зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Зах зээлийн өөрчлөлттэй холбоотой төмөр замын тухай хуулинд зайлшгүй шинэчлэлт хийх шаардлага гарч байна

2023-4-24
0
ЖИРГЭХ

Өнөөдөр МАН-ын Бүлгийн хурлын үр дүнг танилцуулсан бөгөөд тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.


Тэрбээр "Төмөр замын тээврийн тухай хуулийн шнэчилсэн найруулга УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Энэ долоо хоногийн гурав дахь өдөр Байнгын хороогоор орж, дөрөв дэх, тав дахь өдөр чуулганаар хэлэлцэгдээд явна. Төмөр замын салбар 1946 онд анхны хэлэлцээрээ хийж байгаад 1949 онд анхны төмөр зам баригдсан. Төмөр замын тухай хууль 2007 оны долдугаар сарын 5-нд анх батлагдсан. Зах зээлийн өөрчлөлттэй холбоотой Төмөр замын тухай хуулинд зайлшгүй шинэчлэлт хийх шаардлага гарч байна. Цоо шинэ хууль гэж хэлж болохоор хууль орж ирж байгаа.

Нэгдүгээрт, энэ хуулийг урьд өмнө нь ОХУ-ын хуулийг үндэслэж хийж байсан бол одоо үг үсэгний хувьд шинэчилсэн. Ямар ч тохиолдолд зөвхөн төмөр замынхан гэхээсээ илүү ард иргэд уншаад ойлгох хэмжээнд үг үсгийн өөрчлөлтүүд орсон. Автозам гэдэгтэй адилхан суурь бүтэц буюу төмөр замын ойлголт нэг байгаад, дээгүүр нь явж байгаа төмөр замын тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүнүүд нь нэг аж ахуй нэгж байхаар зохицуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, эзэмшигч, төмөр зам, тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь тус тусдаа байна. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар төмөр зам цаашдаа хуулийнхаа хэрэгжилтийн дагуу тээвэрлэгч буюу суурь эзэмшигч гэж хоёр компани болох ёстой. Энэ нь мэдээж өрсөлдөөнийг хязгарлахгүй байх, өрсөлдөөн нээлттэй байх, зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тэгш харьцааг бий болгох, тэгш хүртээмжтэй үйлчилгээ хүлээж авахад зохицсон хууль юм.

Хоёрдугаарт, монголын төмөр замын хувьд, Улаанбаатар төмөр замын 1900-аад км нэг л төмөр зам урьд өмнө нь байсан. Энэ нь Сүхбаатараас Замын-Үүд хүртэл гол магистрал төмөр зам байсан бол сүүлийн үед бид 890 гаруй км төмөр зам тавьсан. Зүүнбаянгаас Тавантолгой хүрсэн зам, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам мөн Зүүнбаян-Хангийн гэх мэтчилэн 897км замыг сүүлд барьсан. Ингээд өнөөдөр гэхэд үндсэндээ 2800 гаруй км төмөр замтай болж байна. Эн тэргүүнд энэ хуулинд зааж байгаа зүйл нь энэ олон хувийн хэвшлийн төмөр замуудын хоорондын харьцааг уялдуулах ёстой байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн яамны дэргэд “Төмөр замын агентлаг” бий болно. Төмөр замын агентлаг нь төмөр зам хоорондын харьцааг зохицуулах, хууль болон бусад хэрэгжилтийг хянаж явах хэрэгтэй болно.

Монголын Төмөр Зам гээд шинэ компани үүсээд нэлээн хэдэн жил болчихлоо. Гэтэл монголын төмөр зам дээр байсан тээврийн хэрэгсэл хөдлөх бүрэлдэхүүнүүдийг жишээ нь УБТЗ-ын том магистрал дээр нэг хэсэг тээвэр хийлгээгүй шүү дээ. Яагаад гэвэл, нэгдүгээрт машинист нь шаардлага хангаагүй гэж үзсэн. Хөдлөх бүрэлдэхүүн нь стандарт хангаагүй, манай зам дээр явах  шаардлага хангаагүй гэдэг ч юм уу ингээд өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд хааж боосон тохиолдлууд өнөөдрийг хүртэл гарсаар байна. Тэгэхээр хамгийн гол нь энэ зохицуулалтуудыг хийх. Урьд өмнө нь Улаанбаатар төмөр зам гээд ганцхан суурь эзэмшигч компани байсан бол өнөөдөр дөрвөн суурь эзэмшигч компанитай болчихлоо. Тээврийн үйл ажиллагаа хийж байгаа компаниудад дөрвөөс таван компани шинээр бий болчхоод явж байна. Өнөөдөр гэхэд нийт 12 мянга 2 зуугаад тээврийн хэрэгсэл буюу хөдлөх бүрэлдэхүүн бүртгэлтэй байна. Гэтэл энэ бүртгэлтэй тээврийн хэрэгслийн бараг л дөч гаран, тавиад хувь нь хувийн хэвшил дээр байдаг. Тэгэхээр төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулах, эрх тэгш байх асуудлууд болон суурь бүтцүүдийн хоорондын хамаарлыг зохицуулах гээд нэлээн том том зохицуулалтууд энд орж ирсэн.

Нэн тэргүүнд тээврийн үнэ тарифтай холбоотой асуудлуудыг зохицуулах том заалт мөн байгаа. Тарифын аргачлалыг тухайн төмөр замын асуудал хариуцсан сайд батлахаар, тарифыг тухайн төмөр замын байгууллага өөрийн тарифыг баталж гаргаж өгнө. Энэ тариф бодитой юу, үгүй юу гэдгийг мэдээж төрийн захиргааны байгууллага харна. Төрийн захиргааны байгууллагад нэг том заалтыг бид нар оруулж ирсэн. Энэ бол тарифын зөвлөлийг бий болгох. Орон тооны бус тарифын зөвлөл. Энэ тарифын зөвлөл нь тодорхой хэмжээний судалгаа хийх, дүгнэлт гаргах ийм зөвлөл. Өөрөөр хэлбэл, хэн нэг нь монополь эрх эдлэхгүй, хэн нэгэн нь хааж боохгүй, үнэд нөлөөлөхгүй гэсэн зөвлөмжийг гаргаж өгнө. Үүний дагуу аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө тарифыг батлаад явна. Дээрээс нь бид нар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, өөрөөр хэлбэл, концессын хүрээнд сүүлийн төмөр замуудыг барьж байгаа. Төмөр замын тээврийн суурь бүтэц харьцангуй үнэтэй, 1км нь өнөөдөр 1,5 сая доллароор хийсэн. Ер нь бол зах зээлийн үнэ хоёроос гурван сая орчим долларт хүрч байгаа шүү дээ. Түүнээс дээшээ ч байж болно. Тэгэхээр аливаа тарифтай холбоотой асуудлууд, саяны ярьсан концессоор хийсэн тохиолдолд тухайн тарифаа нэмэхгүй байх. Концесс эзэмшигч нь бас оруулсан хөрөнгөө буцааж олж авахын тулд тодорхой хэмжээнд тээврийн үйл ажиллагаагаа давхар хийх боломж бололцоог нь нээх, ер нь концессын үйл ажиллагаа хийхэд нэмэлт, нээлттэй байх талаас нь энэ хуулинд заасан.

Одоо мөн баруун босоо төмөр замын асуудлууд яригдаж байна. зүүн тийшээ явсан төмөр замын асуудал яригдаж байна. Уул уурхайн компаниуд, уул уурхайн холбогдолтой бүтээгдэхүүнээ гаргадаг, хил чиглэлийн шинээр төмөр зам нээх боломж бололцоо ч бидний хувьд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх зохицуулалтыг зохицуулсны үндсэн дээр шинэ хууль шинэчилсэн хувилбараар батлагдаад хэлэлцээд явж байгаа гэдэг тайлбар өгье" гэв. 

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    6 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    8 цаг 31 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    8 цаг 38 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    8 цаг 47 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    9 цаг 47 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    9 цаг 50 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    9 цаг 54 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    10 цаг 24 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    10 цаг 32 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    10 цаг 36 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    10 цаг 48 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    11 цаг 36 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    11 цаг 57 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    12 цаг 5 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    12 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    12 цаг 46 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    13 цаг 1 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    13 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 49 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    14 цаг 4 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК