Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний дургүй сарууд: Дөрөвдүгээр сар хамгийн ХАРГИС сар

2023-4-03
0
ЖИРГЭХ

 

Зохиолч, орчуулагч, яруу найрагч Г.Аюурзана 2008 онд "Миний дургүй сарууд"  хэмээх шүлгээ бичжээ. Энэхүү шүлэгт сар бүрийн онцлогийг харуулсан байдаг. Уг бүтээлд сэтгэлгээний энгийн агаад асар гүн цараа буйг харж болно. Түүний дургүй сарууд эргэх орчлонгийн бүх сарууд атлаа тэр бүгдэд нь дургүй биш гэдгээ ухаарснаас харахад түүний гэргий, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Хоргодмоор зүйлс амьдралд яасан их вэ" гэх шүлгийн мөр нь санаанд бууна. 

Хүний амьдрал гунигийн үүр, уурхай гэдэгтэй яруу найрагчид санал нэгдэж магадгүй санагддаг юм. "Жинхэнэ яруу найраг уй гунигаас мэндэлдэг" гэж бодох зуур гуниглах мянган шалтгааны дундаас баяр жаргаланг хайж яваагаа гэнэт ухаарна. Цас чийхрах, навчис унах, гол урсах хүртэл зовлонтой. Энэ мэтчилэн амьдралын энгийн зүйлсээс зовлонг нь харж чадсан хүн л яруу найрагч болж чаддаг учиртай байвал яах вэ?

Багад алс тэртээх их уулсын сүүдэр жижигхэн харагдах, аманцар хээртэй зүдэлгүй гардаг толгодын сүүдэр их үзэгддэг сэн. Үүн лугаа хүний чадал нь сэтгэл, оюуны цараагаар хэмжигдэж, их хүмүүс даруу амьдардгийг таньсан. 

 


"Миний дургүй сарууд"

Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар.

Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?

Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт

Хамгийн их хүйтэн болдог.

Өвчилсөн дурсамжийг үгдрээх мэт

Хамгийн их цас унадаг.

Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л

Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг.

Нэг л тайвшрал –

Нэгдүгээр сарын одод хамгаас тод байдаг…

Үзэсгэлэнт хүйтэн цасны одод…

Одот цасны, цаст оддын хүйт…

 

Үгүй дээ, миний дургүй сар

Нэг сар биш юм байна.

Хоёр сар…

 

Хоёрдугаар сар л миний дургүй сар.

Яагаад би түүнд дургүй билээ?

Хоёрдугаар сар бас л хүйтэн, бас л цастай,

Хоёрын хооронд гэхдээ зарим нэг дулаан өдөртэй,

Урт өвлийн төгсгөл тийм дулаан өдрүүдэд

Уулгамч салхи гэнэт хараал шивших мэт…

Яг л ийм хоёрдугаар сарын хүйтэн үдэш

Явган хүршгүй холын хотын гудамжинд

Яв ягаан даашинзтай бүсгүйг би харж билээ.

(яг л хараал шиг!)

Галзуурмаар тийм ягаан, тийм торгомсог…

Гайхаж балмагдмаар нимгэхэн… өвөл…

 

Яг л хараал шиг! Энэ ховсч сарыг би

Яавч дургүй сараа гэмээргүй...

Гурван сар…

 

Гуравдугаар сар миний дургүй сар.

Яагаад би түүнд дургүй билээ?

Гудамжаар алхах хүмүүс нэг л хачин зовиуртай,

Гунигтай урт урт дээлэндээ түүртээд уцаартай;

Гуравдугаар сард ер нь амиа хорломоор болдог,

Гурван давхраас үсэрчихмээр байдаг, 

Үсэрье гээд доош хартал дэндүү намхан,

Өгсөөд тэнгэрийн зүг мацах залхуутай.

Тэгээд л би амьдралын тухай өөрөөр бодож,

Тэнэгхэн дурлалуудынхаа нэгтэй салах ёс хийлүү?

Тэнэглэл гэж бодсоны хүчээр л

Дурлал эдгэдэг.

Тэр харин эдгэлүү?

 

Үгүй дээ, миний дургүй сар

Гурван сар биш юм байна.

Дөрвөн сар…

 

Өө, “дөрөвдүгээр сар хамгийн харгис сар”.

Өнгөгүй, хар-цагаан, энэ сарыг

Яагаад би үзэн ядна вэ?

Үнэндээ миний үг биш, Элиотын шүлгийн мөр.

(Ярьмааргүй зүйл амьдралд өч төчнөөн л тохиолддог)

Яг ийм дөрөвдүгээр сарын нартай өглөө

Ягаан даашинзтай нь анх харсан, нөгөө ганган бүсгүй

Нөхрийнхөө машинд сууж яваад осолд орсон…

Нөхөр нь нас барсан… өөрөө бэртээ ч үгүй…

Өршөөлгүй харгис орчлон

Үзэсгэлэн гоог ямагт эрхэмлэдэг…

 

Үгүй дээ, миний дургүй сар

Дөрвөн сар л яавч биш…

(Үнэхээр Элиот эндүүрчээ)

Таван сар…

 

Тавдугаар сар миний дургүй сар.

Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,

Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,

Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,

Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?

Би дургүй.

Барьж очсон цэцгийг минь

Базаад хогийн сав руу хаясныг үзээд л

Бардам зан олж биеэ татаж авсан аа.

Тэгээгүй сэн бол…

Тийм ээ, тавдугаар сар байсан аа.

Тэр миний дургүй сар гэж үү?

Зургаан сар…

 

Зун ер нь миний дуртай улирал биш.

Шинэ улирал ирж байгаа нь

Зургадугаар сард мэдэгддэггүй,

Шижигнээд сайхан бороо ч орчихгүй…

Өдрөөс өдөрт халуун,

Өмнүүр хойгуур шувууд ч нисчихгүй…

Хэтэрхий хоосон…

Унгирал хийссэн энэ сар гэхдээ

Улиасанд л лав хаврын саруудаас дээр ээ.

Зулзаган моддын навч тийм ногоон,

Зулзаган муурын нүд шиг гэнэхэн,

Тийм гэгээн… шинэхэн… 

Ийм шүүслэг ногоон навчсын униар дунд

Эхнэрийнхээ шүлгийг би анх уншиж билээ.

“Улаанбаатар” сонин,

Учиргүй танил, огт танихгүй охин…

 

Үгүй дээ, миний дургүй сар

Зургаан сар биш юм байна.

Долоон сар…

 

Зун ер нь миний дуртай улирал биш.

Зун дундаа ороход тэнэгүүд л догдолдог биз ээ?

Бошинз бүхний хормой дор

Борлосон шилбэ өдөөстэй.

Янхан бүхний уруул дээр

Ялдам инээмсэглэл уриастай.

Задгай шар айрагны

Задгай сэхээвчин доогуур

Задгай энгэртэй охидын

Задгай янжуурын утаа

Доромжлол мэт хөшилдөөд л, гэлээ ч

Долоон сард би дургүй биш ээ.

Дулаан тэнгэрээр нэг

Дуу тархаад… Яалаа гэж!

Найман сар…

 

Зун ер нь миний дуртай улирал биш.

Зун дуусахад бүх юм дуусчих шиг болдог.

Намар боллоо гэсэн ганцхан баяр баясал л

Намайг тэр их уйтгараас, 

Наймдугаар сарын борооноос авардаг.

Тэнгэр рүү ч хармааргүй,

Тэртээ дээгүүр шувууд үймээд,

Тэвчээрийг минь барсан бүгд

Тийшээ бас нисчих шиг, сэтгэл хоосроод…

Амьдрал гуай

Нэг удаа яг л ийм наймдугаар сарын

Аадар бороон дундуур

Нэвт норчихсон жижигхэн богширгыг

Шурт хийлгэн цонхоор оруулаад

Сэрд хийтэл харуулж билээ.

Зүүд совин шиг тэр жаахан шувууны

Зүрх нь цохилох дуулдаж байсан аа…

Үнэхээр чанга цохилж байсан аа…

 

Үгүй дээ, миний дургүй сар

Найман сар биш юм байна.

Есөн сар…

 

Есдүгээр сард би ёстой дургүй.

Яасан гэж түүнд дургүйцнэ вэ?

Есдүгээр сар надад ямар гэм хийлээ? 

Их гэм хийсээн, гэм хийсэн,

Ийм л тэнгэрийн доор би хамгийн их архи уусан,

Халамцаад инээж (маш их инээсэн),

Согтоод дуулж (хэтэрхий их дуулсан),

Сүүлдээ уйлж, харин уйлахдаа

Сүрхий эр хүн байх гэсэндээ нулимсаа нуусан…

Нууж дотроо гашуу оргитол барьсан

Нулимс минь намайг эрүүл болгосон…

Сэргэж аваад нэг томоос том навчин дээрээс

Сэтгэлийнхээ жинхэнэ төрхийг харсан.

Сэтгэлийн минь жинхэнэ төрх 

Алтан цох байсан…

 

Үгүй дээ, миний дургүй сар

Есөн сар биш юм байна.

Арван сар…

 

Аравдугаар сар миний хамгийн дургүй сар.

Яагаад би түүнд дургүй гээч?

Аравдугаар сард хамгийн олон навч,

Аравдугаар сард хамгийн олон шувуу,

Аравдугаар сард хамгийн олон морь, 

Магадгүй хамгийн олон хүн үхдэг.

Шувууд эзгүйрэхээр тэнгэр илүү цэлмэг болдог,

Шуналтай янзаар нар өдөр өдрийг хурааж зөөдөг.

Үүлс улам хурдан нүүдэг,

Өдөржин сэмрээд шөнө нь эргэж нийлдэг…

Өглөө босоод харахад

Өчигдөр, уржигдрын давхарлага хураалтан завсраас

Маргааш үзэгддэг…

“Үхэлд хамгаас сайн бэлтгэсэн хүн л

Жинхэнээсээ амьдарч чаддаг” гэж

Аравдугаар сарын л салхи шивнэдэг…

 

Өө, Бурхан минь, миний дургүй сар

Арван сар биш ээ.

Арван нэг…

 

Арван нэгдүгээр сар миний дургүй сар.

Яагаад би түүнд дургүй билээ?

Намар биш, хэтэрхий орой –

Өвөл биш, арай л эрт –

Ямар ч цаг улирал гэх вэ дээ,

Арван нэгдүгээр сард дургүй ээ.

Хоосорч хохийсон модод нэг л этгээд

Хоржоонт үнэрээр сэтгэлийг хатгана.

Тэр үнэр зүрх рүү хутга шиг биш, 

Хатсан хуурай өвс шиг шагайгаад

Тэвчээрийг минь хэмжих мэт

Хачин солгой аялгуу хуурдана.

Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд

Хөгжим мэдэхгүй хүмүүс хууртана.

Хөөрхий, ийм л цагаар хорвоод ирсэн минь

Анхнаасаа утгагүй явдал байсан шиг санагдана.

Хэрэв ийм сар байгаагүй бол, энд төрөөгүй бол,

Хэцийн салхитай хамт би чөлөөтэй явах сан,

Хээнцэр үүлсийн гүнийг шагайж харах сан,

Шувуудын хаан болчихоод элих сэн,

Загасны бурханд хувилчихаад сэлэх сэн.

Амиа хорлох тухай бодтолоо

Азгүй дурлахгүй сэн,

Амьдралд хайртай болтолоо

Аз жаргал амсахгүй сэн.

Од ширтээд баясч гунихгүй,

Охинтой, хүүтэй болохгүй сэн.

Орчлон дээр шүлэг бичихгүй,

Хүмүүсээс залхахгүй сэн.

 

Үгүй дээ, миний дургүй сар

Арван нэг биш байна.

Арван хоёр…

 

Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа!

Орчлон дээр ингээд л бүтэн жил

Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.

Ахиад нэг жил, хоёр гурван жил,

Арав хорин жил, гучин жил,

Амсхийх ч завгүй жаран жил…

Амьдрал баяртай!

Үсэн дээрээс минь цасан ширхэг

Өвлийн шувууд шиг нисэлдсээр,

Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.

Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй

Үнэхээр сайхан байлаа.

 

Өө, миний дургүй сар

Арван хоёрдугаар сар ч биш...

Л.Сайнаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ДАРУУ НООРОГЧ (202.21.124.132)
    Аймар, аймар...
    2023 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    9 цаг 11 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    9 цаг 52 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    10 цаг 32 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    11 цаг 10 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    12 цаг 5 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    12 цаг 8 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    12 цаг 36 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    12 цаг 40 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    12 цаг 41 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    13 цаг 1 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    13 цаг 6 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    13 цаг 14 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    13 цаг 19 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    13 цаг 42 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    14 цаг 21 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    14 цаг 34 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    14 цаг 41 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    15 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    15 цаг 6 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    15 цаг 7 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК