зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НӨАТ-ын урамшуулал нэмэх шийдвэрээ гаргахад бэлэн үү, гишүүд ээ?

2023-10-24
0
ЖИРГЭХ

НӨАТ-ын урамшууллыг нэмнэ, нэмэхгүй гэж хэд хоногийн туршид нийтээрээ мэтгэлцэв. Гэхдээ өргөдөл гомдлын цахим системд иргэнийхээ бүртгэлээр нэвтэрч, гарын үсгээрээ баталгаажуулан асуудалд хариуцлагатай хандаж байр сууриа илэрхийлсэн 100 мянга гаруй хүн “цахим талбай” дээр цуглажээ. Энэ бол бодит оролцоо. Одоо энэ сэдэв хууль журмынхаа хүрээнд УИХ-ын шийдэх асуудал боллоо гэсэн үг. Мэдээж бүгд л анх удаагаа ийм зүйлийг харж байгаа тул хэрхэн шийдэгдэхийг нийтээрээ анхаарах нь зүй.

Гэхдээ

Төсвийн зардлаа сонгууль угтан 5 их наядаар нэмэхдээ гороогоогүй мөртлөө, иргэдийн халаас руу буцааж хийгээд хэрэглээгээр нь дамжуулж эдийн засагт дэмжлэг болгоё гэсэн урамшууллын нэмэлт 600 тэрбум төгрөг боочихсон төсөвт нь багтахгүй гэж Сангийн сайд “жадлан” эсэргүүцэв. Нөгөө талд МҮХАҮТ, CEO клуб зэрэг бизнесийн төлөөлөл, иргэдээс манлайлан олонтаа сөхөж ирсэн энэ өргөх бичгийг нэгтгэн системд анхлан оруулахдаа тооцоо судалгаа хангалттай хийснийг УИХ-ын дарга хэвлэлд хандан мэдэгдэв. Гэтэл шийдвэр гаргах ёстой УИХ-ын гишүүд маань тойргын төсвөө хасуулахаас эмээв үү, иргэдийн саналын ач холбогдолыг үнэлэхгүй байна уу. Ямартай ч дүлий дүмбэ оргин, ажин түжин байцгаана.

Шийдэл

Үргэлж шийдэл байдаг. Гол нь бүгд хүсэх хэрэгтэй. Гэтэл бид ОУВС нэмээд хэрэггүй гэж байна гээд өөрсдийн асуудлаараа бусад руу хуруугаараа заачихсан сууж байна. Эргээд харвал НӨАТ оргүй хоосноос төсвийн орлогын 27 хувийг бүрдүүлдэг болтлоо томорчихсон, нийт хамрагдалт 60 гаруй хувьтай байгаа нь чамлалттай гэж нүд үзүүрлэгдэх болтлоо яригддаг болжээ. Хэрэглээний татварт урамшуулал байх нь зүй. Хэдэн жилийн өмнө урамшууллыг нь огт болиулна гэж дайраад орлогоо таслах шахснаа төрийн сангийн түлхүүр атган суугаа эрхмүүд мартаагүй байлтай. Өөрөөр хэлбэл, урамшуулал болон хамрагдалт НӨАТ-ын сэдэв дээр шууд хамааралтай. Урамшуулал нэмэгдвэл хамрагдалт өснө. Хамрагдалт өсвөл орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдсэн байхад тэндээсээ урамшууллаа нэмээд гаргах логик. Зарим эдийн засагчид энэ завшааныг ашиглан шатлалтай татварын тогтолцооны өөрчлөлт рүү шилжихийг санал болгож байна. Энэ бүгд шийдэл мөн.

Реформ

Ер нь л манай улсын санхүүгийн системд том реформ хийх цаг нь хэдийнэ болсон. Магадгүй бид 10-15 жил хоцроод л явна. Энэ янзаараа цаг явах тусам өрийн “том нүхэнд” унах эрсдэл тэр хэмжээгээр нэмэгдсээр л байна. Эдийн засаг маш жижигхэн байх үеийн “соц” агуулгатай төсөв/татвар/хэрэглээ/хуримтлал гэсэн моделийг бид хэрэглэж байна. Ердөө 1 тэрбум ам.долларын экспорттой байх үеийн энэ модель тун удахгүй 20 тэрбум ам.долларын экспорт хийх гэж буй бидний хувьд үеэ өнгөрөөсөн гэж хэлэхэд буруудахгүй. Эдийн засгийн 90% нь шууд болон шууд бусаар уул уурхайн салбараас хамааралтай. Гэхдээ энэ салбар нийт ажлын байрны тавхан хувийг л бүрдүүлдэг. Тиймээс энд яг уул уурхайн салбарын биш иргэн биднээс хамаарах зүйл бага гэдгийг санах хэрэгтэй. Харин энэ байдалтай эвлэрч, та бидэнд “наалдах” зүйл юу гэдгээ харцгаая. Нийтийн орлогыг дахин хуваарилах үүрэгтэй нэг их том сав бол улсын төсөв.  Гэтэл “хуучирсан” загвараа өөрчилж чадахгүй байгаагаас “хуваарилалт нь шог байна” гэх асуудал улам л гүнзгийрсээр. Бүгд л сэтгэл дундуур. НӨАТ-ын энэ сэдэв бол ердөө нэг жишээ төдий. Хэрэглээ хэт хэвийснийг Сангийн сайд маань өөрөө хэлчихсэн. НӨАТ-ын орлогын 60%-ийг “баян 10%” бүрдүүлдэг аж.

Үүнийг харж байгаа юм бол хэзээ реформ, шинэчлэл рүү гар хуруугаа зориглон хөдөлгөх вэ? Урт хугацааны эрсдэл гэх ойлголт байдаг. Гэтэл энэ эрсдэл нүүрэн дээр тулаад ирчихсэн аж. Одоо шийдвэрээ гаргадаа эрхэм гишүүд ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    9 цаг 38 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    9 цаг 54 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    14 цаг 5 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    14 цаг 23 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    14 цаг 42 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    14 цаг 46 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    15 цаг 57 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    16 цаг 23 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    16 цаг 39 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    17 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    17 цаг 30 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    17 цаг 36 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    18 цаг 18 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    18 цаг 21 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    18 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    18 цаг 30 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК