Ням гарагт сураггүй болсон шумбагч онгоцыг эрэн хайх багийнхан ажиллагаагаа томруулж, Коннектикут мужаас хоёр дахин том талбайд эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Албаныхан хөлөг онгоцонд нэг өдрийн хүрэлцэхүйц хүчилтөрөгч үлдлээ гэж болгоомжилж байгаа. Учир нь тус хөлгийн хүчилтөрөгчөөр хангах хүчин чадал дөрвөн өдрийн нөөцтэй юм.
Далайн ёроолоос эд зүйл эсвэл хөлөг онгоцыг гаргаж авах чадвартай АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний аврах систем Ньюфаундленд мужийн Гэгээн Жонс хотод хүрсэн ч Хойд Атлантын далай дахь талбай руу хараахан гараагүй байгаа. АНУ-ын эргийн хамгаалалтын алба хайгуулын үеэр мягмар, лхагва гараг ямар ч дуу чимээний эх үүсвэрийг тогтоогоогүй гэж мэдэгдэв.
Усан онгоцонд Британийн адал явдалт сонирхогч, Франц шумбагч, Пакистаны аав хүү, Титаникийн сүйрлийн аяллыг зохион байгуулсан "OceanGate Expeditions" компанийг үндэслэгч таван хүн явж байгаа сураг бий.
Л.Сайнаа