Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “Аварга ингэж төрсөн” ном мэндэллээ

2023-3-09
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нарын ээж Х.Пүрэвбадамын бичсэн “Аварга ингэж төрсөн” номын нээлт өнөөдөр боллоо. Нэгэн хүмүүний амьдралын дурсамж бичвэрээс Монголын нэгэн цаг үеийн нийгмийн амьдралыг тольдох боломжийг энэ ном олгож буй гэдгийг номыг хамтран бүтээсэн “НЕПКО” хэвлэлийн газрынхан онцолж байлаа. 

No description available.

Нээлтийн ёслолд Ардын уран зохиолч, Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо зэрэг утга зохиолын салбарынхан хийгээд Улсын заан Д.Долгорсүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй гэр бүл, найз нөхөд нь оролцсон юм. 

No description available.

“Аварга ингэж төрсөн” номыг зохиогч Х.Пүрэвбадам “Энэ сайхан өдөр номынхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Би Монголын нэгэн сайхан удамт гэр бүлийн галыг асааж, өрхийг татсанаас хойш 62 жил өнгөрчээ. Үр хойчдоо  амьдралаа бичиж үлдээх юм сан гэх хүслээс өнөөдрийн энэ ном бүтсэн. Өөрийнхөө амьдралаар тухайн цаг үеийн тухай өгүүлсэн” хэмээн ярилаа. 

Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Энэ ном бол 20 дугаар зууны сүүлийн хагасын нийгмийн толь. Уншсан хүн уйдахгүйгээс гадна тамирчин гэр бүлийн түүхийг бидний өмнө дэлгэж, тэндээс мөн өөрсдийнхөө амьдралыг унших боломжийг олгоно. Энэ ном цаашид олон хэлээр гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн. 

Мөн үеэр “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Отгонбаяр “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”-ээ уншиж толилуулснаас гадна Хотын дарга Д.Сумъяабазар санал тавьснаар уг шүлэг “Ижий минь урт наслаарай” гэх дуу болжээ. Дууны аяыг “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр бичсэн бөгөөд Ардын жүжигчин, дуучин А.Долгор, “The Voice оf Mongolia” шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашням, Г.Даваадалай нарын хамт номын нээлтэд зориулан дуулсан юм. 

No description available.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан өдөр ижий минь амьдралынхаа 60 гаруй жилийн түүхийг өгүүлэх бүтээлээ нээлээ. Энэ номд бидний амьдралын өнгөрсөн түүх, өвөө, эмээ нарын минь эгэл амьдралын замналыг өгүүлсэн. Миний, бидний мэдэхгүй маш сайхан түүхийг хуваалцсан. Эхийн ачийг хариулна гэж байдаггүй. Гэхдээ ээжийнхээ ачийг хариулахыг ямагт хичээдэг. Ээж минь хичээл зүтгэлтэй, хариуцлагатай, сахилга баттай, тэсвэр хатуужилтай хүн байхыг зааж сургасан. Хүний үгийг дааж, бусдын үгийг ямагт сонсдог байхыг үлгэрлэн харуулсаар ирсэн. Ээжээрээ маш их бахархаж, баярлаж байна” хэмээв.

No description available.

Номын редактораар МЗЭ-ийн шагналт зохиолч А.Амарсайхан ажилласан. Тэрбээр “Хүмүүс намайг энэ номыг редакторлаж,  их ажил хийсэн гэж бодож байгаа байх. Үнэндээ ажиллах биш, үйл явдалд нь хөглөгдөн уншигч болж, редакторлах ажлаа умартаж, жаргаж уншсан. Х.Пүрэвбадам эгч төрөхөөсөө л сонин түүхтэй хүн юм билээ. Түүний аав нь Хад гээд хоёр ч кинонд дүрээ мөнхөлсөн хүн байсан. Хүүхдүүдээ эрдэм номтой хүн болгох гэж багаас нь номын мөр хөөлгөсөн. Х.Пүрэвбадам эгч ч сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан гээд маш олон сонирхолтой түүхийг энэ номоос унших боломжтой” гэлээ. 

Улсын заан Д.Долгорсүрэн “Би авто тээврийн байгууллагад 28 жил ажилласан. Олон өдөр, сараар тээвэрт явна. Энэ хугацаанд хань минь л үр хүүхдээ өсгөн бойжуулж, цэцэрлэг, сургуульд нь зөөнө. Цаг хугацааны энэхэн түүхээрээ “Аварга ингэж төрсөн” гэх сайхан бүтээл төрүүлж, олны хүртээл болгож буйд нь талархаж байна. Миний дуртай спортыг маш сайн дэмжиж, ямагт ард минь бат зогсож, үр хүүхдүүдээ өдий зэрэгтэй өсгөн хүмүүжүүлсэн ханьдаа ямагт баярлаж явдаг. Түүнийх нь хүчинд Монгол Улсын манлай заан, Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм алдрыг хүртсэн юм. Ханьдаа маш их хайртай, талархаж явдаг шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • SHINE OYUN (129.205.113.154)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (166.198.34.136)
    Сумтайбузарын гөбсийг долоогчид.Улсын циркээ буцааж авяаа!!! Догоо Пурэвбадам аа! Танай 2 хөлдүү толгойт циркийг маань жорлон болголоо
    2023 оны 03 сарын 09 | Хариулах
    • Эрдэнэ
      циркээ буцаагаад өгчих...
      2023 оны 03 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    11 цаг 0 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    11 цаг 40 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    12 цаг 20 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    12 цаг 58 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    13 цаг 53 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    13 цаг 56 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    14 цаг 24 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    14 цаг 28 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    14 цаг 30 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    14 цаг 49 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    14 цаг 55 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    15 цаг 2 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    15 цаг 7 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    15 цаг 30 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    16 цаг 9 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    16 цаг 22 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    16 цаг 29 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    16 цаг 48 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    16 цаг 54 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    16 цаг 55 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК