зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов

2023-10-17
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.10.17) хуралдаан 11 цаг 28 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нар ажиллана.

Дараа нь  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, дээрх сонсголыг даргалагч О.Цогтгэрэл гишүүн хуралдаанд мэдээллийг танилцууллаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн нар ажиллаж байгаа аж.

Ажлын хэсэг ээлжит чуулганы завсарлагааны үеэр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангахаар ажилласан бөгөөд 20 орчим байгууллага руу холбогдох материал ирүүлэх хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн байна. Түүнчлэн сонсголд хянан шалгагч бус, сонсголын сэдэвтэй холбоотой цугларсан баримт, материалд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээч шаардлагатай хэмээн үзэж, томилуулах хүсэлтээ Байнгын хороонд хүргүүлсэн хэмээн О.Цогтгэрэл гишүүн танилцууллаа.

Ерөнхий хяналтын сонсголыг 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон ч шинжээч томилогдоогүй, мэдээлэл, материал хангалтгүй байгаа тул сонсголыг хойшлуулах хүсэлтийг ажлын хэсгээс гаргаж байгааг тэрбээр танилцуулсан.

Нийтийн сонсголын тухай хуулиар сонсгол даргалагч шинжээчийг мэдэгдэх хуудсаар дуудаж оролцуулах зохицуулалттай гэдгийг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хоёр жил ажилласан бөгөөд энэ хугацаандаа холбогдох материалуудыг нэгтгэж, судалж, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсныг тэмдэглэв. Тодруулбал, Улсын Их Хуралд шаардлагатай материалууд байгаа учир түүнд тулгуурлан сонсголыг товлогдсон хугацаанд зохион байгуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал ажлын хэсэг эрх хэмжээнийхээ хүрээнд Байнгын хороонд шинжээч томилуулах хүсэлтээ хүргүүлсэн нь шийдвэрлэгдээгүй байгаа талаар тайлбар хэлэв. Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай гэдэг тайлбарыг Байнгын хорооны дарга хэлж, өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    10 цаг 52 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    11 цаг 9 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    15 цаг 20 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    15 цаг 38 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    15 цаг 57 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    16 цаг 1 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    17 цаг 12 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    17 цаг 38 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    17 цаг 54 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    18 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    18 цаг 45 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 51 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    19 цаг 33 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    19 цаг 36 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    19 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    19 цаг 44 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК