Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Ном бол ертөнцийг харах цонх биш, зүгээр л талх

2023-1-02
0
ЖИРГЭХ

Нэгэн үед цаг хугацааны их ус туучин хэдэн нөхдийн хамт Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” яруу найргийн дугуйланд цуглан, гудамжаар шүлэг уншиж явсан цаг саяхан мэт авч хэдийн хагас арван өнгөрчээ. Тэрхүү нөхдийн минь нэг нь Б.Чанагнянгар гэх энэ залуу. Тэрбээр Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгсөж, даруй “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” редакцад редакторын ажил эрхэлж байна.

Саяхан л бид залуу насны салхи дэгдээж, хүндэт яруу найрагч ах Цэндийн Доржсэмбийн “Цас бороо” шүлгийг гудамжаар хөлчүү, зүгээрийн алинд ч хоорлон уншиж явсан даа.

“Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойронд

Одоо ч цас орсоор л байна.

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойронд

Одоо ч бороо орсоор л байна…” гэх энэ шүлэг одоо ч ой дурдатгалын минь тойронд уншигдсаар л байна.

Өглөө: Ном гэдэг түүний ойрын хамаатан

Түүний ажил өглөөний 08:00, 09:00, 10:00 цагийн аль нэгэнд нь эхэлдэг. Хэзээ эхлэх нь түүний л дур. Тэрбээр ихэвчлэн 10:00 цагаас ажлаа эхэлдэг нь түүний төвлөрөл, ажлыг үр бүтээлтэйгээр хийхэд тусалдаг гэнэ.

Б.Чанагнянгар “Манай редакцаас Монгол ардын үлгэрүүдийг бага насны хүүхдэд зориулж, зурагт ном болгон гаргасан. Тэрхүү бүтээлүүдийн нэг дээр нь анх ажиллаж байлаа. Түүний дараагаар 1001 шөнийн үлгэрийг хүүхдийн бүтээл болгох ажил байсан. Би ер нь ажилдаа хайртай хүн л дээ. Хийж байсан номын ажлуудынхаа бүгдэд нь л хайртай. Хэсэгтээ менежерийн ажил хийж байгаад саяхнаас редакторын ажилдаа буцаж орсон. Тийм болохоор бүр л их ажилдаа дурлаж байгаа. Миний хамгийн хайртай номын ажил гэвэл 1001 шөнийн үлгэр байсан юм байна. Яагаад гэвэл би энэ бүтээлийг маш олон уншсан юм л даа. Гэхдээ уран зохиолын судлагдахууны хэмжээнд задлал, шинжлэл хийж үзээгүй юм билээ. Тэгээд би дахиад зөндөө уншсан. Редакцаас багагүй хугацааг надад өгсөн, бас анхны ажлуудын нэг болохоор тааваараа хийсэн дээ. Одоо уншихаар алдаа их байдаг. Уг зохиол нь шууд уншихад хүүхдэд хүнддэх учраас хялбарчилж, тэдний онцлогт тохируулж бүтээнэ гэдэг бас л хэцүү ажил шүү. Зохиолчийн хувиар гэвэл энэ бүтээл л хамгийн хайртай нь. Харин редакторын хувиар Эрик Канстнер хэмээх Герман зохиолчийн “The Flying Classroom” номын ажилдаа хайртай, илүү сэтгэл ханамжтай хийсэн гэх үү дээ. Ном уншаад барагтай л сэтгэл хөдлөөд байдаггүй ч энэ бүтээлээс өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн асуудлууд, гомдол, баяр гунигийн тухай уншихад таатай байсан. Илүү жаргаж хийсэн гэж хэлж болно. Энэ бүтээлийн орчуулагч нь хүртэл жаргаж орчуулсан гэж ярьж байсан юм билээ. Миний хувьд ч ялгаагүй жаргаж, битгий дуусаасай гэж бодож хийсэн дээ” гэв.

Түүний ажил хамгийн их суудаг ажлуудын нэг. Анир гүмхэн ажлын өрөөндөө гадаад, дотоодын шилдэг бүтээлүүдийг нас насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тулгуурлан, тэдний санаанд нийцүүлэхээр өглөө нарыг өөр тийш унатал ажилладаг. Тэрбээр ажлынхаа онцлогоос хамаарч, гадуур явахдаа ч хүүхдүүдийн насны онцлог, сэтгэл хөдлөл, зан араншин, дур сонирхлыг судалж, нэг үгээр хүүхдийн сэтгэлзүйчийн ажлыг давхар хийдэг ажээ. Б.Чанагнянгарын өглөөний амьдрал нэг иймэрхүү эхэлдэг. Анх сурвалжилгын санал тавихад “Миний амьдрал сонирхолтой биш шүү дээ” гэж хэлж байсан ч ажлынх нь ширээнд тохой залган суух тэр мөчид эргэн тойронд үлгэрийн баатрууд нисэлдэж, хүүхэд болгоны мөрөөдлийн гайхамшигт орчин бүрдэх шиг болов. Юм болгон харагдаж байгаа шиг ээ биш гэдэг үг энд л биеллээ олох шиг… Энэ өдөр л гэхэд тэр танин мэдэхүйн цуврал номыг редакторлаж сууна.


Өдөр: Би туульсын зохиол бичихийг хүсдэг

Б.Чанагнянгар өдрийн хэрд “Монголын хүүхдийн номын ордон” орж, найз охиндоо уншихыг хүссэн номыг нь авсан юм. Түүний найз охин өөр мэргэжилтэй ч түүний сонирхлыг хүндэлдэг, адилхан ном унших дуртай гэнэ. Тэрхүү ном бол нэрт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”-ын нэгэн боть. Гадуур шинэ, хуучнаар зарагдах авч түүний найз охин хуучин хэвлэлийг нь уншихыг ихэд хүсжээ. Хүслийг нь ч тэр биелүүлчихлээ.

Сурвалжилгын гол баатар маань хүн багатай, аниргүй газар хооллох дуртай. Тийм болохоор ажлынхаа яг урдхан байх авсаархан цайны газарт өдрийн цайгаа уув. Тэнд бид хэсэг ярилцсан юм. Тэр дааж авсан ажлаа нугалахаас гадна хувиараа жижиг ном бүтээлүүд дээр редакторын ажил хийж, өөрийгөө хөгжүүлсээр яваа нэгэн.

Тэрбээр “Би туульсын зохиолуудад дуртай. Бөгжний эзэн, Нарниа гэх мэт. Нээрээ одоо манайхан Нарниагийн эхний гурван ботийнх нь эрхийг аваад ажиллаж байгаа. Жинхэнэ жаргаж хийх ажил нэгээр нэмэгдээд байна. Би зохиолчийн хувиар туульсын чанартай бүтээл хийхийг их хүсдэг. Манай эртний уран зохиол, Аман зохиол гэдэг барагдашгүй өв сантай шүү дээ. Үүнээс сэдэвлэж, өргөжүүлж юу л бол юу хийж болно. Бид ч эндээс эртний уран зохиолын сэдэвтэй ном, бүтээл туурвисан. Гэхдээ би энэ жанрт зохиолчийн хувиар өөрийгөө сорьж үзэх нууцхан хүсэлтэй явдаг хүн л дээ. Одоогоор миний уншиж, судалсан савны хэмжээ дундуур байгаа тул ахиад хоёр, гурван жил өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Манайд байгаа хүмүүс бүгд л ажилдаа дуртай. Хамгийн гоё нь энд ажилд орохыг хүссэн хүмүүст тавьдаг гол шаардлага нь ном уншдаг, номд хайртай байх. Огт уншдаггүй хүн энд ажиллах ямар ч боломжгүй л дээ. Санхүү, маркетингийн ажилчид хүртэл ном уншдаг, хайртай хүмүүс байгаа. Ийм хамт олонтой байх сайхан шүү” гэв.

Мөн редакторын хувьд Монголын хүүхдийн зохиолчдын заримтай нь хамтарч ажиллах сонирхолгүй тухайгаа “Хуучны мундгуудыг үгүйсгэж байгаа юм биш. Хүүхдийн уран зохиолын суурь хорьдугаар зуунд тавигдсан. Бүгдийг нь үгүйсгэж байгаа гэхээсээ илүү тодорхой хэдэн уран бүтээлчтэй санал нийлдэггүй. Хэт хуучинсаг шүү дээ. Тэдний оронд шинэ цагийн залуу уран бүтээлчтэй хамтарч ажиллах нь өөрт минь амар, бас бидний ирээдүйд хэрэгтэй гэж боддог. Саяхан яамнаас хүүхдийн ном, бүтээлд шалгуур тавина гэх шуум яваад л өнгөрлөө. Бас ийм зүйлүүдтэй санал нийлдэггүй. Ер нь одоо эцэг эхчүүд хүртэл яамны хүмүүсээс илүү мэдрэмж, боловсролтой болчхоод байгаа шүү. Цаг үеэ дагаад хүүхдийн сэтгэхүй, амьдралыг харах өнцөг гээд маш олон зүйл хувьсаж байгаа гэдгийг нь хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Одоогийн хүүхдүүд үнэндээ сайн номын хомсдолд ороод байгаа. Аав, ээжийнхээ гар утсаар хүүхэлдэй, элдэв сонин зүйл үзэж байгаа нь үнэн. Намайг бага байхад хүүхдэд зориулсан хөгжөөнт туужууд үнэхээр гоё байсан. Одоо ч гоё санагддаг. Гэвч одоогийн хүүхдүүдэд уншуулаад үзэхээр нэг их таашаахгүй хандлага ажиглагдсан. Яагаад гэвэл ахуй, соёл нь тэс ондоо болчихсон болохоор яагаад ч тэдэнд таалагдахгүй байгаа хэрэг. Тэгэхээр зарим уран бүтээлчид хүүхдийн зохиол бичих гээд бага насны дурсамжаа бичих хэрэггүй л дээ. Нэг үгээр хуучны зохиолуудыг давтдаг, орчин үетэйгээ хөл нийлүүлж чаддаггүй зохиолчид надад огт таалагддаггүй. Харин бид хүүхдийн номын бүтээлүүд дээр шинэлэг сэтгэхүйтэй залуу уран бүтээлчтэй хамтран ажиллах дуртай. Мэдээж томоохон ажлууд дээр туршлага хардаг. Надад нэг бодол байдаг юм. Хүмүүс номыг хэт их шүтэж, газарт ч унагаж болохгүй, хиртүүлж, нугалж болохгүй гэх. Бас ертөнцийг харах цонх гэдэг. Үүнийг би байж болшгүй мухар сүсэг гэж боддог. Ном бол зүгээр л талх. Бид талхыг шүтэх үү, идэх үү. Идэж байж л хэрэглээ болохоос биш хий дэмий шүтээд яах юм бэ. Хэн нэгэн ‘Хөөх, чи ном уншдаг юм уу, ямар мундаг юм бэ’ гэх нь бас утгад нийцэхгүй. Ном уншдаг болгон ухаантай биш, уншдаггүй нь тэнэг биш шүү дээ. Ном бол зүгээр л талх шиг хэрэглээ байхгүй юу” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Орой: Нэгэн хэвийн боловч, нэрэлхэмгүй сайхан амьдрал

Түүний энэ өдрийн орой бусад өдрүүдийнх шиг нь л өрнөв. Ширээндээ суугаад ажлаа хийнэ. Түүнээс урьдаар бид тус редакцын зураачдын урлангаар зочилж, олон сайхан бүтээлүүдийг нүд баястал үзэв. Нүд ч баясав, сэтгэл ч цэнгэв.

Б.Чанагнянгар ажлаасаа эрт тарна гэж бараг үгүй бөгөөд гэр нь ойр тул харих гэж нэг их яараад байдаггүй аж. Амьдралд хүмүүс өөр өөрийн замаар гэлдэрдэг. Ай, тэрхүү замуудаас хоёрыг нь уулзуулж бид нэгэн өдрийг өнгөрөөлөө. Түүний хамгийн хайртай бүтээлүүдийн нэг “Харри Поттер” гэнэ. Тийм дээ ч тэр киног нь үзэж, номуудыг нь унших дуртай. Хэд ч уншсан уйддаггүй гэнэ шүү.

Энэ мэтчилэн дурсамж ярьсаар бид орой болгосон юм. Тэр гэртээ хариад ном уншихыг огт хүсдэггүй. Учир нь түүний ажил номын далай болохоор тэр. Харин өдөржин сууж ядраасан тархиа амрааж, найз охинтойгоо кино үздэг. Үзсэн киногоо хоорондоо ярьж, маргааш үзэх киногоо тохирдог байна. Энэ орой л гэхэд түүний найз охин ярьсныг нь батлах шиг кинонд урив. Тэд “Аватар” киноны хоёрдугаар анги болох “The Way of Water” киног үзэхээр тохирчээ.

Ийнхүү бидний нэгэн өдрийн сурвалжилга авсаархан бичвэр болон буулаа. Эндээс түүнийг ажилдаа хайртай, хийж бүтээхийн тунгалаг бодолтойг харж болно. Зөвхөн ажлаа хийгээд цалингаа авч л байвал болчихдог олны нэг нь тэр биш. Харин өөрийн ажилдаа сэтгэлээсээ хандаж, Монголын ирээдүй хойчийн мэдлэг, төлөвшилд санаа зовнин, хэлэх гэснээ хэлж, хийх гэснээ хийчихдэг хэрсүү нэгэн юм.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Chunag (122.201.22.9)
    Ergui tum bicheed Bai muu batsaan
    2023 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.200)
    Ном уншихгүй бол ертөнцийг харж чадахгүй нь үнэн шүү дээ
    2023 оны 01 сарын 03 | Хариулах
  • Лхагважаргал (185.246.211.135)
    Amjilt hvsii nomnihoi deejees ogorei hhh
    2023 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.22.54)
    Яахын ч аргагүй ертөнцийг харах цонх. Чи хэвлэл хийдэг учраас чиний хувьд талх юм байх даа.
    2023 оны 01 сарын 02 | Хариулах
    • Уншигч
      Хэлсэн санааг нь бүрэн уншиж ойлгочхоод шүүмжилдэг болоосой. Яагаад юм л бол шүүмжлэх дуртай байдаг юм болдоо.
      2023 оны 01 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    17 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    14 цаг 7 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    14 цаг 48 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    15 цаг 28 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    16 цаг 6 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    17 цаг 1 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    17 цаг 4 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    17 цаг 32 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    17 цаг 36 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    17 цаг 37 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    17 цаг 57 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    18 цаг 2 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    18 цаг 10 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    18 цаг 15 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    18 цаг 38 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    19 цаг 17 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    19 цаг 30 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    19 цаг 37 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    19 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    20 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК