Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОЙМ 2022: Оны онцлох 24 кино

2022-12-31
0
ЖИРГЭХ

Улирч буй 2022 он дэлгэцийн уран бүтээлээр арвин жил болж өнгөрлөө. Тухайлбал, Монгол Улсад жилд 60 гаруй кино уран бүтээл нээлтээ хийдэг гэх судалгаа бий. Эдгээр уран бүтээлүүдээс онцлох 24 киног манай сайтын зүгээс нэрлэж байна. Тус 24 кино нь энэ онд нээлтээ хийж, үзэгчдийн байлдан дагуулсан төдийгүй зөвхөн кино театрт нээлтээ хийсэн нэг ангит МУСК-нууд юм. 


1. "Зура2: Цурам ажиллагаа" МУСК

ЗУРА 2: Цурам ажиллагаа” кино олон улсын кино театруудын дэлгэцнээ гарна

Фантастик продакшны 14 дэх дэлгэцийн уран бүтээл өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн билээ. Энэхүү кино бүх цаг үеийн хамгийн олон тасалбар борлуулсан киногоор шалгарсан юм. Ийнхүү уншигч та бүхэнд киноны тухай мэдээллийг эргэн санхуулъя. "Зура-2" кинонд цоо шинэ адал явдал өрнөх бөгөөд өгүүлж буй санаа нь тун өвөрмөц. Найруулагч, зохиолч бүр барьж авахгүй сэдвийг ойлгомжтой байдлаар үзэгчдэд харуулахыг зорьсон аж. Фантастик продакшн киноны өгүүлэмж, сэдвээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг билээ. Тэгвэл тэд шинэ уран бүтээлдээ үндэсний аюулгүй байдал, улс төр, эх орны тухай шинэ шинэлэг өнцгийг тусгасан юм. Кино гэхэд бодит амьдрал шиг. Яг л бидний амьдрал, өнөөгийн нийгэмд болж буй, болсоор ч байх үйл явдлууд өрнөх нь тэр. Дүрүүдийн амнаас гарч буй үгс ганц хоёрхон үгэнд, ганцхан өгүүлбэрт киноны утга санаа агуулагдаж байсан юм.

  • Киноны найруулагч: Б.Тамир
  • Киноны зохиолч: Фантастик продакшн
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны есдүгээр сарын 9-ны өдөр

2. "Тэгри Чину" МУСК

Тэгри чину" олон ангит киноны постерыг зураач Б.Отгонтүвдэн бүтээжээ

Хувцас, хэрэгсэл, зохиолын агуулга, хэл найруулга, байгалийн онцгой төрх гээд бүх зүйлээрээ олны анхаарлыг татаж чадсан бүтээл юм. Тухайлбал энэхүү киноны зураг авалтыг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хийжээ. Эл уран бүтээл нь 10 ангитай, 28 гол дүртэй. Дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва тэргүүтэй Д.Гүрсэд, Д.Цэрэндарьзав, Ё.Цог, Ш.Доржсүрэн, Г.Эрдэнэбилэг, С.Ариунбямба, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Г.Тэнүүн-Эрдэнэ, Э.Ариунболд, Б.Баяржавхлан, А.Дэлгэрмаа, З.Аминсанаа нарын жүжигчид гол ба туслах дүрүүдийг бүтээсэн юм.

  • Киноны найруулагч: Г.Эрдэнэбилэг
  • Киноны зохиолч: Т.Мягмартогтох Todko Samson
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны тавдугаар сарын 25

3. "Сүрэг: Мэдэх эрхгүй түүх" МУСК

Мэдэх эрхгүй түүхийг мэдүүлж чадаагүй "Сүрэг" | News.MN

“Сүрэг” уран сайхны кино нээлтээ хийсэн цагаас театруудад үзэгчдийн хөл тасраагүй юм. Учир нь уншигчдын дунд танил болсон зохиолч Т.Мягмартогтохын /Todko Samson/ "Сүрэг" роман бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр үзэгчдэд хүрсэн юм. 1930-аад оны их хэлмэгдүүлэлт гэх түүхэн эмгэнэлт үйл явдал дунд нэгэн бүсгүйд тохиолдох зовлон, жаргал нь үзэгчдийн анхаарлыг татсан биз ээ.

  • Киноны найруулагч: О.Базаррагчаа
  • Киноны зохиолч: Т.Мягмартогтох Todko Samson
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны дөрөвдүгээр сарын 8

4. "Ноён эмэгтэй" МУСК

Ноён Эмэгтэй

“Хувьсал” продакшн уран бүтээл бүрдээ хувьсаж, Монголын кино урлагт хувьслыг авчирсаар байна. Үүний нэгэн жишээ бол энэ онд нээлтээ хийсэн “Ноён эмэгтэй” УСК юм. Уг кино 16-н гол дүртэй гэдгээрээ тун онцлог. 16-н эмэгтэй гол дүрийн амьдралаар эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, хүчирхийллийн эсрэг хүчтэй дугарч, хөндөж чаджээ. Киноны зохиолыг зохиолч С.Жаргалсайханы 20 жилийн өмнө бичсэн “Бид эрчүүдийг хүснэ” зохиолоос сэдэвлэн, зохиолч Г.Бямбасүрэн кино зохиол болгон буулгасан байна.

  • Киноны найруулагч: У.Уранчимэг
  • Киноны зохиолч: Г.Бямбасүрэн
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр

5. "Эргэж ирэхгүй намар" МУСК

Эргэж Ирэхгүй Намар

Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн билээ. Тус кино 2023 оны гуравдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Долби театрт болох Оскарын кино наадмын Шилдэг олон улсын кино номинацид нэр дэвшсэн юм. "Harvest Moon" нэртэйгээр дэлхийн нээлтээ хийсэн "Эргэж ирэхгүй намар" киноны зохиолыг зохиолч Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичсэн байна. Уг киноны тухай сэтгэгдэл одоо ч цахим орчинд хөвөрсөөр буй.

  • Киноны найруулагч: Б.Амарсайхан
  • Киноны зохиолч: Т.Бум-Эрдэнэ
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр

6. "Уулын намар" МУСК

Уулын намар

Зохиолч С.Пүрэвийн ижил нэрт туужаас сэдэвлэн бүтээсэн "Уулын намар" уран сайхны кино энэ онд шуугиан тарьсан юм. Жүжигчин Цэбогийн найруулсан уг кино буйдхан өртөөнд өрнөх бөгөөд хайр дурлал, баяр гуниг, амьдралын жам бүгдийг багтааж чаджээ. Хэтийдсэн гоёл чимэглэл үгүй амьд жүжиглэлт, дүрүүдийн хоорондын эрс тэрс ялгаа зэрэг нь уг киног шимтэн үзэх нэгээхэн шалтгаан. Хөнгөн инээд, мөн гуниг, хүмүүний дотоод сэтгэлийн зөрчилдөөнийг тод томруунаар харуулж чадсан юм.

  • Найруулагч: Ц.Цэрэнболд
  • Зохиолч: Ц.Цэрэнболд, Ө.Мөнгөнтулга
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр

7. "Хөх тавилан" МУСК

Хөх тавилан

Хөх тавилан кино эмэгтэй хүний туйлын хүслэн, эр биеийн өмөг түшиг, иргэн хүний ахуй амьдралаас улс орны хувь заяа... Цаашлаад хувь тавилангийн зангилаа, хоёр ертөнцийн ээдрээт уулзвар зэрэг олон нууцыг агуулсан, ухаж бодож, ухамсарлаж тунгаах зүйлээр дүүрэн кино билээ. Тэр ч утгаараа зарим далд санааны талаар үзэгчид маань ухаан бодлоо нэлээд уралдуулж байгаа бололтой. Бодлоо цэгцэлж, санаагаа хурцлахад тань нэмэр болох биз ээ.

  • Найруулагч: Т.Алтантуяа
  • Зохиолч: Д.Норов
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр

8. "Сүнс" МУСК

GHOST

“Reaction” продакшны анхны уран бүтээл “Ghost” УСК кино театруудад үзэлтээр тэргүүлсэн билээ Тус кино дөрвөн өдрийн дотор гадаад болоод дотоодын дэлгэцийн уран бүтээлээс шинэлэг чанар, бүтээлч хийцээрээ ялгарч чадсан юм. Жүжигчин Х.Цасчихэр продьюсерээр ажиллаж, Э.Тодгэрэл гол дүрд нь тоглосон “Ghost” үзэгчдийн урсгалыг кино театр луу тасралтгүй чиглүүлж, ам дамжин үнэлэгдэж байгааг сошиал үзүүлэлтүүд илэрхийлсэн билээ.

  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр

9. "Нарны садан" МУСК

Нарны садан

Эцэг өвгөдийн үеэс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв уламжлалаа өөриймшүүлэн тодолж, бусдад “Минийх”, “Биднийх”, “Манайх” хэмээн бахархан нотолж, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө шимтэн үзэж болохоор, бүх насныханд зориулагдсанд нь “НАРНЫ САДАН” киноны ач холбогдол оршиж буй. Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тоглосон юм.

  • Найруулагч: О.Эрдэнэ
  • Зохиолч: О.Эрдэнэ
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр

10. "Бэхэн зүрх" МУСК

Бэхэн зүрх” уран сайхны кино “Оны шилдэг кино” шагнал хүртлээ

“Бэхэн зүрх” кино нь уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн байна. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтарч ажилласан юм. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж буй бөгөөд эл кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог.

  • Найруулагч: А.Баттүшиг
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны арваннэгдүгээр сарын 18-н өдөр

11. "Сорил" МУСК

Сорил

Сорил кино төслийн ажил 2021 эхлээд 2022 оны тавдугаар сард зураг авалтаа хийж, 130 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Энэхүү киноны товч агуулгаас дурдвал, Шөнөөр үйл ажиллагаа явуулдаг, хатуу дүрэмтэй нууцлагдмал сургуульд хүн бүр хүүхдээ сургахыг хүсдэг бөгөөд эцэг эхчүүд, хөрөнгө оруулагч нар тэднээс өндөр хүлээлттэй байдаг аж.Багш нар болон гэр бүлийн дарамт шахалтаар тусгаарлагдан сурч байгаа оюутнууд ямар ч хамаагүй аргаар энэ сургуулийг төгсөхөөр шийднэ. Гэвч энэ сургууль нь хэний ч санаанд оромгүй нууцыг агуулж байгааг оюутнууд өөрсдөө олж илрүүлэхээр шийднэ.

  • Найруулагч: Б.Батдэлгэр
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр

12. "Гадны нөлөөгүй" МУСК

Гадны нөлөөгүй

Найруулагч Д.Галбаярын бүтээл “Гадны нөлөөгүй” УСК нь нийтийн сууцны орцонд амь үрэгдсэн залуугийн шүүх эмнэлгийн “Гадны нөлөөгүй” гэх дүгнэлттэй хэргийн эргэн тойрон дахь хүмүүсийн талаар гэмт хэргийн трейлер кино юм. "Гадны нөлөөгүй" МУСК-г талийгаач Ц.Ганбаяр болон жүжигчин Т.Баттулга /Батушка/ нар санаачлан, продюсер Р.Оргилтой хамтран энэхүү кино бүтжээ. Уг кинонд С.Болд-Эрдэнэ, С.Сарантуяа, Т.Баттулга, З.Батхүү тэргүүтэй жүжигчид дүр бүтээсэн ба жүжигчин, найруулагч Д.Галбаярын бүтээл аж. Тус киноны зохиолыг 2020 онд анх бичиж эхэлсэн бөгөөд хоёр жилийн турш ажилласан талаар найруулагч Д.Галбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан бол ийнхүү нээлтээ хийхэд бэлэн болжээ.

  • Найруулагч: Д.Галбаяр
  • Нээлтээ хийсэн өдөр: 2022 онй Есдүгээр сарын 30-ны өдөр

13. "Этгээд" МУСК

Этгээд

Этгээд мэдрэмжээр үзэгчдийг хөглөж чадсан кино бол “Этгээд” МУСК байв. Тиймдээ ч нээлтээ хийгээд удаагүй байхдаа үзэгчдийн талархлыг хүлээж, Монгол киноны хөгжлийн шатыг ахиулсан, гайхалтай бүтээл болжээ гэсэн үнэлгээ аваад байгаа юм. “Этгээд” кино нь зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даан хийсэн уран бүтээл юм. Зураг авалт, өнгөний тавилт, дуугаралт, хөгжим, жүжигчдийн нийлэмж гээд мэргэжлийнхний зүгээс тус кинонд өгч байгаа дүгнэлтүүд цахим орчинд хөвөрсөөр байсныг уншигч та мэдэх биз ээ.

  • Найруулагч: Б.Баатар
  • Зохиолч: О.Эрдэнэ, Б.Баатар
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр

14. "Нэхүүл" МУСК

МОНГОЛ МАФИ БУЮУ НЭХҮҮЛ МУСК

Нэрнээсээ эхлээд сонирхол татах эл уран бүтээл манай улсад хэдийнэ түгэн дэлгэрсэн гэмт хэргүүдээс хэсэгчлэн үзүүлж, гэмт хэргийг хэрхэн зохион байгуулж, үйлддэгийг тодорхой өгүүлжээ. Киноны зарим үйл явдал хэдийн бидний мэддэг, угаас ийм зүйл байдаг гэх байдлаар өрнөх ч хэлэх санаа, дэвшүүлэх зорилгын хувьд илүү чамбай, мөнхүү шинэлэг болсон нь киноны олон хэсгээр илэрнэ. Тодорхой өгүүлбэл, кинонд, хулгай, биеэ үнэлэлт, дээрэм, залилан зэрэг бүхий л төрлийн гэмт хэргийг үзүүлэх бөгөөд түүнийг цагдаагийн ажилтнууд хэрхэн, ямар арга барилаар илрүүлж байгааг тодорхой өгүүлнэ.

  • Найруулагч: М.Лхагва
  • Зохиолч: М.Өлзийням
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр

15. "Саран хийл" МУСК

Саран хийл

Уг кино ариун хайр, атаа хорслын тухай өгүүлэх Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжгээс сэдэвлэжээ. Нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүний хамгийн ойрын шадар болох, алдартай бизнесмений ганц хүү бол дээдсийн хүрээлэнгийн цуутай сайхан залуусын нэг. Гэтэл тэр байдаг л нэг хөгжимчний охинд дурлана. Хүүгийнх нь сонголт эцэгт таалагдсангүй. Эцэг нь өөрийнхөө зүтгэдэг УИХ-ын гишүүний нийгэмд шуугиан тариад байгаа секс скандалыг хаацайлахын тулд хүний санаанд багтамгүй башир арга сэдээд байлаа. Эцгийн шадар туслахын гардан гүйцэтгэсэн хорон төлөвлөгөө хэрэгжиж, хөгжимчний охин сошиал скандалын гол дүр болсноор үйл явдал орвонгоороо эргэх нь тэр. Гэнэн хайр сэтгэл хүчтэй юу, сайтар төлөвлөсөн хар санаа хүчтэй юу?

  • Найруулагч: Ч.Бат-Эрдэнэ
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр

16. "For You" МУСК

For You

Уг киноны утга санаа , үйл явдал тэр чигтээ өнөөгийн нийгэмдэх залуусын хайр дурлал болон амьдралын тухай өгүүлэх тус кино бүх наснийханд зориулагдсан бөгөөд кинонд инээдмийн , романтик үйл явдлууд өрнөх болно. Автобусанд харсан, зөрөөд өнгөрсөн хэн нэгэн танд таалагдаж байгаа бол зориг гаргаж танилцаж, сэтгэлээ илчлэхэд юу болох бол бид магадгүй амьдралдаа хамгийн зөв гал халуун хайрыг мэдрэх тэр хүнтэйгээ зүгээр л зөрөөд өнгөрдөг бол яах вэ ? Тиймээс ийм үед ямар үйлдэл гаргах хэрэгтэй болон зоригтой байж адал явдалтай хэрхэн учирч болохыг энэ киноноос харж болно.

  • Найруулагч: Г.Жанчив
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр

17. "Дасгалжуулагч" МУСК

Дасгалжуулагч" УСК нээнэ - Eguur.MN

Эл кино нээлтээ хийхээсээ өмнө Улаанбаатар кино фестивальд оролцож “Шилдэг кино зохиол” төрөлд шалгарсан бөгөөд бодит түүхээс сэдэвлэсэн кино юм. Э.Ган-Очирийн зохиолыг бичиж, Ерөнхий найруулагчаар ажилласан тус кинонд хүн хүндээ өгдөг итгэлийн талаар өгүүлсэн. Хурц үйл явдал, масст зориулсан сонирхол татам сценүүд багатай ч нийгэмд эерэг, гэгээлэг агуулга түгээх зорилготой.

  • Зохиолч: Э.Ган-Очир
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр

18. "Улаан цэцэг" МУСК

Улаан Цэцэг

Уг киног “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн бөгөөд кинонд С.Удвал ахайтны амьдралыг өгүүлэхээс гадна ХХ зууны Монгол Улсын бодит түүхийг гаргах ажээ. Монголын нийгмийн сайн сайхны төлөө, охид, эмэгтэйчүүд, утга зохиол, уран зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр “кино шиг амьдрал”-ыг туулж, зүтгэсэн тэрхүү хичээл зүтгэл тус кинонд дүрслэгдэхээс гадна тухайн үеийн ХХ зууны Монгол Улсын бодит түүх өгүүлэгдэх юм.

 

  • Зохиолч: Р.Эмүжин
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдөр

19. "Миний сахилгагүй залуу" МУСК

Миний сахилгагүй залуу

Гэрэлт гэх бүтэл муутай хоккейн тамирчин залуу бага нь олон оноогоор хожигдож байсан ч зориг гарган хайртай бүсгүй болох Амирланд тоглолтын дундуур гэрлэх санал тавина. Амирлан зөвшөөрч тэд найзуудтайгаа хуримын зураг авалт хийлгэхээр аялалд гарсан боловч хөтөчөөр нь Амрилангийн өмнөх найз залуу болох Түвшин хамт явахаар болно.

  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдөр

20. "Хуульч" МУСК

Хуульч” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ

“Хуульч” киноны гол дүрд Гавьяат жүжигчин У.Батбаатар, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Мөнхтөр, Н.Мөнхсоёл, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, М.Дорждагва, Б.Эрдэнэцэцэг, Б.Батмэнд, залуу жүжигчин Д.Мөнх-Од нар тогложээ. Энэхүү киног хуульчид санхүүжүүлсэн гэдгээрээ онцлог байв. Тухайлбал, энэхүү киноны ялагдаж үзээгүй хуульч залуу нэгэн хэргийн зангилааг тайлахаар оролдох ба гүнзгийрэх тусам тус хэрэг нь улам ээдрээтэй, тааварлашгүй болж эхэлнэ. Хуульч өөрөө бүх хэргийн учир зангилаа болж байгаагаар кино өрнөдөг.

  • Найруулагч: А.Мөнхтулга
  • Зохиолч: А.Мөнхтулга
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны аравдугаар сарын 7-ны өдөр

21. "Мардай" МУСК

МАРДАЙ

ЗХУ-ын мэдэлд байх Эрдэс хот Мардайн уурхайд Монгол Улсын ялын дээд хэмжээ авсан хоригдлуудыг ажиллуулдаг байлаа. Ээлжийн хоригдлуудыг зөөвөрлөх үед санаандгүй нэг хоригдол амиа алдсанаар "Мардай" уран сайхны кино эхэлнэ. Хоригдлуудыг тоо ёсоор хүлээлгэж өгөх ёстой бөгөөд дутаах тохиолдолд хариуцсан дарга нь асуудалд ордог байжээ. Тухайн үед уурхайд гэнэт бослого гарч үймээн самуун дэгдэсэн нэгэн түүхийг сөхсөн. "Мардай" уран сайхны кино энэ онд үзэгчдийн хүртээл болсон билээ.

  • Найруулагч:Г.Даваазул
  • Зохиолч:Г.Даваазул
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны гуравдугаар сарын 4-ны өдөр

22. "Сүүдрээр гэтэгч" МУСК

Сүүдрээр гэтэгч

Уг кинонд БНСУ-ын 10 гаруй жүжигчин тоглосон бөгөөд гол дүрд Lee Seol Goo, Sa Woo, Yang Do Hyun, Min Ji Hyuk, Kim Sul Hee нар тогложээ. Харин Монголын талаас жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Батбаатар, Д.Мөнхтөмөр, Д.Баярчимэг нар гол дүр бүтээжээ. Энэхүү кинонд олон улсад онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж буй Эрик Жу нүүр солиулах мэс засал хийлгэж, харын шидийн хүчээр ой дурсамжаа ховстуулан сураггүй болно. Эрэн сурвалжлах сэтгүүлч Хеон Бин, Эрик Жуг хайж Улаанбаатарт ирнэ. Хеон Бин учир битүүлэг хэргийн гэрч болоод зогсохгүй далд ертөнцийн итгэмээргүй зүйлс түүнд тохиолдсон байдаг.

  • Найруулагч: Б.Батбаатар
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр

23. "Үүрдийн хайр" МУСК

Тамир, Болормаа нарын амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” УСК үзэгчдийн  хүртээл болно

2015 онд “Хайрын хүч” хандивын тоглолт хийж байсан Тамир болон Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн уг кино нь хайр сэтгэлийн мөн чанар, гал халуун дурлал, нэгнээ гэсэн үнэн сэтгэл, амьдралын үнэ цэнэ, сайхан бүхнийг харуулна. Амьдардагтаа биш бид энд хайр байдаг учир амьдралд хайртай

  • Нээлтээ хийсэн огноо: Зургаадугаар сарын 3-нй өдөр

24. "Хулигаан" МУСК

Хулигаан - Кино

Хүүхдийн хорихын хаалга татсан өсвөр насны 3н залууд шоронгийн даргын хамсаатны дээрэмчдэд алдсан барааг буцаан авч ирэх даалгавар ирнэ. Шорондоо ялаа эдлэх эсвэл эрх чөлөөтэйгөөр амь өрссөн даалгавар биелүүлэх гэсэн сонголтод унасан залуус шоронгийн даргатай тохиролцож Цахиуртыг зорино. Хэнд ч дийлдэх гэдгийг мэдэхгүй хэрсүү өссөн найзуудад энэ даалгавар тийм ч амар байхгүй нь лавтай.

  • Найруулагч: Э.Нямжаргал
  • Зохиолч:Д.Билгүүнболд, Э.Нямжаргал
  • Нээлтээ хийсэн огноо: 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр

Д.Батчулуун

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.82.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.82.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    31 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    1 цаг 48 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    15 цаг 38 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    16 цаг 18 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    16 цаг 59 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    17 цаг 37 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    18 цаг 32 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    18 цаг 35 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    19 цаг 3 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    19 цаг 7 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    19 цаг 8 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    19 цаг 28 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    19 цаг 33 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    19 цаг 41 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    19 цаг 46 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    20 цаг 9 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    20 цаг 48 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    21 цаг 1 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    21 цаг 8 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК