Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

10 баримт: ЮНЕСКО-д бүртгэгдсэн Эзэн Чингисийн өлгий Онон-Балжийн тухай чухал зүйлс

2023-6-15
0
ЖИРГЭХ

2023 оны 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дугаар хурлын 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа. Тэгвэл бид та бүхэнд Хэнтий, Дорнод аймгуудын нутагт орших Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын тухай танилцуулъя.


1. Хамгаалагдсан тухай

2000 онд улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд Онон Балжийн байгалийн цогцолборт газрыг байгуулсан нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц, биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.


2. Газар нутгийн хэмжээ

Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адарга; Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамарсан нийт 415752 га нутаг дэвсгэртэй.


3. Түүхийн хуудаснаа

Онон Балжийн байгалийн цогцолборт газар түүний орчны бүс нутаг нь Монгол түмний төдийгүй хүн төрөлхтний түүхэнд өөрийн давтагдашгүй ул мөрөө тод үлдээж, хоёр дахь мянганы хүн хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Их эзэн Чингис хааны өлгий, хүйг нь цөглүүлж, хүүхэд насыг нь хөгжөөсөн нутаг билээ. Тиймээс Их эзэн Чингис хаантай холбоотой түүхийн дурсгалаар баялаг  байдаг.


4. Нутгийн зон

Эдүгээ Биндэр, Дадал, Баян-Уул сумын нутгийн иргэдийн дийлэнх нь буриад ястнууд, Норовлин, Баян-Адарга суманд халх ястнууд зонхилон амьдарч байна. Нутгийн иргэдийн голлон эрхэлдэг аж ахуй нь мал аж ахуй бөгөөд байгалийг хамгаалах арвин сайхан уламжлалтай. Одоо ч нутгийн иргэд, залуу үед өвөг дээдсийн уламжлалт соёл, амьдрах ухаан өвлөгдөн дамжсаар байна.


 

5. Нутаг дэвсгэрийн онцлог

Байгалийн цогцолбор газрын хамгийн өндөр цэг нь Хэцүү өндөр уул (1568,4), хамгийн нам цэг нь Балж, Ононгийн бэлчир (840,0) болно. Уулсын хажуу ихэнхдээ налуу, орой нь голдуу бөмбөгөр, асга чулуу бараг байхгүй бөгөөд хаа нэг хад цохио бүхий Их, Бага Ёл, Дэгэн, Жигэн зэрэг үзэсгэлэнт хавцлууд байдаг. Мөн байгалийн үзэсгэлэн бүрдсэн Балж, Онон, Хёрхон, Бөххөн, Агац, Хэр, Галттай, Улиастай, Чулуут зэрэг гол мөрөн, Хүрхрээ, Цагааннуур, Янги зэрэг томоохон нуурууд бий.


6. Экосистемийн онцлог

 

Онон Балжийн сав нутаг нь Дагуурын хээр рүү түрж орсон Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших өвөрмөц тогтоцтой, амьтан, ургамлын олон янз байдлаар баялаг боловч маш эмзэг экосистем бүхий нутаг юм.


7. Ан амьтан

Энэ газар нь Mонгол орны ховор зүйл хөхтөн амьтдын хувьд чухал нутаг болдог бөгөөд Монгол улсын улаан номонд 4 зүйл (хүдэр, шивэр хандгай, дагуур зараа, голын халиу), Монголын ховордсон амьтны жагсаалтад 2 зүйл (халиун буга, шивэр хандгай), олон улсын улаан номонд 2 зүйл (саарал чоно, нохой зээх), ховордсон зэрлэг ургамал, амьтныг худалдаалах тухай олон улсын конвенц (CITES)-ийн II хавсралтад 5 зүйл (хүрэн баавгай, хүдэр, саарал чоно, шилүүс, мануул) оржээ. Ялангуяа дэлхийд нэн ховордсон олон зүйл тогорууны өндөглөн зусдаг, нүүдлийн замнал дагуу түр буудалладаг дэлхийн хэмжээний чухал түшиц нутаг болдог. Амарын хилим хэмээх дэлхийн хэмжээнд ховордсон загас Монгол орны хувьд зөвхөн Онон голд байдаг. Мөн Монгол улсын улаан номонд орсон тул загас энд бий.


8. Ургамал

Энэхүү газар нутаг нь Монгол орны нарсан ой, нарс, шинэс, хус бүхий холимог ой тархсан цорын ганц газар бөгөөд энэ нь гол мөрний ус чийгийн горимыг тогтвортой барих, зохицуулах хуваарилах ач холбогдол өндөртэй учраас экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй. Монгол улсын улаан номонд орсон дагуур шинэс, крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан байдаг.


9. Амар мөрний эх

Онон Балжийн байгалийн цогцолборт газар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас зарласан зайлшгүй хамгаалах шаардлагатай 35 эко-бүс нутагт ордог. Онон голын ай сав нь Азийн төдийгүй дэлхийн агуу том мөрний нэг Амар мөрний эх болдог.


10. Байгалийн цогцолборт газрын тухайд

Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ. Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан ОНЦГОЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХЯЗГААРЛАЛТЫН гэсэн 3 бүсэд хуваана. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    4 цаг 17 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    4 цаг 57 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    5 цаг 38 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    6 цаг 16 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    7 цаг 11 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    7 цаг 14 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    7 цаг 42 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    7 цаг 46 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    7 цаг 47 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    8 цаг 7 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    8 цаг 12 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    8 цаг 20 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    8 цаг 25 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    8 цаг 48 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    9 цаг 27 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    9 цаг 40 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    9 цаг 47 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    10 цаг 6 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    10 цаг 12 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    10 цаг 13 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК