Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

CNN агентлаг өнөөгийн Хархорум хотын тухай юу өгүүлэв?

2023-5-17
0
ЖИРГЭХ

*************************************************************************************************************************************************************

АНУ-ын алдарт CNN мэдээллийн агентлагийн сэтгүүлч Бренна Вилсон өнөөдрийн онцлох нийтлэлдээ Хархорум хотын тухай өгүүлжээ. Тус нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна. 

Хархорум гэдэг нэр өнөө цагт тийм ч алдартай биш байж болно. Гэвч хэдэн зуун жилийн өмнө маш алдартай хот байсан юм. Нэгэн цаг дэлхийн хамгийн алдартай хааны ордон байсан энэхүү эртний хот нь Торгоны замын хамгийн чухал цэг байлаа. Монгол улсын Өвөрхангай аймагт орших Хархорум хот болон түүний ойр орчмын байгалийн үзэсгэлэн нь өнөөдөр Монголд аялах хамгийн сайхан газруудын нэгд тооцогдож байна. Өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ердөө 350 км зайд оршино. Одоогийн нийслэлээс эртний нийслэл ордог энэ зам бол байгалийнг үзэсгэлэнгээрээ төдийгүй эртний түүх соёлыг харуулах чухал зам гэж хэлж болно. 

Түрэг, Хятад, Уйгур, Согд, Унгар, Грек, Армян, Алан, Гүрж хүмүүсийн зорчиж байсан зам. Энэ замаар дипломатчид, худалдаачид, гар урчууд торго, амтлагч, цай, зааны яс, хөвөн, ноос, үнэт метал, түүнчлэн чухал гэрээ хэлэлцээр байгуулахын тулд зорчдог байсан. Үүний ачаар Хархорум хот хурдан хугацаанд соёл иргэншилт цэг болж, хүмүүсийн хоорондоо уялдаа холбоотой амьдарч, бие биетэйгээ зохицон амьдрахад суралцах газар болжээ. Чингис хаан болон түүний эзэнт гүрний талаарх олон утга санааг үл харгалзан өнөөдрийн энэ туурь үүх түүхийн гэрч хэвээрээ үлджээ. 

Энэ газарт шашны ямар ч зан үйлийг зөвшөөрдөг байсан гэлцдэг. Тиймдээ ч шарын шашны суварга тойруулан барьж, жижиг буддын сүмүүд бий болгосныг очсон даруй харж болно. Хархорум хотын нэр алдар гэвч богино настай байв. Их бүтээн байгуулалтаас хойш ердөө 50 жилийн дараа Хубилай хаан нийслэл хотоо одоогийн БНХАУ-ын Бээжин рүү нүүлгэсэн юм. Бээжин тухайн үед Монголын эзэнт гүрний газар нутагт байв. Аугаа гүрний хуучин нийслэл удалгүй үнсэн товорго болон хувирсан. Өнөөдрийн бидний харж байгаа Хархорум хот Их хааны үеийнхтэй адилгүй байж болох ч Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар соёлын ач холбогдолтой энэ хотыг сэргээн засварлах ажил яригдаж эхэлсэн. Тэр болтол зочлох олон шалтгаан бий. 


"Хархорум хот Монголын эзэнт гүрний өнгөрсөн үеийг харуулдаг" 

Хархорум музей нь Монголын баялаг түүхийг харуулж байна.

Монгол улс нүүдэлчин соёл иргэншилтэй орны хувьд өнгөрсөн үеийнхээ түүхэн дурсгалт газруудыг төдийлөн хадгалж, хамгаалж үлдэж чадаагүй. Дэлхийн хамгийн том, хүчирхэг гүрэн байсан Монголын түүхийн ихэнх хэсэг өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа. Бидний хамгийн сайн мэдэх нь "Монголын нууц товчоо" түүхэн сурвалж бичиг. Үүнээс өөр сурвалж бичиг үгүй гэж хэлж болно. Энэ бүх хоосон, дутуу зайг Хархорум орчмын археологийн дурсгалууд нөхсөөр байна. 

Хархорум болон эргэн тойронд малтлага хийх явцад хатуу хучилттай зам, тоосго, цбарилгын үлдэгдэл, шалны халаалтын систем, ор, зуух, зэс, алт, мөнгө, төмөр, шил, үнэт эдлэл, яс, хус модны холтос, түүнчлэн чулуулаг боловсруулдаг нотлох баримтууд олджээ. Мөн Хятад болон Төв Азийн зоос, шаазан эдлэл, дөрвөн зуух олдсон байдаг. 

Эдгээр нээлтүүдийн ихэнхийг болон тэдгээрийн эргэн тойрон дахь түүхийг хотын төв хэсэгт байрлах гоёмсог, орчин үеийн Каракорум музейгээс олж болно. 

Гэсэн хэдий ч уг үзмэрүүд хотын төв талбайд байрладаг байсан МӨНГӨН МОД-ыг гүйцэхгүй билээ. Домогт өгүүлснээр уг модыг мөнгөн жимсээр чимэглэж, Чингис хааны ач нар болон уригдсан зочдод зориулан дарс, гүүний айраг, цагаан будааны дарс, зөгийн бал зэрэг олон төрлийн согтууруулах ундаагаар урсдаг байжээ. Гэвч уг мөнгөн модны үртсийг ч олоогүй гэнэ. Магад хотыг үнсэн товорго болгоход газрын хөрсөнд шингэсэн биз. 


"Балгас Буддын сүм болсон нь"

Эрдэнэ зуу хийд бол Монголын хамгийн ариун дагшин орон зайн нэг юм.

1585 онд Хархорум хот хаягдаж сүйрэхэд тухайн үеийн Халх-Монголын ноёны захиалгаар Буддын шашны хийд барьсан. Тодруулбал, тухайн үеийн хаан нь гуравдугаар Далай ламтай уулзаж, Төвдийн буддизмыг Монголын төрийн шашин хэмээн тунхагласан нь одоогийн Эрдэнэ зуу хийд билээ. Улмаар энэ нь Монголын анхны буддын шашны хийд болсон. 

1930-аад оны Зөвлөлтийн дайны үеэр Сталин хэд хэдэн гол сүм хийдүүдийг шашны эрх чөлөөний бэлэг тэмдэг хэмээн нэрлэж, сүйрлээс аварсан юм. Хийдийн цогцолборыг эцэст нь музей болгон хувиргасан. Зөвлөлт Холбоот улс задран унасны дараа хийд дахин идэвхжиж эхэлсэн боловч өмнөх үеийнхээсээ ондоошсон. Оргил үедээ уг газарт 100 гаруй сүм хийд, 300 орчим өргөө, 1000 лам харьяалагддаг байв. Эдүгээ Эрдэнэ зуу хийд нь Монголын хамгийн ариун дагшин сүмүүдийн нэг болсон бөгөөд Буддын шашин шүтдэг монголчууд амьдралдаа нэг удаа ч болов очиж үзэхийг хүсдэг гэнэ.  

Цогцолборын арын Лавиран сүмд лам нар өдөр бүр ном уншиж, хөгжмийн зэмсгээр хичээллэж, ариун уншлага хийдэг. Түүнчлэн тус газрыг түшиглэсэн амралтын цогцолбор, цэнгээний газар зэрэг аялал жуулчлалыг түшиглэсэн бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээнүүд хүчийг аваад байна. Хэрэв та Монголд зочилбол Хархорум хотод заавал очоорой. 

Л.Сайнаа

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    7 цаг 36 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    8 цаг 16 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    8 цаг 57 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    9 цаг 35 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    10 цаг 30 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    10 цаг 33 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    11 цаг 1 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    11 цаг 5 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    11 цаг 6 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    11 цаг 26 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    11 цаг 31 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    11 цаг 39 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    11 цаг 44 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    12 цаг 7 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    12 цаг 46 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    12 цаг 59 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    13 цаг 6 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    13 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    13 цаг 30 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    13 цаг 32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК