Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг өгүүллэг: Хуруун чинээ лааны гэрэл

2023-3-02
0
ЖИРГЭХ

Зохиолч ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ
Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн. Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд", “Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Yр удам танаа" роман тууж " Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл болгосон байна. Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа” шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд олгосон.


***

Намшир өвгөнийх Зана өвгөнийтэй хоёр гэрээр өвөлжиж байна Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өвгөдийн сүүжний чилэхийг хэлэх үү, бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс тус тусын харанхуй гэрт уйтгарлан сууна. Зана өвгөнд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир, зах зээлийн өвгөн гэсэндээ танадаж мэдээд өнөө үдэш тэднийд орж, өчүүхэн лааны гэрэлд хуучлав. Гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг атал мань хоёрын яриа таарсангүй, тэгсхийгээд хэрэлдэв.

Занын шар гозойж, "Энэ муу Намшир дандаа намайг өөрөөсөө дорд үздэг. Дахиад л номчирхоод ирлээ. Би энэ муугаас юугаараа дутах юм бэ? Мадлаад өгнө өө, чамайг" гэж бодуут сүүтэгнэн асах хуруун чинээ лаандаа гэнэт харамсаад "Энэ лаа урсаж байна гэдэг чинь надаас л гарз гарч байгаа хэрэг" гэж уурлаад лаагаа үлээчихэв. Намшир
- Хөөе, золиг минь: чи яаж байна аа? гэв.
- Чи ямар ном уншиж байгаа биш, цээжээр ярьж байгаа юм чинь, гэрлийн хэрэг юу байна? Харанхуйд ярь гэснээ, "Өөрөө лаагүй гуйлгачин байж, хүний лааны гэрэл бараадаж ирчихээд, бас тэгээд эзэнд нь номчирхоно гэнэ ээ? Тэгнэ байх аа, гайгүй" хэмээн харанхуйг далимдуулан шазвалзав.
Намшир "Зана минь, лаагаа гамнасан болохоос миний ярианд дургүйцсэнгүй юм байна" гэж олзуурхаад:
- Чи миний саяын ярьснаас юм ойлгов уу? гэв.
- Ойлгоогүй ээ, ойлгоогүй. Ойлгоод ч яах юм бэ? гэж Зана хэдэрлэв.
- Зана минь, чи бага сургуульд ч сураагүй даанч харанхуй хүн дээ гээд харанхуйг далимдуулан өврөө суйлан сугаа маажингаа,
- Дараагийн сонгуульд ямар нам ялах бол? гэвэл,
- Ямар нь ч ялсан яадаг юм бэ? гэж зандраад Зана уурандаа чүдэнз зурав. Занын шүдгүй тулман амнаас түүний хоолойгоо тултал гударсан гаансны нь төмөр толгой дөнгөж цухуйж харагдана. Тэр бээр сахлаа хуйхлах шахам байж тамхиа асаагаад чүдэнзнийхээ модыг нясалчихсан чинь Намширын чихийг эгээ л түлчихсэнгүй, шүргээд өнгөрөв. Зана,
- Намшир минь, чи бид хоёр үхэх дөхлөө. Чи яахав, бурхан шүтэхгүй гэж андгайлсан намын хүн байж. Харин чи өөд болсон хөгшнийхөө хойноос ганц нэг эрхи маань уншихад чамд хэрэг болохгүй юм аа гэхэд өнгөрсөн тэр хөөрхийд ач болж юуны магад гэж чиний толгойд огт орохгүй юм уу? гэхэд,
- Маани шиг хэрэггүй юм хаана байна? Би маани мэгзэм уншиж мэдэх ч үгүй гэж Нэмшир шилбэлзлээ.
Зана уурандаа гаансныхаа хүнд төмөр толгойгоор мөнгөн цохилуураа ялбийтал балбангаа,
- Чи чинь багадаа Эрдэнэзуугийн чогчин дуганы арын мөрөнд саарьтай тавхайгаа орхимжин дороосоо цухуйлгачихсан хурал хурж суугаа биз дээ? гэж цухалдав. Намшир,
- Тэр бол юм мэдэхгүй, гэнэн багын явдал. Одоо бол би бурхан шашин шиг тийм хоосон юманд хууртагдахааргүй, бүрэн болчихсон хүн гэж зориуд ам гарсан авч, яагаад ч юм, энэхэн агшинд нас барсан хайрт хань Гэрэлсүрэн нь харагдах шиг болж, дотор нь муухайрчээ. Хэсэг дуугүй суув. Эцэст нь жаахан уужирлаа. Энэ бүгд ерөөсөө Занаас л болж байгаа юм гэж Намшир хорсоод, "Энэ муу Занад бууж өгөхгүй шүү. Энэ надаар шашин шүтүүлж яах нь вэ? Бүр заавал маани уншуулах гэж хор нь буцлаад байгаагий нь хараач. Сайндаа биш, намайг бүр давж авч, бах таваа хангах гэж өдөж байгаа нь энэ" гэж шазуур зуусан боловч их л талибуунаар,
- Би чамайг бурхан битгий шүт гээгүй байхад, чи намайг "шүт" гэж тулгаад л... яахнав дээ гэж өгүүлэв. Зана санаа алдсанаа,
- Тэр үнээн. Гэхдээ чи муу Гэрэлсүрэндээ насаар нь эрхи бариулалгүй үхүүлсэн хүн дээ. Энэ голынхон бүгд мэднэ. Хөөрхий муу хань чинь тал харвачихаад байхдаа, чамаас нууж, маани уншиж байсныг бид цугаараа андахгүй. Чи ч их нүгэлтэй амьтан даа гэв.
Намшир,
- Чи одоо нүгэл мүгэл гэж юун завхарсан юм яриад унав аа? гэж харанхуй гэрт дэмий л инээмсэглэв. Занын дуу чангарч,
- Чи бас нүгэл байхгүй гэж хуцах нь уу?...Нүгэл бий шүү ... Хулгай хийвэл нүгэл, худлаа хэлбэл нүгэл, хүн албал юув?... Нүгэл биш гэж чи улих уу?... Хүн гомдоож үхүүлбэл, чиний номоор бол нүгэл бас биш үү? гэж цээжээ түхэлзтэл уухилснаа,
- Чи ерөөсөө гар,...харь, .. .би зулаа өргөж, мааниа уншлаа. Чиний ийм яриаг чагнаж суух надад алдас болно гээд зулаа өргөж, бурхнаасаа адис аваад шар модон эрхи эргүүлж эхлэв.
Намшир эзгүй, харанхуй, хүйтэн гэртээ очимгүй, зулын гэрэл жаахан бараадмаар хэдий ч одоо яая гэхэв, үүд рүү маажигнав.
Энэ зуур Занын эхнэр Буянхорол гаднаас орж ирээд,
- Намшир чи, бид хоёртой ханьтай жаахан сууж хуучлахгүй яагаав? гэхэд Намшир,
- Зүгээрээ, харьж хэвтье гэж хэлтэл хоолой нь чичирч орхилоо.
Хүйтэн хонгил шиг харанхуй гэрт түүний сэтгэл дааж давшгүй гунигт автаж, "Одоо ингээд нам үхээд, учир нь олдохгүй орчлонтой тооцоо дуусаж, яс амархсан" гэж боджээ. Хүйтэн хөнжилд шургасан хойноо хайрт ханиа бүр ч үгүйлж, "Тэр минь, яагаад намайг орхиод явчихав аа?...Би түүнийг гомдоо луу?... Гомдоосон зөндөөн гомдоосон. Энэ хүмүүс намайг эхнэрээ гомдоож өнгөрүүлсэн гэж ярьдаг байх нь эз? ... Өөд болсны нь дараа дэвсгэр дороос нь эрхи гарсан. Тэр минь үнэхээр надаас нууж, маани мэгзэм уншдаг байж. Би ч тэгж байгаа болоо уу? гэж сэжиглэж, түүнийгээ хэлэх хэлэхгүй үгээр загнаж уйлуулж байсан. Би ч үнэхээр нүглийн тариа юм даа" хэмээн өөрийгөө үзэн ядлаа. Тэр хөнжилдөө шурган уйлахдаа Гэрэлсүрэнгийнхээ гомдлыг цайруулж чадахгүйгээс хойш, одоо амьд явж яах юм бэ? Нүгэлт намайг битгий өршөөгөөрэй ... хохь нь" гэж енгэнүүлэхэд халуун нулимс хүйтэн нүүр дээгүүр нь асгарлаа.
Намшир үүрээр дугхийтэл хар дарж зүүдлээд сэрчихэв. Ганц бие өвгөн ямагт түлээ түлшээр гачигдаж байдаг тул тэр аргал түүж яваагаар зүүдэлжээ. Аргал олдохгүй болохоор айлын шаваастай аргал хулгайгаар ухаж байтал том том хөх аргал дороосоо аяндаа төмбийсөөр задарч, дундаас нь Гэрэлсүрэн нь цухуйж ирлээ. Энхрий хонгор гэргий нь гандсан хөсрий саараг тэрлэг нөмрөөд Намшираас айж, нүүр буруулна. Намшир цочиж сандарсандаа,
- Чи минь, одоо болтол төрлөө олоогүй л явна уу? гэхэд Гэрэлсүрэн,
- Би чинь иймэрхүү л янзтай явж байна шүү гэлээ.
Намшир оволзсон зүрхээ "Ёо ёо" хэмээн дараад маани түргэн түргэн уншив. Тэгээд Намшир "Ерөөсөө л Заныхаас салж, амьтан хүнээс алс хол ганц гэрээрээ буугаад Гэрэлсүрэнгийнхээ хойноос зул өргөж, маани уншъя. Зөндөө уншъя. Нойр хоолгүй уншъя. Ээ халаг, хайрт хонгорыгоо амьд сэрүүн байхад сэтгэлий нь аяыг дагаж ямагт баярлуулж явахгүй даанч яав даа" гэж халагласнаа гэнэт үрчгэр нүүрээ харанхуйд татгануулан шүд зууж, Тэхдээ маани мэгзэм уншиж, зул өргөж байгаагаа хэнд ч мэдэгдэхгүй юм хуна даа. Ялангуяа энэ муу Занад огт сэжиг авахуулж болохгүй. За ингээд түргэн үхэх минь" гэж шийджээ.

1998-1999 он


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Ken (197.210.227.34)
    4 жил ХДХВ-ээр өвчилсөн ч эмч нар "үгүй" гэж эмчлүүллээ, би найзтайгаа энэ талаар ярилцсан, тэр надад нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээсэн. эм, тэр надад шинжилгээний хариуг үзүүлэв, би тэр даруй эмчтэй холбоо барьж, тэр надад эм явуулсан. Би бүрэн эдгэрсэн. Тэрээр мөн ХДХВ/ДОХ, В гепатит В ВИРУС, ГЕРПЕС, АСТМА, ФИБРОИД, ЧИХРИЙН ШИЖИН 1 & 2-ийг эмчилдэг. DR Osunbor ургамлын гаралтай гэр нь таны асуудлын шийдэл юм. Осунбор эмчтэй холбоо барина уу Тэр ямар ч өвчнийг анагааж чадна Email drosunborherbalremedy@gmail.com болон түүний whatsap дугаар +234 8119565883 drosunborherbalremedy@gmail.comlgmail.com
    2023 оны 03 сарын 09 | Хариулах
  • MONGOLIA NEWS (154.16.157.70)
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
    2023 оны 03 сарын 03 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258 (154.16.157.70)
    Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
    2023 оны 03 сарын 03 | Хариулах
  • MONGOLIA NEWS (154.16.157.70)
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
    2023 оны 03 сарын 03 | Хариулах
  • DR. LOUIS (107.187.124.36)
    Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 USD
    2023 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    10 цаг 58 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    11 цаг 38 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    12 цаг 19 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    12 цаг 57 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    13 цаг 51 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    13 цаг 54 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    14 цаг 22 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    14 цаг 26 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    14 цаг 28 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    14 цаг 47 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    14 цаг 53 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    15 цаг 0 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    15 цаг 5 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    15 цаг 28 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    16 цаг 7 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    16 цаг 20 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    16 цаг 28 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    16 цаг 46 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    16 цаг 52 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    16 цаг 53 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК