Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танин мэдэхүй: Франц улсын тухай мэдлэгээ шалгацгаая!

2023-5-22
0
ЖИРГЭХ

**************************************************************************************************************************************************************

Бүгд Найрамдах Франц Улс нь Баруун Европт орших тив дамнасан, ардчилсан, нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Европ дахь үндсэн газар нутгаас гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газар дундын тэнгисээс, умард зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Райн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ. Францчууд эх орноо геометрийн "6 өнцөгт" дүрстэй ижил байдгаас шалтгаалан L’Hexagone хэмээн нэрийднэ. Франц нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот. Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцар, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Францын Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сен-Мартен нь Нидерландын Антилын арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолойгоор Их Британитай хил залгадаг. 


Эдийн засаг

65 сая хүн амтай Франц улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $2.94 их наяд, нэг хүнд ногдох хэмжээ нь $50,729 юм. Иргэдийнхээ амьжиргааны төвшнөөр дэлхийд 25 дугаарт,

эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд долдугаарт, Европын Холбоонд зөвхөн Германы дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Францын Louis Vuitton, Chanel, Hermes, L’Oreal зэрэг олон брэнд  нь дэлхий даяар алдартай билээ.

Цэрэг зэвсгийн хүчин чадал

Франц нь дэлхийн хамгийн орчин үеийн армитай орнуудын нэг төдийгүй хамгийн том зэвсэг экспортлогчдын нэг юм. Тус улсын зэвсэгт хүчин 208,000 бие бүрэлдэхүүнтэй. Энэ нь тийм өндөр тоо биш ч зэвсэглэл, ур чадвар өндөртэйд тооцогддог.

Цэрэг дайны түүхэн уламжлал, орчин үеийн зэр зэвсгийн технологийн ололт нь Францыг хүчтэй болгодог байна. Тус улс Умард Атлантын Эвслийг (NATO) үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд гол гишүүн орнуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд Франц улс зэвсгийн экспортын хэмжээгээр АНУ, ОХУ-ын дараа бичигдэж байгаа.

Цөмийн технологийн хүчин чадал

1960 онд Франц улс нь дэлхийн дөрөв дэх цөмийн зэвсэгтэй гүрэн болж байжээ. Өнөөдрийн байдлаар албан ёсны цөмийн зэвсэгтэй орнуудын тоо ес байна.

300 цөмийн цэнэгт хошуу, дөрвөн цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг онгоцтой. Эдгээр нь бусдаас хараат бус, цэвэр өөрийн технологид суурилдгаараа онцлог юм.

Үүнийгээ дагаад цөмийн эрчим хүчний технологиор дэлхийд тэргүүлэгчдийн нэг болдог ажээ.

Соёлын нөлөө

Дэлхийн 160 улсад элчин сайдын яамтай, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүний нэг Франц улс нөлөө бүхий гүрэн юм.

Франц хэл нь дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн тавдугаарт эрэмбэлэгддэг, НҮБ-ын албаны ёсны зургаан хэлний нэг, Олон Улсын Олимпын Хорооны албан ёсны хоёр хэлний нэг.

Үүнээс гадна франц хэл нь гурван зууны турш Англи улсын засаг захиргааны албан ёсны хэл байсан түүхтэй.

Дэлхийд хамгийн олон жуулчин хүлээж авдаг улс бол Франц юм. Жил бүр олон сая хүн дэлхийн өнцөг булан бүрээс Францын соёл, урлаг, өв уламжлалтай танилцахаар ирдэг.

Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд тус улсад 218 сая жуулчин ирж байжээ.

Үүнээс гадна утга зохиолын Нобелийн шагналтан Франц улсаас хамгийн олон төрсөн байдаг юм.

Колоничлолын дараах нөлөө

Франц нь нэг үе газар нутгийн хэмжээгээр дэлхийн хамгийн том эзэнт гүрнүүдийн нэг байсан. 17 дугаар зуунаас 1960-аад оны үеийг хүртэл тус улс дэлхийн тив бүрд өөрийн эзэмшилтэй байжээ.

Одоо ч Франц нь хуучин колоничилж байсан бүс нутаг, улс орнууддаа хүчтэй нөлөөтэй байдаг. Тухайлбал Төв ба Баруун Африкийн орнуудын эдийн засаг өнөөдөр Францын нөлөөн дор оршдог юм.

Хэдийгээр 1950-аад онд колоничлолоос татгалзсан ч өнөөдөр тус улс дэлхийн өнцөг булан бүрд стратегийн ач холбогдол бүхий 13 газар нутгийг эзэмшдэг байна. 

Эх сурвалж: Global Affairs Explained, United Nations

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    5 цаг 48 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    6 цаг 28 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    7 цаг 9 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    7 цаг 47 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    8 цаг 42 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    8 цаг 45 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    9 цаг 13 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    9 цаг 17 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    9 цаг 18 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    9 цаг 38 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    9 цаг 43 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    9 цаг 51 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    9 цаг 56 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    10 цаг 19 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    10 цаг 58 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    11 цаг 11 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    11 цаг 18 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    11 цаг 37 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    11 цаг 43 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    11 цаг 44 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК