зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол авилга,“хулгай” арилахгүй

2023-5-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүнТ.Доржхандтай ярилцлаа. 


-Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал олны анхаарлын төвд ороод байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн давуу болон сул тал нь юу вэ?

-УИХ-ын гишүүний хувьд тогтолцооны өөрчлөлт  болон УИХ-ын төлөөллийн чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг 2 жил ярьж байна. УИХ-ын гишүүний тоог өсгөхгүй л юм бол өнөөдрийн энэ авлигал хулгай буурахгүй. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкаар зогсохгүй дахиад өөр банкны хулгай гарна. Нүүрсний хулгай зогсохгүй. Цаашлаад  зэсийн  гэхчлэн өөр хулгайнууд бол гарч ирнэ. Үүнд хяналт тавих боломж байхгүй юм байна.  Би УИХ-ын гишүүн болоод 3 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр авлига, хулгайтай байсан цагт  Монгол Улс хөгжих боломжгүй. Цалин, тэтгэврийнхээ асуудлыг шийдэх боломж байхгүй. Хөгжлийн асуудал ярих бүр ч боломж байхгүй юм. Гэтэл 76 хулгайч байна. Тоог нь бүр цөөлөх хэрэгтэй гэхчлэн зориудаар иргэдийг  турхирч байгаа байдал өмнө нь ч байсан. Одоо ч байна. Сүүлийн 30 жилд судлаачид мэргэжилтнүүд, туршлагатай парламентчид энэ өөрчлөлтийг хийе гэсэн ч чадаагүй. Одоо үр дүнг нь  бүгд амсаж, харж байна.

Хулгайг ил болгож болно. Хулгайчдад хариуцлага тооцож болно. Гэхдээ энэ хулгай үүсээд байдаг тогтолцоогоо өөрчлөхгүй бол өнөөдрийн энэ нөхцөл байдал 10 жилийн дараа ч 20 жилийн дараа ч 30 жилийн дараа ч хэвээрээ байна. Иймээс   тогтолцоогоор нь өөрчилье.

Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх байдлаар нэг гишүүний эрх мэдлийг буулгах хэрэгтэй. Нийгмийн бүх талын төлөөллийг оруулж ирж байж Парламент өөрөө ардчиллаа хамгаална. Авлига, хээл хахуулийг хязгаарлана. Хөгжил ярьдаг болно. Үр дүнд нь Монгол хожно.

-Засгийн газрын оруулж ирсэн төсөлд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоог манай улс өмнө нь туршиж байсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр ямар дэвшил гарна гэж бодож байна.

-Орж ирсэн төслөөр 50 хувь нь пропорциональ тогтолцоо буюу улс нэг тойрог байя гэж байгаа юм. 76 жижиг тойргийг санхүүжүүлсээр байгаад Монголчууд өнөөдөр 33 их наядын өрөнд орчихлоо шүү дээ.  Тиймээс Монгол Улс нэг тойрог болоод УИХ-ын гишүүн нь зөвхөн тойрогтоо хөрөнгө оруулалт татаж, байшин барьдаг, тууз хайчилдаг, алга ташуулдаг байдлыг халья.  Улс орныхоо хөгжлийн асуудал, тухайлбал цахилгаан станц, төмөр зам, хил гааль, боомт, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбарууддаа хөрөнгө оруулья. Иймийн тулд пропорциональ элемент хэрэгтэй юм.  аа. Ядаж парламент дээр 50 хувь нь бодлого ярьдаг байж,тэнцвэрээ хангах гээд байгаа юм. Үр дүнд нь бид нар төсвөө алдагдалгүй баталдаг боломжтой болно. Алдагдалгүй төсөв батладаг болчихвол  өндөр хүүтэй өр зээл  авах шаардлагагүй болно. Монгол улсын зээлжих зэрэглэл өснө. Ингэснээр Хөгжлийн банкнаас, Ждү сангаас, төрийн аль эх үүсвэрээс хямд эх үүсвэртэй зээл авах шаардлага хувийн секторт байхгүй болно. Эсрэгээрээ хувийн сектор олон улсаас болоод дотоодоосоо хямдхан эх үүсвэр татах боломжтой болох юм аа. Ингэж байж хувийн сектор тэлж, үр дүнд нь зах зээлийн нийгэм ажилладаг. Ингэж  иргэд нь орлоготой, тодорхой түвшний мэдлэгтэй болох юм бол ардчилал өөрөө бэхждэг.  Энэ бол дэлхийн түүх юм. Иймээс эдийн засаг, тогтолцооны асуудал чухал. Энэ 152 гишүүнтэй болно гэдэг нь маш чухал. Энэ бүхэн судлаачдын байр суурь. Одоо бид судалгаа, бодлого, судлаачдынхаа дүгнэлт дээр үндэслэж, шийдвэр гаргах цаг нь болсон.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр зардал нэмэгдэнэ.Эдийн засгийн ачааллыг даахгүй гэдэг шүүмжлэлд ямар хариулт өгөх вэ?

-УИХ-ын гишүүний хувьд надад цалин авдаг жолооч, тусгай хангамж байхгүй. Энэ жижигхэн өрөөнд ажилладаг. Нэг УИХ-ын гишүүн нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгч, нэг туслахтай тавуулаа ажилладаг. Сарын зардал 10 сая төгрөг. Үүнийг 76 гишүүнээр үржүүлээд нэг жилээр нь тооцвол 10 тэрбум төгрөг. Гишүүдийн тоог 152 болговол  зардал  20 тэрбум болно. 10 тэрбум төгрөгийн илүү зардал гарах гээд байна аа. Энэ бол мөнгө их мөнгө. Гэхдээ уучлаарай. УИХ нь хангалттай хяналтаа тавьж чадаагүйгээс болоод 20 тэрбум биш 200 тэрбум биш хоёр их наяд төгрөгийн хулгай Хөгжлийн банканд гарсан шүү дээ. Иргэдээ төлөөлөөд парламент нь хяналт тавих ёстой. Тэр үүрэг хаана байна. Хийгдээгүй байгаа биз дээ. Яагаад гэвэл гишүүдийн тоо цөөхөн байна. Дараагийн том хулгайг бүгд мэдэж байгаа. Нүүрсний хулгай 2 их наяд биш. 40 их наядынхаа орлогыг хилийн цаана алдчихсан шүү дээ. Үр дүнд нь долларын нөөц байхгүй. Ханш, инфляцаа алдчихсан. Эдийн засаг  нь маш том дарамттай. Гэтэл 10 тэрбум төгрөг хэмнэх тухай ярьж байхад зөвхөн нэг төрийн өмчийн компани буюу Хөгжлийн банканд  хоёр их наяд, төрийн өмчийн компани буюу ЗГ-ын доор ажилладаг ЭТТ гэдэг компанид 40 их наядын орлогоо алдчихаад байна шүү дээ. Үүнтэй харьцуулахад 10 тэрбум бага мөнгө. Жаахан мөнгө хэмнэх гэж байгаа гэсэн мөртөө нөгөө талдаа маш их хулгай, авлигыг хязгаарлаж чадахгүй хянаж чадахгүй өнгөрүүлээд байгаа нь энэ давжаа парламентын зовлон юм. Ийм асуудлууд байгаа учраас Монголчууд бие биедээ итгэх хэрэгтэй. Хэрвээ өнөөдрийн системээрээ өөрчлөхгүй бол авлига, хулгай буурахгүй. Бодлого, хөгжлийн асуудал байхгүй. Таны бодит цалин, таны авдаг тэтгэвэр хэвээрээ л байна. Уурласан, бухимдсан, ирээдүйдээ итгэлгүй ийм нийгэм хэвээрээ л байх болно. Тиймээс мэргэжилтнүүд,залуучууд, ирээдүйдээ итгээд өөрчлөлтийг зоригтой хийх цаг нь болсон.

-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний хувьд  хоёр жил гаруй хугацаанд Монгол Улсынхаа 21 аймаг, 9 дүүрэг, 200 хороо, 170 гаруй сумдын иргэдтэй очиж уулзсан. УИХ-ын гишүүдээс магадгүй би ганцаараа тэгж уулзсан байх. Иргэдтэй уулзахад тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байна. Харин парламентын гишүүдийг 152 болгоно гэдэгт бол эргэлзэж байгаа хүмүүс байна.  Гэхдээ яагаад авлига хулгай бий болоод байгаа юм? Яагаад таны амьдрал дээшлэхгүй байгаа юм? Ямар ч сайхан бодлого яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэдгийг нь иргэдэд маш энгийн байдлаар тодорхой тайлбарлахлаар бүгд ойлгож байна. Бүгд дэмжиж байна. УИХ-ын гишүүдэд хандаж, хэрэв та УИХ-ын мандат аваад иргэдээ төлөөлж байгаа юм бол энэ том эрх ашиг дээрээ нэгдэж иргэддээ зөв мэдээллээ өгөөч. Хувийн эрх ашиг, намын эрх ашгаа хойш тавиад улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавиач гэж уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Irgen (172.56.225.26)
    Dorjhand gedeg hyn medrel ne myy yum dhigee.
    2023 оны 05 сарын 18 | Хариулах
  • zochin (103.26.192.42)
    битгий хуц
    2023 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.89.194)
    ЭНЭ УЛААН ХАМГААЛАГЧ БИЗДААД ХЭН ИТГЭХ ЮМ. УДАХГҮЫЙ ЗАЙЛНА АА ЧИ.
    2023 оны 05 сарын 12 | Хариулах
  • Л БАЯР (139.5.217.248)
    ХҮМҮҮС ТА НАР ХҮН НАМ ГЭЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ, ЭНЭ НӨХРИЙГ АНХ ГАРЧ ИРСЭН ХҮН НАМЫГ АВЧ ЯВАА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ? ГЭНЭНЮМ ДОО ТА НАР. АНХНЫ ХҮН НАМЫГ БАЙГУУЛСАН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ , ТЭМҮҮЛЭЛ, БАЙГУУЛСАН ЗӨВ УЛСУУДЫГ НЬ БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ЯВУУЛААД ЭНЭ ХЭД НАМЫНХ НЬ НЭРЭЭР НЭР НҮҮР ОЛЖ ЯВАА УЛСУУД Ш ДЭЭ. АН МАН 2ИЙН ТОГЛООМЫН НАМ БОЛГОСОН
    2023 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.90.62)
    Гуц псдкаа
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
  • АРД (202.9.40.155)
    ТОГТОЛЦООНДОО БУС УДИРДАЖ БАЙГАА ХҮНДЭЭ Л УЧИР БАЙНА АА
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.46.220)
    Хүн нэмбэл төсөв л нэмнэ гэдгийг ард түмэн мэдээд байна хө. Сум дүүрэг аймаг нийслэлийн төлөөлөгч сонгосон ард түмэн шүү. Юу ч наалдах юм байхгүй гэдгийг мэдэхтэйгээ
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.178.118)
    ингэж илт худлаа ярьж болохгүй . доржхандаа чи бусдыг тэнэг гэж хэлж басамжлан доромжлож байна даа .
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (195.191.163.103)
    szine zob xunee songox.too nemexgui bx.
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.107.44)
    ЭНЭ ДОРЖХАНД ХАЛТАР ЦАРАЙТЫГ ИХ ХУРАЛД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ...АРД НЬ ХҮЗҮҮГҮЙ.АМЕРИК БАЙГАА...ГӨЛӨГНҮҮД ЭВИЙГ ОЛЖ ТӨРД ШУРГАЛАХ ГЭЖ БАЙНА ХАМРЫГ ТАС ЦОХЬ..ТЭР ОДБАЯРЫН НАМ БАС АДИЛ... ОДБАЯР НУС ОЛОН ДОЛООН ЮМААР ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАЖ АР ХУДРАГААР НЬ ДОРЖХАНД.ТЭРГҮҮНТЭЙ ЖОГОРХОЙНУУД ТӨРД ШУРГАЛАХ ГЭЖ ЯВААГ АРД ТҮМЭН МЭДСҮГЭЙ...
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.80.44)
    HA HA ODOO BUR TSAIRCHIHJEE ODOO ARILAHGUI BAIGAA AVILGALK HULGAIGAA EHELJ SHIIDEED BUGDIIG N SHOROND N HIICHEED DARAA N GISHUUDIIN TUHAI YARILTSVAL YAASIIN
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    2 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    4 цаг 43 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    4 цаг 50 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    4 цаг 59 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    5 цаг 59 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 2 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    6 цаг 6 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    6 цаг 36 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    6 цаг 44 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    6 цаг 48 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    7 цаг 0 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    7 цаг 48 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    8 цаг 9 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    8 цаг 17 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    8 цаг 46 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    8 цаг 58 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    9 цаг 13 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    9 цаг 45 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 1 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    10 цаг 16 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК