зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2023-10-31
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.10.31) өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулснаар, хотын хүн амын өсөлт, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсээр байна.

Манай улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь буюу 712,992 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 107 хувиар буюу хоёр дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар хувь буюу 1.9 дахин нэмэгдсэн.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод жилд дунджаар 40 гаруй мянган иргэн шинээр бүртгэгдэж байгаа бол сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47,000 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байна.

Авто замын түгжрэлийг бууруулах үндсэн онол (Антони Давнс)-оор авто замын сүлжээг нэмэгдүүлэх, өргөтгөх, эсвэл эгнээний тоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүд нь замын түгжрэлд үр ашигтай нөлөө үзүүлдэггүй гэж үздэг. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд  531 километрээс 1,213 км болж, 43 хувиар нэмэгдсэн ч тус хугацаанд 1.9 дахин нэмэгдсэн 712.9 мянган нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг авто замын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байна.

 

Улс орнууд төлбөртэй бүс тогтоох, шатахууны борлуулалтад татвар ногдуулах, төлбөртэй зам барих зэргээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах олон шийдлийг хэрэгжүүлж байгаагаас төлбөртэй бүс тогтоох нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр нөлөө үзүүлж байна.

Сингапур, Лондон, Стокхолм хотуудын туршлагаас харахад төлбөртэй бүс тогтоох замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтыг илүү үр дүнтэй болгосноор түгжрэлийг 20-30 хувиар бууруулсан сайн туршлага байна.

Түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр дүнтэй зарцуулж байна.

Тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах, цаашид хэвийн хэмжээнд байлгахын тулд Улаанбаатар хотын тээврийн эрэлтийн менежмент, ялангуяа түгжрэлийн төлбөрийн тогтолцоог бий болгох нь автомашины хэрэглээг бууруулах, нийтийн тээвэр, моторт бус тээврийн хэрэгслийг идэвхжүүлэх, түгжрэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна гэлээ.

Үргэлжлүүлэн гэр хорооллыг орон сууцжуулахтай холбогдуулан дараах танилцуулгыг хийв. Манай улсын хувьд нийслэлийн хэмжээнд 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь буюу 212 мянган өрх нь орон сууцанд, үлдсэн 48.6 хувь буюу 200 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна.

Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороолол буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, агаар, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа нь тулгамдаж буй олон асуудлын эх үүсвэр болж байна.

 

Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэсэн судалгаа гарсан. Тодруулбал гэр хороололд 163,742 яндан байгаа нь агаарын бохирдлын 31 хувийг үүсгэж байна.

Хөрсийг бохирдуулж буй үндсэн хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын нүхэн жорлон болоод байна. Гэр хорооллын нийт өрхийн 92.3 хувь нь буюу хөрсийг бохирдуулагч, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 144,992 нүхэн жорлонтой байна. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах юм.

Гэр хорооллын замбараагүй тэлэлтийг хязгаарлах, нягтаршлыг зохицуулах зорилгоор цөөнгүй бодлого, төлөвлөгөөг боловсруулж батлуулсан ч хэрэгжилт хангалтгүй байна.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл”-ийн багийн 2022 оны есдүгээр сард хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа болон Шархад дэд төвүүдийн ойролцоох судалгаанд хамрагдсан гэр хорооллын нийт иргэдийн 70% нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхолтой байна.

Тухайлбал

  • Сэлбэ дэд төвийн хамрагдсан нийт талбарын 69% нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхол илэрхийлсэн бол эдгээр иргэдийн 78% нь амьдарч буй газраа орон сууцаар солих хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.
  • Харин Баянхошуу дэд төвийн талбарт хамрагдсан нийт талбарын 71% нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхол илэрхийлсэн бөгөөд эдгээр иргэдийн 73% нь амьдарч буй газраа орон сууцаар солих хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.
  • Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар эзэмшигч, өмчлөгч иргэдийн дунд 2023 оны есдүгээр сард явуулсан санал асуулгаар Баянхошуу дэд төвд хамрагдах 1,813 нэгж талбар (162 га)-аас 85.3% нь, Сэлбэ дэд төвд хамрагдах 2003 нэгж талбар (158 га)-аас 82.8% нь Нийслэлийн орон сууцны корпорац ХК-иар хэрэгжүүлэхийг тус тус дэмжсэн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай  хуулийн төслийг боловсрууллаа гэв.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслөөр нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний төлбөртэй бүсийг тогтоох замаар замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна.

Хууль батлагдсанаар нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг тэргүүн ээлжид эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, агаарын бохирдол 22 хувиар, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах урьдчилсан тооцоололтой байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
    3 цаг 44 мин
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
    4 цаг 32 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
    4 цаг 41 мин
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
    4 цаг 53 мин
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
    5 цаг 25 мин
  • Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ?
    6 цаг 14 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан "дурсгалын марк"-ийн нээлт боллоо
    6 цаг 23 мин
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
    6 цаг 25 мин
  • Статистик: Хэрэглээний барааны үнэ 8.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    8 цаг 23 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгджээ
    8 цаг 30 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 31 мин
  • Израилчууд "Аль Жазира" телевизийн таван сэтгүүлчийн амийг зориудаар хөнөөжээ
    9 цаг 47 мин
  • Улсын онцгой комиссын III хуралдаан хуралдаж байна
    9 цаг 51 мин
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
    10 цаг 34 мин
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
    10 цаг 42 мин
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
    10 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дурсгалын маркын нээлт болно
    10 цаг 48 мин
  • Улаанбаатарт 19 градус дулаан байна
    10 цаг 50 мин
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 24 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Уржигдар 10 цаг 22 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Б.Тавинбэх: Дотроосоо сенсацтай мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна
  • Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл худлаа
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК