БОАЖЯ-наас үер ус, бороо хурын нөхцөл байдлын хоногийн мэдээллийг танилцууллаа. Мэдээлэлд "Нийслэл орчим голын үер татарч, усны түвшин хэвийн хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймаг Бүрд, Зүйл, Уянга, Арвайхээр, Хужирт, Баян-Өндөр сум, Төв аймаг Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан сумдын нутгаар усархаг аадар бороо орсон. Одоогийн байдлаар Дундговь, Дорноговь аймгийн хойд хэсэг, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр бороо үргэлжлэн орж байна" гэлээ.