэрэг мөрийтэй тоглоом биш харин хүний наймаа гэдэгийг мэднэ.


23. Soulmate

Гол дүрийн жүжигчдэд гэнэтийн санаанд оромгүй Зүйл тохиолдоно. Тэд шинэ бие, шинэ Ертөнцтэй нүүр тулах ба энэ бэрхшээлийг хэрхэн даван туулах бол.


24. Нарны садан

Хангайн нурууны дайд мухарт сарлагийн сүргээ адгуулан маллаж амьдардаг хоёр овог байжээ. Тангараг тасраад сүйд болоогүй ч, эвлэн нэгдэж, айлсан буудаггүй энэ хоёр овгийн нэгийг нь Хар сарлагтынхан, нөгөөг нь Бүгээн сарлагтынхан гэнэ.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    15 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    31 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    1 цаг 48 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    15 цаг 38 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    16 цаг 18 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    16 цаг 59 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    17 цаг 37 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    18 цаг 32 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    18 цаг 35 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    19 цаг 3 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    19 цаг 7 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    19 цаг 8 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    19 цаг 28 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    19 цаг 33 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    19 цаг 41 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    19 цаг 46 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    20 цаг 9 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    20 цаг 48 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    21 цаг 1 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    21 цаг 8 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК