зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-ыг хүлээн авч уулзлаа

2023-6-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.06.12/ Илүү сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сангийн тэргүүн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэмсэг ноён Бан Ги Мун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Бан Ги Мун Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, өнгөрсөн жил БНСУ-ын Сөүл хотноо болсон Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үеэр ноён Бан Ги Мунтэй уулзаж, үр дүнтэй ярилцсанаа дурдаад, өнөөдөр НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн төлөө 2030 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар Улаанбаатар хотноо дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн төлөөх  хамтын ажиллагааг ахиулах, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, эрчим хүч, хүнс зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн улс орнуудыг нэг бөгөөд Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталж, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон. Улс орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, боловсролын тогтолцоог сайжруулж, нийгмийн шударга ёс, жендэрийн тэгш байдлыг хангах, Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахыг зорьж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон.

Уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал, тэр дундаа парламентын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлэв.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн нийслэл хотод сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 50 хүртэл хувиар бууруулсан. Түүнчлэн олон жилийн турш хийсэн судалгааны үр дүнд үндэслэн дэлхийн жишигт нийцсэн, тогтвортой, ногоон, ухаалаг “Шинэ Хар Хорум” нийслэлийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар сонордуулав.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг өөрийн улсдаа зохион байгуулах нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих олон талын чухал ач холбогдолтой болохыг ноён Бан Ги Мун тодотгоод, Улсын Их Хурлын даргын хүчин чармайлт, манлайллыг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг бүс нутгийн тогтвортой байдлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцдог, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг нэгдсэн платформ болгохын зэрэгцээ бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт өртөмтгий байдлыг харгалзан хөгжүүлэх гарц шийдлийг олохыг зорьж байна. Чуулга уулзалтын хүрээнд Алтай судлалын олон талт асуудлыг авч хэлэлцэн, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулах юм. Мөн ирээдүйн манлайлагчдыг нэгтгэдэг байнгын түншлэл, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний гол үр дүн байх болно” хэмээгээд Эрхэмсэг ноён Бан Ги Мунд эрүүл энхийг хүсэж, ажлын амжилтыг ерөөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    45 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    52 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    1 цаг 1 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    2 цаг 1 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    2 цаг 4 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    2 цаг 8 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    2 цаг 38 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    2 цаг 46 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    2 цаг 50 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    3 цаг 2 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    3 цаг 50 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    4 цаг 11 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    4 цаг 19 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    4 цаг 48 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    5 цаг 0 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    5 цаг 15 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    5 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 3 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    6 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
    6 цаг 21 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК