зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2023-10-27
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 42 нь дэмжсэн юм.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан 2022 оны мэдээнд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэмжээнд хэргийг хэлэлцэх нийт 39,691 шүүх хуралдаан зарласнаас 21,619 буюу 54,4 хувь нь хойшилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж байгаа дундаж хугацаа 30-120 хоног, зарим хэрэг 1-3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгддэг болохыг Б.Энхбаяр сайд танилцуулсан. Энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны удаашралтай байдалд хэргийн оролцогчийн хаяг тодорхой бус, шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг буюу нэг шүүгч, туслахад ногдох хэргийн тоо их, үүнээс шалтгаалан нэг хэрэг шийдвэрлэх зардлаар 3 хэргийг шийдвэрлэдэг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг боловч нөгөө талаас бага үнийн дүнтэй хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд тохирсон хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийн удирдлагын эрх зүйн орчин бий болоогүйгээс үүдэлтэй гэв. Түүнчлэн 2022 онд нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нийт 34,083 хэрэг маргааны 8200 хэрэг буюу 24 хувь нь 11,000,000 төгрөгөөс бага үнийн дүнтэй хэргүүд байгаа гэх тоо баримтыг танилцууллаа. Эдгээр хэргийг шийдвэрлэсэн дундаж хугацаа 109 хоног бөгөөд нийт шийдвэрлэсэн бага үнийн дүнтэй хэргийн 3.6 хувь нь давж заалдах журмаар гомдол гаргасан бол 1.2 хувь нь хяналтын шатны шүүхэд ханджээ.

 

Иймд хүний зөрчигдсөн эрхийг хялбар, хурдан шуурхай, үр дүнтэй байдлаар шийдвэрлэх бага үнийн дүнтэй хэргийг хянан шийдвэрлэх тусгайлсан журмын эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ төслөөр бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хэрэг хянан шийдвэрлэх үр дүнтэй, хялбар тусгайлсан журмыг тогтоох бөгөөд энэ нь зөвхөн мөнгөн дунд хязгаарлагдсан мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад үйлчлэх юм байна. Түүнчлэн мөнгөн хөрөнгийн дүнг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.  Хэрэг хянан шийдвэрлэх тусгайлсан зарчмыг тодорхойлж, нэхэмжлэл, шүүхийн мэдэгдэх хуудас гардуулах хурдан шуурхай, цахим технологийн дэвшлийг ашиглаж болох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Бага үнийн дүнтэй хэргийг нэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх зарчмыг тодорхойлж, цаасан болон цахим нотлох баримтыг шүүхээс үнэлэх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хэргийн онцлогт тохирсон, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшлэх юм байна.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 60 хувь нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Батсуурь, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ш.Адьшаа нар Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав.

Гэр бүл салсны дараах шүүхээр тогтоолгосон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг барагдуулах маргаан нь ихэнхдээ бага үнийн дүнтэй байдаг бөгөөд энэ нь хэлэлцэж буй төслийн зохицуулалтад хамаарах эсэхийг лавласан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Төсөлд зургаан төрлийн хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгасан бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүсэх бүх төрлийн маргаанд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй гэж заасан байгаа” гэлээ. Бага үнийн дүнтэй буюу төсөлд зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс доошгүй (11.000.000₮) нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хэргийг хянан шийдвэрлэх тусгайлсан журмыг тогтоохын зэрэгцээ энэ төрлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэдэг саналыг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ. Төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлээд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах; бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах; ус, цахилгаан, дулаан, утсан харилцаа, үүрэн холбоо, интернэт зэрэг тогтмол төлбөрийн харилцаа үүсгэсэн хэрэглэгчийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах; сууц өмчлөгчдийн холбооны гишүүний үүргийн дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах; хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах; бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах гэх зэрэг маргааныг тусгайлсан журмаар хялбаршуулан шийдвэрлэх нь тун оновчтой шийдэл бөгөөд СӨХ-үүд, цалин хөлсний маргаантай байгаа иргэд анхаарал хандуулж, хүлээж байгаа шийдвэр гэдгийг онцоллоо.

Бага үнийн дүнтэй, иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг эдгээр маргааныг хялбаршуулан шийдвэрлэхээр хуульчиллаа гэхэд дээр дурдсан маргаан шийдвэрлэх үйл явц хэрхэн хялбаршиж, хугацаа богиносох талаар гишүүд тодруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг богиносгох, шуурхай шийдвэрлэхээр эрх зүйн зохицуулалтыг хийж байгаа ч манай улсын хаягжилтын асуудал хүндрэлтэй байдаг гэдгийг ажлын хэсэг хэллээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулдаг гол хүчин зүйлсийн нэг нь хаягжилтын асуудал байдаг бөгөөд иргэд хаяг дээрээ байдаггүй, хаяг нь тодорхойгүй, хаягжилтын систем нэлээд хоцрогдсон байдаг. Энэ нь иргэний шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг гэв. Түүнчлэн зохигчийн хүсэлтээр шүүх хурал хойшилдог нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцыг сунжруулдаг. Тиймээс энэ хоёр асуудал, хүндрэлийг шийдвэрлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Төслийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр маргаан шийдвэрлэх дундаж хугацаа 48-72 хоног байх бөгөөд давж заалдах гомдлоо 7 хоногийн дотор мэдүүлэх, хянан шийдвэрлэх нь 21 хоног байх, үүнтэй уялдан хэрэг шийдвэрлэх зардал буурна хэмээн тооцсон байна. Гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсгээс дараах тайлбар, мэдээллүүдийг мөн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нэхэмжлэл гаргах, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагч нэмж татах, гуравдагч этгээд оролцуулах, нэхэмжлэгч, хариуцагчийг солих, эрх залгамжлах ажиллагаа хийхгүй гэсэн төслийн зохицуулалт Үндсэн хуулийн тодорхой хэсэгтэй зөрчилдөх эсэхийг лавласан. Төсөлд дурдагдсан 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг хялбар журмаар шүүхэд гаргах ч зохигч этгээд хүсэлт гаргавал, эсхүл шүүх цахим болон цаасан баримтад суурилан бичгийн хэлэлцүүлэг, мэтгэлцээний зарчмаар тухайн маргааныг шийдвэрлэх нь хэргийг үр дүнтэй шийдвэрлэхэд саад учруулна хэмээн үзсэн тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журамд шилжих боломжтой нээлттэй байгаа гэдгийг ажлын хэсэг хариулсан. Энэ төрлийн маргааны 70 орчим хувьд нь нэхэмжлэгч ба хариуцагч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шийдвэрлэх тал дээр санал нийлдэг гэх тоо баримтыг мөн дурдсан.

Тусгайлсан журмаар тодорхой төрлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ цахим нотлох баримтыг ашиглахаар тусгасан байгааг гишүүд хөндөж, энэ төрлийн үйл ажиллагаа явуулах дэд бүтэц, хүний нөөц бий эсэхийг лавлав. Хуулийн төсөлд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ цаасан болон цахим нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх зарчим үйлчлэхээр тусгасан бөгөөд талууд нотлох баримтаа бүрдүүлж өгсний үндсэн дээр шүүх түүнийг нь үнэлэх юм байна. Цахим нотлох баримт нь анхнаасаа цахим хэлбэрээр бүрдсэн, эсхүл цаасан хэлбэрийг цахимд шилжүүлсэн гэсэн 2 хувилбар байдаг. Шүүх аль ч тохиолдолд талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх агуулгаар төсөлд туссан гэв. Дэд бүтцийг бүрдүүлэх шаардлага бий бөгөөд үүнтэй холбоотой санхүү, төсвийн асуудал үүснэ гэдгийг ажлын хэсэг мэдээлсэн. Үргэлжлүүлэн гишүүд шүүхийн нөхцөл байдал, шүүгч нарын ачаалал, үйл ажиллагааны шаардлага хангахуйц техник, тоног төхөөрөмж, боловсон хүчний хангалтын асуудлыг хөндөж, төсөл дэх зохицуулалтыг хуульчилсан тохиолдолд дагалдах дэд бүтцийг бий болгоход анхаарал хандуулах шаардлагын талаар хөндөж байсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэллээ. Үүний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн олонх буюу 53.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.22.137)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 10 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.22.137)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    8 цаг 13 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    8 цаг 29 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    12 цаг 40 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    12 цаг 58 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    13 цаг 17 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    13 цаг 21 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    14 цаг 32 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    14 цаг 58 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    15 цаг 14 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    15 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    16 цаг 5 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 11 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    16 цаг 53 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    16 цаг 56 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    17 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    17 цаг 5 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК