зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Амьдралд дүүрэн ХОЛХИХ хүмүүсийн гүнд

2023-4-24
0
ЖИРГЭХ

**************************************************************************************************************************************************************

Сайхан өдөр бүхэн нартай байх албагүй. Салхигүй ч байх учиргүй. Сайхан өдөр гэдэг туулж, учирч яваа бүхэнтэй холбоотой. Урьд ийм л байсан мэт хуучин өдрийг шинэ өдөр гэж догдлох шалтгаан үгүй билээ. Энэ өдрийн урсгал даган бид “Монголын зохиолчдын эвлэл”-ийг зорив.

Гаднаасаа галбиргүй, ганц нэг тоосго дутуу мэт харагдах эвлэлийн даруухан байр авьяастнуудыг төрүүлсээр, илрүүлсээр, үүргээ биелүүлсээр буй. Сайхан өдрийн учрал дагаж, Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Шинэ давалгаа” төслийн хүрээнд анхны яруу найргийн номоо өлгийдөн авч буй Б.Болдын баяртай таарав.

Энэхүү төслийн хүрээнд шүүмж, яруу найраг, үргэлжилсэн үг зэрэг төрлөөр шигшигдсэн 10 шилдэг залуу уран бүтээлчийн номыг хэвлэн гаргах бөгөөд Б.Болдын хувьд гурав дахь нь ажээ. Түүнээс өмнө шүүмжийн төрлөөр Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрын найруулагч Э.Дашзэвэгийн “Нэвтрэх үйлдэл” театрын шүүмж судлалын ном, Завхан аймгийн яруу найрагч Ц.Намуундарийн “Талласан лийрийн галбир” шүлгийн түүврийг эмхэтгэн гаргажээ. Амьдралд залуу уран бүтээлчид авьяас, мэдрэмжийн торгон ирэн дээрээ дэмжлэг хүсэмжлэх нь олонтаа. Тэрхүү хүсэмжийг биелүүлж, авьяасаа бусдад таниулахад нэгэн шат болж яваа Монголын зохиолчдын эвлэлийн хамт олонд талархмаар санагдлаа. Нэг хэсэгтээ л залуу уран бүтээлчидтэйгээ харилцаа муутай, дэмжлэг үзүүлдэггүй гэж шүүмжлүүлж явсан цаг саяхан. Гэвч шинэ удирдлага, бүрэлдэхүүний санал санаачилга шинэ салхи оруулахаар хичээн ажиллаж байгааг сайшаагаад орхиё.

Үүдээр нь ороход байх бяцхан өрөө. Энд Б.Болдын “Ховоо татах худгийн гүнд” номын нээлт болов. Ам дамжуулан сонссоноор уг өрөөнд нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуай суудаг байсан гэнэ билээ. Нээрээ л тийм гэмээр түүний тамхи салаавчилсан зураг өндөр хананд өлгөөстэй байв.

Б.Болд 2014 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг дүүргэж, улмаар төрөлх нутагтаа ажиллаж амьдрах замыг сонгожээ. Сонгосон сонголтдоо ч үнэнч яваа нэгэн. Тус сургуулиас “Хас дорно” хэмээх яруу найргийн бүлгэм төрөн гарчээ. Гал, ус шиг харшилдсан хэдэн залуус яруу найргийг өөр өөрийн ертөнцөөр буулгаж, нэг нэгэндээ бялуу, хутга болж явсны хүчинд хэн хэн нь хоосонгүй үлдсэн. Гэвч 2014 оноос хойш нутаг, нутагтаа очиж амьдарсан нь холдох эхлэл болсон аж. Сэлэнгэ, Увс, Төв аймаг, Солонгос гэх мэтээр таван тийш таран одсон ч тэднийг уулзуулж байдаг нь гагцхүү яруу найраг. Залуус 2013 онд бүлгэмийн антологи болох “Хас дорно” номоо өлгийдөн авсан. Тэрхүү бүтээлд шүлгээ хэвлүүлснээс бусдаар Б.Болд бие даан бүтээл хэвлүүлэлгүй өдийг хүрчээ.

Номын нээлтэд Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Болор цом”-ын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, Ц.Эрдэнэбаатар нарын тэргүүтэй зочид оролцов. Тэд шинэхэн бүтээлээ өлгийдөж буй Б.Болдод амжилтын дээдийг хүсэж, урмын үгсийг шидэлсэн юм.

Монголын зохиолчдын эвлэлээс “Шинэ давалгаа” төслийн хүрээнд хэдийн 10 залуу уран бүтээлчийг тодруулчхаад байж л дээ. Улмаар энэ оны хоёрдугаар сарын эхээр Увс аймгийн Өмнөговь суманд Зая бандида Намхайжамцын нэрэмжит “Огторгуйн далай - Намир 2023” баруун бүсийн яруу найргийн наадам зохион байгуулагдаж, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Булган, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудаас яруу найрагчид оролцсон байна. Уг наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан Улаанбаатар хотоос хүрэлцэн очиж, шүүх үеэрээ Б.Болдыг шүүрдэж, анхны номыг нь гаргаж өгөхөө амлаад иржээ. Амласан ёсоор энэ өдөр түүний анхны ном олны хүртээл болж буй.

“Олонтой явахын заяа түшсэн” гээд л дуу байдаг даа. Үүн шиг л олонтой яваа хүн гэж хэлмээр, уг умгар өрөөг дүүргэн чуулсан хүмүүс дотор их сургууль, арван жилийн найзууд, ах эгч нар, садан төрөл, сайн найзууд нь байв. Зураг татуулаад тун завгүй. Хөдөөгийн цэнгэг агаарыг хөрслөг төрхөндөө бялдсан энэ даруухан царай эгэл биш гэдгийг л номыг нь сөхөөд мэдэв.

“Амьд хүн авс хадна

Үхсэн хүн өлгий зэхнэ” гэх… найрагч хүн шүлгээ тайлбарладаггүй гэж ах нар хэлдгийг санав. Би ч түүний шүлгийг тайлбарлах бус мэдэрч л чадах учир танд үлдээе. Энэ зүгээр л номыг нь анх нээхэд таарсан утгат мөртүүд билээ. Тэрбээр энэхүү номдоо “Ховоо татах худгийн гүнд” хэмээх нэрийг хайрласан нь нандин учиртай. Нандин шүү…

“Ховоо татах

Худгийн гүнд 

Ус 

Элсийг ууж 

Ундарга сэлбэнэ

Гарч ирэхгүй 

Газрын гүн рүү шургаж

Гал мэт халууныг тэвэрнэ

Ховоо татах худгийн гүнд 

Тэнгэр унажээ 

Нар нойтон

Уйлсан нүд шиг нойтон нарыг

Усан дотроос татаж зогсоно 

Ховоо татах худгийн гүнд 

Хоосон авиа биегүй хөвнө 

Аавын адуугаа услахдаа

Исгэрч зогсдог аялгууг

Ховоодож татахад

Худгийн амсраас

Эргэж унана” хэмээн аавдаа бичсэн шүлэг нь буй. Түүний номын редактораар яруу найрагч М.Уянсүх ажилласан байна. Тэрбээр Б.Болдод “Чиний номонд утга уянгыг хэлхсэн, уярал хөндөхүйц сайхан мөр байна. Үүгээр номоо нэрлэвэл зохино” гэж зөвлөсөн нь “Ховоо татах худгийн гүнд” гэх дээрх шүлгийн мөр ажээ. Түүний аав хорвоо дээр байхаа больсон ч яруу найраг болчихоод номын хавтас дээр, хуудас дээр мөнх амьдрах хувь тохиожээ.

Түүний амьдардаг нутаг бол Увс аймгийн Наранбулаг сум. Хүнийг жинхэнэ хүн болгодог тийм л сайхан нутаг даа хэмээн тэр хэлсэн юм. Тэнд Төв Азийн их элсэн цөл, Сибирийн их ой хөвч, тайгын бие биедээ уусах торгон зааг бий. Монгол орны хамгийн хойд зүгийн Алтан элс хэмээх элсэн манхан ч тэнд бий. Халуун хүйтний зааг гэж хэлмээр... Зундаа нэмэх 50 хэм, өвөлдөө хасах 50 хэм хүрдэг нь хүн зоныхоо амьдрах авхаалж, оюуны хүчийг сорьдог байх гэж бодогдоно. Ийм л нутгаас төрөн гарсан эгэл, боргил хүн бол Б.Болд билээ.

Түүний хувьд уран зохиолын төлөө хувь нэмрээ оруулах нь хийж бүтээж байгаадаа үнэнч байх явдал. Увс аймгийн арван жилийн сургуулийн математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж, бага наснаасаа 100 буудалт дааманд дурлаж, шаггүй тоглодог байсан нь түүнийг яруу найрагт тууштай, бодлын гүндээ байх хөшүүргэ болжээ. Тэрхүү хөшүүргийн хуулиар өнөөдрийг хүртэл өөрийгөө улам бүр нямбайлж, яруу найрагт үнэн явсан биз. Аливаад үнэнч явахад торойх өдөр ирдгийн үлгэрээр Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал түүнийг харж, далайн ёроолоос сувд шүүрдэнэ гэдэг шиг Монгол орны баруун хязгаараас онцгойлон залжээ.

Уран зохиол, яруу найрагт татагдаж эхэлсэн мөчөөсөө тэр ярив. Б.Болд “Наймдугаар ангид байхдаа төгсөлтийнхөө нэгэн охинд сэтгэл алдарсан юм. Түүнд захиа бичих гэтэл ямар ч ойлголтгүй байсан. Тэгээд ангийнхаа хүүхдийг гуйж захиа бичүүлсэн. Найзын маань бичсэн захианы үг, шүлэг гээд л хэтэрхий нийтлэг санагдсан юм. Тэр үед арван хүн захиа бичихэд бүгдийнх нь утга адилхан байдаг байлаа. Энэ байдлаараа тэр охин намайг тоохгүй нь гэж сэтгээд өөрийн гараар өвөрмөц захиа бичихээр шийдэж билээ. Өөр байдлаар харагдвал тэр намайг тоож магадгүй гэж бодсон хэрэг. Яг биччихье гэхээр бичиж чадахгүй хэсэг удлаа. Тэгээд юм гэдэг их учиртай юм билээ. Манай аав одоо байхгүй л дээ. Гэхдээ тухайн үед ОХУ-руу сургуульд явах гээд цүнх, хувцсаа базаагаад, тэрхүү цүнхэндээ нэг ном хадгалсан юм билээ. Тэр нь нэрт яруу найрагч Ренчиний Чойномын "Сүмтэй будрын чулуу". Одоо хүртэл ээжийн минь авдарт хадгалаастай байгаа даа. Захидал бичиж чадахгүй санааширч суухдаа аавынхаа авдраас энэ номыг олж байлаа. Ренчиний Чойномыг ч танихгүй, шүлэг гэж юу байдгийг ч мэдэхгүй байсан тийм л үе. Тэгээд л дурласан сэтгэлээ бушуухан илэрхийлэхийн хүслээр өнөөх номыг сөхөөд үзтэл олон янзын гоё хайрын шүлгүүд байсан юм. Тэндээс хуулбарлаад өнөөх охинд захиа өгсөн. Түүнээс хойш бид хоёрын харилцаа сайжирч, олон хоног үргэлжилсэн ээдрээтэй хайрын түүх бүтсэн дээ. Тэр цаг үеэс л би шүлэг, яруу найраг гэдэг энгийн атлаа хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж чаддаг гайхамшигтай зүйл гэдгийг таньсан юм. Миний яруу найрагтай танилцсан түүх гэвэл энэ” хэмээсэн юм.

Яруу найраггүйгээр орчлон ертөнцийн жаргал, зовлон амтгүй санагддаг. Яруу найраг угтаа л яруу байх учиртай гэж нэгэн нэрт яруу найрагч хэлсэн байдаг. Үүний адил түүний шүлэгт ил баригдах яруу зүйл үгүй, харин далдад нуусан яруугаас яруу, утгаас утгат санаанууд цас шиг бударна. Анхлан нутагтаа байхдаа аймаг, хот хүрээ газар очиж, нүд тайлахыг мөрөөсөж явсан Болд хүү их сургуулиа дүүргээд эргээд нутаг буцах сан гэж тэмүүлсээр буцаж иржээ.

Яг нөгөө Ардны уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны “Эх нутгаа саналаа” шүлэгт,

“Гэрээсээ гараад, сум орлоод

Гэрээ би саналаа

Сумаасаа аймаг ороод,

Сумаа би саналаа

Аймгаасаа хот ороод,

Аймгаа би саналаа

Эндээс хилээ алхаад,

Эх орноо бүтнээр нь саналаа” гэдэг шиг л санагдана. Эх нутаг гэдэг ээж, аав шиг сайхан. Эх дэлхийг таних тусам эх орон гэдэг улам сайхан даа.

Сэтгэлээс гарсан шүлэг бусдын сэтгэлд хүрдэг. Угтаа жаргалаас сайн шүлэг төрдөггүй нь ч үнэн. Аавынхаа тухай ярихдаа сэтгэл нь өндөлзөөд л ирэх баруун хязгаар нутгийн аялга, салхи үнэртсэн бор залуугийн тухай ярих зүйл надад олон бий. Гэвч хязгаараас давсан зүйл үнэгүйддэгийн сургамжаар энд өндөрлөв. Ганц л зүйлийг хэлье.

Яруу найрагч хүнд эго, амбиц, биеэ тоолт хэрэггүй. Яруу найрагч хүний харц нь утгатай, бодол нь гэнэн, сэтгэл нь уяхан, эмзэг байх учиртай. Шударга ёс гэж хамгийн чанга хашхирч буй хүнээс л ай гэдэг. Тэгвэл уншигч та бүхэн хамгийн даруу замаар яруу найраг бүтээж яваа Б.Болдын номыг л нэг нээгээд үзээрэй. Өөрийгөө болоогүй гэж хориглон тэмцэж “Улаанбаатарт байгаа мянган яруу найрагчийн нэгэнтэй нь адилхан ном гаргачих вий” гэж эмээж явсаар олдохоо хүлээсэн жижигхэн сувд бол тэр юм. Сувд бүхэн адилгүй байдаг гэж "National geographic" сувгийн сурвалжлагч хэлж байхыг сонссон юм. Түүний хэлбэр дүрс, хэм хэмжээ, хэлж буй үгс бүхэн амьдралдаа уулзаж байсан яруу найрагчдаас тэс ондоо. За энэ хүрээд л дуусгая.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат-Отгон (66.181.161.248)
    сайн байнауу залуу хойч боловсон хүчин болсон бид бүхэнд үнхээр сургамж болсон сайхан бүтээл болжээ баяр хүргэе илүү их амжилт хүсье
    2023 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 22 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 34 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 16 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 16 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 16 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК