Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Рeвью: “Ромео Жульетта”-г халуун там, ариун сүмээс оргуулсан нь

2023-5-16
0
ЖИРГЭХ

Хамгийн эмгэнэлт хайрын түүх хэмээн хэдийн алдар нь түгсэн Уильем Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг Н.Наранбаатарын найруулгаар УДЭТ-ын тайзнаа дахин толилууллаа. Эмгэнэлт хайр сэтгэлийн дууллыг XXI зууны амьдралын хэмнэлд тааруулж, инээдмээр хачир хийж зугаацуулсан шийдэл нь илэрхийлэмжээс холдуулж, “дуураймал хайр”-ын цаасан малгайгаа үзэгчид рүү сарвайсан гурван цагийн тохуурхал дунд суухад хүргэж байв. Зугаа цэнгээний хар захаас орчин цагт хайр сэтгэлээ олдог болсон мэт сонгодог эмгэнэл төрүүлнэ. Дарвиан, нуршуу үйл явдлууд усыг нь дутуу мушгиад хэцэн дээр тохчихсон цамц шиг хүнддээд, үе үе залхаг мэдрэмж төрүүлнэ. Хөдөлгөөний дутуу, илэрхийллийн дутуу, нэг л дутуу “Ромео Жульетта”.

Тайзны хэрэглэгдэхүүнд дээшилж, доошилдог тагт, торон хөшиг, бунхан булшийг төлөөлүүлсэн дөрвөлжин шилэн бүрхүүл байна. Эргэдэг тайзны нэг хэсэгт Тибальт Ромео хоёрын тулаан болж байхад ахин нэг эргэлт дээр хайр сэтгэлдээ хөөрөн буй Жульеттагийн дүр зураг гарч байгаа нь найруулагчийн чамин шийдэл байв. Тайзан дээр хоёр үйл явдлыг зэрэг харуулж байгаа эсхүл Ромеогийн бодол санааны хуваагдал болох зэрэг аль нь ч бай гурван цагийн турш харсан сэтгэл хөдөлгөм зураглал байлаа. Гэвч эл бичвэртээ зарим нэг дүрийн тухай, жүжигчний тухай илүүтэй бичихийг эрмэлзэж байна.

 

“Ромео”-г халуун там болоод ариун сүмийн гаднаас “оргуулсан нь”  

Шекспирийн бүтээсэн Ромеог энэ цаг үед амилуулахаар сонгогдсон хүн бол тэр. Гэтэл Б.Шинэбаярын тэсрэлт “Сычуаны сайн хүн”-ээс цааш явсангүй. Дүрийн сэтгэл зүйн хаалгыг Шинэбаяр ёстой л онголзуулах шиг болов. Шүлэглэн унших хоолой задарч одоо л “ярьж эхлэх нь” гэтэл дүрээсээ гараад зугтчихна. Түүний хэт үзэгчид рүү хандсан тоглолт эргээд өөрийг нь “хороож” байв. Нүүрний сүржин будалтгүй л болохоос биш хэдхэн хоногийн өмнө тавигдсан “Тоглоомчид” жүжгэн дээрх Шинэбаяр мөн байлаа. Гар хурууныхаа хөдөлгөөнийг захирч эс чадах мэт байнга л “нэг тийм” хөдөлгөөн хийж харагдана. Хоёр өөр жүжиг, хоёр өөр найруулагч долоовор болон дунд хуруугаа нийлүүлж байгаад “толгойгоо чич” гэж түүнд хэлээгүй л байлтай.

Утга зохиол судлаач Я.Баяраагийн 2019 онд бичсэн шүүмжид “Долоо дахь гарааныхаа үеэр Б.Шинэбаярын тоглолтоос жүжигчин С.Болд-Эрдэнийн тайзны ярианы өвөрмөц техник сонсогдоод байсныг ч энд тэмдэглэх хэрэгтэй” гэжээ. Ингэж бичсэн, тэгж тоглосноос хойш жүжигчний ур чадвар, мэдлэг, харах өнцөг өсөн хөгжиж, өөрчлөгдөх боломжит дөрвөн жил өнгөрчээ. Гэтэл түүний тайзны яриа, хөдөлгөөн нэг л болхи, үзэгчдийг татаж байснаа түлхэж буй мэт “уналт”-ыг мэдрүүлнэ. Ромео өөрийн сэтгэлдээ шаналалын халуун цөлд шатаж байгаа болохоос цөллөгт амар тайван амьдарч буй нэгэн биш. Заримдаа жүжигчдээс эх зохиолоо уншсан биз дээ гэж эрхгүй асуумаар санагдана.

Тэр тарчлаан, шаналан, цөхрөл, халуун там, хайрын ариун сүмийг бидэнд харуулаач дээ. Сайхан Ромео, даанч сайхан Ромео минь. Атал чи нүүрээ буруулж, өөрийгөө юунд харамлана вэ.

Дүрд тоглож байгаа биш “Дүр бүтээж, түүгээрээ амьдарч байгаа Шинэбаяр”-ыг нээн харуулах найруулагч гарч иртэл хүлээсээр л байх уу эсвэл тэр өөрөө өөрийгөө нээх ёстой юу гэдгээ бодох цаг хэрэгтэй. Харин түүний орон зайн мэдрэмжийг энд дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Тун сайн, үнэмшилтэй. Тайзнаас дээш өргөгдсөн тагтан дээрээс хажуугийн шон руу түлхэгдэхэд золтой л унасангүй гэж бодож амжив. Хамгийн сайн нөхрийг нь хөнөөсөн хүнтэй тулалдаж байхдаа “яагаад хонзогнон хорсохгүй байгаа юм бэ”, хорсохгүй байсан юм бол “яах гэж хороосон юм бэ”.

Гэнэ сэрэггүй, хайр дурлалд ховсдуулсан Ромеогийн дүрийг гэнэн царай, Шекспирийн эшлэлүүд ч аврахаасаа нэгэнт өнгөрсөн.

 

Ай хонгорхон, хайрт минь...

Танхил, хонгор Жульетт. Ромеогоос илүү шаналан тийчлэгч. Энэ удаа Т.Анхзул эмгэнэлт хайрын тухай үнэн голоосоо дуулав. Меркуцио, Тибальт хоёрын бунхны дэргэд ёстой л “дүрийнхээ өмнөөс амьдарч чадав”. Харин түүнээс хойшхи үзэгдлүүдэд Анхзул, Жульетта хоёрын тэмцэл л өрнөсөн юм.

Өсвөр насны охины сэтгэлийн олон янз байдлыг илэрхийлэх гэж зүдэрсэнгүй. Жаахан дэггүй, жаахан хуурмаг байгаа нь түүнд тусалж байв. Эцэгтээ алгадуулан хөсөр унахдаа “гэнэн, дэггүй” зангаа хаяаад нас биед хүрсэн “Жульетта” болж буйн анзаарагдав.

Дүр хоорондын бус дүрийн сэтгэл зүйн шилжилтүүдийн нарийн зааг ялгааг түүний тоглолтоос харж байв. Харин харилцан яриан дээр худал хуурмаг хэтийдэж, дүрдээ түлхэгдэж байв. Хааяа ялан гарч ирэх Жульетта үзэгчийн сэтгэл дээр алхаа, үг хэл, дотоод илэрхийллээрээ торж, ялагдсан Анхзулд алга ташилт бэлэглэж байв. Анхзулыг ялагдаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн юм. Харин тэр тэмцэлдсээр, орилон гарч ирсээр байлаа. Ай хонгорхон, хайрт минь шаналалаа сэтгэлээсээ битгий хийсгэ. Ромеог энхрийлэн бод, Парисыг үзэн яд. Хэрэв үнэхээр л дүр бүтээмээр байгаа юм бол ухаалаг хандаж, бүр болохгүй бол өөрийгөө үгүй хийх хэрэгтэй биз дээ.

Үгүй хийнэ гэдэг ухаанаа алдатлаа дүрийн амьдралд автахын нэр бус өөрийгөө үхүүлэн бодож дүрээр амьдрах ухаан шиг санагдах билээ.

Тэд бол... Гэхдээ

Үнэндээ “Ромео Жульетта” жүжгийг хэдхэн жүжигчин л нуруун дээрээ авч гарав. Жүжигчин Т.Сэргэлэн тэр өдөр, тэр цагт тэнд байсангүй. Зөвхөн хорсолт Тибальт л бидний өмнө байлаа. Түүний алхаа, гар хурууны хөдөлгөөн “төрчихсөн ихэмсэг”. Хурууны үзүүр, үсний нь ширхэг бүр тухайн дүрийн төлөө хөдөлж байх шиг санагдав. Шийдэмгий, хорчин. Дуу хоолой, харц, чихарсан яриа. Сэргэлэнгээс цааш ямар ч Тибальт байхгүй гэмээр. Шекспирийн бүтээлд айдасгүй орж чадсан хэдхэн дүрийн нэг болов.

Лоренцогийн дүрийг С.Болд-Эрдэнэ бүтээлээ. Нүдээ олсон сонголт. Өмнө нь тийм дүрээр харж байгаагүй тул цоо шинээр өөрийн хувьд Болд-Эрдэнийг нээн харсан явдал болов. Айхтар хувираагүй ч яаж ийгээд итгүүлж байгаа нь нэг талаар жүжигчний ур чадварын асуудал болно.

Нэгэн бүхэл санааг бус дүр болгоныг ойлгох гэж хичээхээс л олон хуваагдсан зохиолчийн санаа, найруулагчийн бодлыг тааж болох юм.  

 

Эрэлхэг Меркуциогийн дүрийн тухай товчхон өгүүлэхэд Г.Ганбат дүрдээ орох гэж ер мэрийсэнгүй. Орчин цагийн, бидний эргэн тойронд яваа нэг залуугийн л дүр. Хөдөлж байгаа нь, яриа нь, шархаа дарж байгаа нь хүртэл. Найруулагчийн шийдэл л биш бол зохиолчийн Меркуцио хэзээ ч тийм байхгүй. Элдэв хачиргүй “өөрийнхөөрөө” байгаа нь үзэгчдийн анхаарлыг татаад ч байх шиг. Тэр байтугай манай эсрэг дүрийн “хатан хаан” Г.Отгонцэцэг хүртэл биеэ хэт барьсан мэт дүрээ цааш нь түлхээстэй. Үүнээс гадна нүүр хувиргалт дээр Монтеккид бас л гар татан хандсан мэт. Хэт хиймэл сахлаар яах гэсэн билээ. Капулеттигээс ядуу наймаачин гэдгийг сахлаар харуулах гээгүй л байлтай.

Дэлхийн уран зохиолын хамгийн эмгэнэлт хайрын түүхийг өгүүлсэн “Ромео Жулетта” жүжгийн ард ийм нэгэн сэтгэгдэл тээсээр УДЭТ-ын хөшиг хаагдаж, хүмүүсийн хөл татартал суусан билээ.

М.Дэвээжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    7 цаг 36 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    8 цаг 16 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    8 цаг 57 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    9 цаг 35 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    10 цаг 29 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    10 цаг 32 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    11 цаг 1 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    11 цаг 4 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    11 цаг 6 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    11 цаг 25 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    11 цаг 31 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    11 цаг 38 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    11 цаг 43 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    12 цаг 6 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    12 цаг 45 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    12 цаг 58 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    13 цаг 6 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    13 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    13 цаг 30 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    13 цаг 31 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК