зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2023-10-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнгөрсөн 6 дугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Өнөөдөр (2023.10.24) уг хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг болж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нар болон ажлын хэсгийн бусад гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн үйлдвэрлэл, ашиг шим нь бэлчээрийн зохистой ашиглалт, төлөвлөлт, хамтын зохион байгуулалт бүхий нэгдсэн системтэй салшгүй холбоотой гэдгийг тодотголоо. Тэрбээр, бэлчээрийн доройтлоос улбаатайгаар малын гаралтай бүтээгдэхүүний үр ашиг, экспортын боломж хязгаарлагдаж, малчдын амьжиргаанд нөлөөлж байгаагаас гадна нүүдлийн соёл иргэншил, уламжлалт аж ахуй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ үлдээх боломжийг улам бүр багасгаж байна хэмээн тэмдэглэв. 

Сүүлийн 30 жилийн хугацаанд бэлчээрийг газрын харилцаанд баримтлах бодлого, зарчим хэт ерөнхий байгаагаас шалтгаалан бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг төлөвлөх, хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас бэлчээр нутгийн 65 хувь нь өөрчлөгдөж, доройтжээ.

Бэлчээрийн доройтлын түвшин аймаг, сум, баг бүрд харилцан адилгүй байгаа төдийгүй байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, төрийн оновчгүй бодлогоос улбаалсан бэлчээрийн газрын хөрсний үржил шимийн бууралт 2050 он гэхэд 3-4 дахин эрчимжих хандлагатай байгааг олон улсын байгууллагын судалгаануудаас харж болно. 

Иймд бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой асуудлуудыг шийдэх, нарийвчилсан зохицуулалтуудыг хуульд тусгах шаардлагатай гэж  төсөл санаачлагчид хэллээ. Тухайлбал, хуулийн төсөлд нэмж хэрэглэгдэх хуулийн нэр томьёог тодорхойлж, бэлчээрийн зохицуулалт, ангилал, хил зааг, хэмжээ, байршлыг тогтоох, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, эдгээр үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан юм. Хэлэлцүүлгийн үеэр судлаач, доктор Д.Болормаа “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлт, талхагдал, шалтгаан, үр дагавар”-ын талаар холбогдох судалгаа мэдээллийг нэгтгэж, шийдэл санаачилгыг танилцуулсан.

Түүнчлэн хуульч, доктор М.Сувд “Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчин, бэрхшээл, сорил, сургамж” сэдвээр илтгэл танилцуулж, нэгдсэн систем, тогтвортой менежмент бүхий ашиглалт, төлөвлөгөөг малчдын оролцоотой боловсруулах нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Бэлчээрийн ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг өөрчлөн тохируулваас нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаараа сэргэх боломж байгааг судлаачид онцолж байв. Мал сүргийн тоо толгойг даацанд тохируулах, зохицуулах шаардлагатай талаар ойлголт сайтай байдаг хэдий ч тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдав. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн идэвх, оролцоо, шийдэл санал чухал хэмээн онцоллоо. Оролцогч талууд хуулийн төслийн найруулга, зарим зүйл, заалтууд, эрх зүйн харилцааны хүрээнд холбогдох саналуудыг нээлттэй хэлэлцэж, дүгнэлт боловсруулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Оо (139.5.216.44)
    Тогтохсүрэн оролцсон бол ноцтой доо энэ зальт үнэг нэг хулгайн заалт оруулсан байж магадгүй
    2023 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    9 цаг 38 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    9 цаг 54 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    14 цаг 5 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    14 цаг 23 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    14 цаг 42 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    14 цаг 46 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    15 цаг 57 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    16 цаг 23 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    16 цаг 39 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    17 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    17 цаг 30 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    17 цаг 36 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    18 цаг 18 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    18 цаг 21 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    18 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    18 цаг 30 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК