10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд тус авто замыг хааж, шинэчлэх аж.
- Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 16-ны 22:00 цаг
- Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 18-ны 06:00 цаг
Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.