Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөнх-од: Ганц удаа эерэг дүрд тоглосон нь Ромеогийн дүр байсан

2023-5-12
0
ЖИРГЭХ

СТА, жүжигчин Д.Мөнх-Одтой ярилцлаа. Тэрбээр 11 жилийн өмнө "Ромео Жульетта" жүжгийн мюзикл хувилбарт Ромеогийн дүрийг бүтээж байсан бол өнөөдөр тус жүжгийн Парисын дүрийг бүтээж буй. Ийнхүү нэг жүжгийн хоёр дүрээр үзэгч түмэнтэйгээ уулзаж байгаа юм.  Бид түүнтэй тайзны урлагийн сонин сайхан болон, Ромеогийн дүрд тоглож байх үеийн цаг хугацаанд хэсэг саатлаа. 


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Театртаа ороод хэр удаж байна вэ? Тайзны урлагийн сонин сайхнаас яриагаа эхэлье.

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. УДЭТ-д ороод жил гарны хугацаа өнгөрч байна. Орсноос хойш олон дүрийг нөхөх шаардлагатай болсон. Тэдгээр дүрүүдийн нэг бол “Ромео Жульетта” жүжгийн Парисын дүр. Жаахан хүүхэд байхдаа О.Гэрэлсүх ахыг тоглож байхаас эхлээд “Ромео Жульетта” жүжгийн бүх тавилтуудыг үзэж байлаа. Театртаа ороод өөрийн таалагддаг дүрдээ тоглож байгаад маш их баяртай байна. Энэ дүрийг өмнөх тавилтуудаас арай өөр өнцгөөр харуулъя гэж зорьсон.

-Та Парисын дүрд хэрхэн ажилласан бэ? 

-УДЭТ-т орсноосоо хойш сонгодог зохиолуудыг сэргээж уншиж байгаа. Ингэхдээ Европын ихэс дээдсийн зан чанарын онцлогийн талаар их бодсон. Ихэс дээдэс дотор гаж үйлдлүүд их болдог байж. Өнгөн дээрээ гялгар сайхан төрхтэй ч дотоод хүн нь арай өөр бодолтой хүн байдаг. Энэ тал руу нь их бодсон. Жүжгийг үзээд, үзэгч түмэн минь шүүх биз ээ. 

Тайлбар байхгүй.

-Урлаг нийгэмд ямар нэгэн мессеж өгдөг шүү дээ. Энэ удаагийн жүжгийн тавилтын онцлогийг та юу гэж харж байгаа вэ?

-Үзэгчдэд төрүүлж байгаа мэдрэмж байхгүй болчихвол урлаг байх хэрэггүй болчихно л доо. “Ромео Жульетта” жүжгийг ямар ч цаг үед тоглосон бүх хүн үзэх дуртай байдаг. Энэ удаа найруулагч Н.Наранбаатар ах арай өөрөөр ажилласан. Хэтэрхий хуучны үеийг бариагүй, бүр орчин үе рүү оруулаагүй яг л донжийг нь олж, доозыг нь тааруулжээ хэмээн мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүний хувьд бодож байна.

-Та "Ромео Жульетта" жүжгийн мюзикл хувилбарт Ромеогийн дүрд тоглож байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө юм бэ?

-Тийм ээ. “Ромео Жульетта” жүжгийн мюзикл хувилбар 2012 онд тавигдсан. Францын алдарт продюсер, хөгжмийн зохиолч Жэрард Пресгурвичийн найруулгаар 2002 оноос тавигдсан мюзикл жүжиг байдаг. Тэрхүү жүжгийг Монголынхоо хөрсөн дээр, монгол хэлээр албан ёсны эрхтэйгээр тавьж байсан. Тэр үед Ромеогийн дүрд тоглох завшаан тохиож байлаа. Миний хувьд 2005 онд Монголын анхны мюзиклын ангийг төгссөн учир Ромеогийн дүрд намайг сонгосон гэж боддог. “Ромео, Жульетта” мюзикл хэлбэрээр маш цөөхөн тоглогдсон байдаг юм билээ. Тавилаа гэхэд хэсэг хэсгээр нь, франц хэлээр нь дуулдаг. Харин манай улс өөрийн төрөлх хэл дээр тоглож байлаа.

Тайлбар байхгүй.

-Мюзикл хувилбарт ямар уран бүтээлчид хамтран тоглож байсан бэ?

-Тухайн үед янз бүрийн салбараас уран бүтээлчдийг оролцуулсан. Тухайлбал, Харш хамтлагийн Б.Цогтдэлгэр, зууны манлай дуучин Д.Сарантуяа эгч, талийгаач н.Цогоо ах, Б.Отгончимэг гэсэн маш сонирхолтой бүрэлдэхүүнтэйгээр тоглогдож байлаа. Б.Отгончимэг маань Жульеттагийн дүрд тоглосон. Францын элчин сайдын яамтай хамтарч, Ерөнхийлөгчийн ивээл дор тавигдаж байсан.

-Та аливаа уран бүтээлүүдэд эсрэг талын дүрийг ихэвчлэн бүтээдэг. Эерэг дүр гэвэл Ромеогийн дүрийг л мэдэж байна?

-Тийм ээ. Дэлгэцийн уран бүтээл, тайзны уран бүтээл дээр ч ихэнхдээ эсрэг талын дүрд тоглодог. Ганц удаа эерэг дүрд тоглосон нь Ромеогийн дүр байсан. Тэрхүү мюзикл жүжигт Ромеогийн дүрд ажилласандаа одоо хүртэл баяртай байдаг. Багш нар маань чи хоёр талын төрхтэй гэж хэлдэг байсныг ч санаж байна. 

Тайлбар байхгүй.

-Хамтлагынхаа уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу? Шинэ цомог дээр ажиллаж байгаа тухай сонссон. 

-Театраа орсон учраас маш их ажилтай байгаа. Гэрээт уран бүтээлүүд дээрээ үүргийнхээ дагуу ороод явж байгаа учир хамтлагтаа санаа тавих цаг жаахан хомс байна. Гэхдээ бид энэ онд маш том зүйлийг төлөвлөсөн. Энэ жил хоёр дахь цомгоо гаргах гэж байна. Удахгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулсан цоо шинэ уран бүтээлээрээ сонсогч нартайгаа уулзах болно. Мөн мэргэжлийн өндөр түвшинд тоглолт хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Кино, жүжиг, дуу гээд бүгдийг нь амжуулна. Одоо амжуулахгүй юм бол хэзээ амжуулах вэ гээд л дайраад ажиллаж байна даа. 

-Орчин үед театрын урлагт дурлах хүмүүс олширч байгаа нь харагдаж байна. Тэдгээр хүмүүст хандаж үг хэлэхгүй юу? 

-Театрын үзэгчид жил ирэх тусам залуужиж байгаа нь харагдаж байна. Театрын урлаг гэдэг бол бүх цаг үеийн туршид танд хаанаас ч авч болохгүй мэдрэмжийг өгдөг гэгээн сүм шүү. Тиймээс үзэгч түмэн минь театрт хайртай байгаарай. Хамт байгаарай хэмээн уншигч нартаа хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    7 цаг 36 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    8 цаг 16 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    8 цаг 57 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    9 цаг 35 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    10 цаг 30 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    10 цаг 33 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    11 цаг 1 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    11 цаг 5 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    11 цаг 6 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    11 цаг 26 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    11 цаг 31 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    11 цаг 39 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    11 цаг 44 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    12 цаг 7 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    12 цаг 46 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    12 цаг 59 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    13 цаг 6 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    13 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    13 цаг 30 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    13 цаг 32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК