зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баярцогт: Автобусны асуудлыг АН-тай холбох гэж ганцхан баримт бичгээр хуурамч мэдээлэл тарааж байна

2023-11-03
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 


-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө 2009 онд шууд гэрээгээр Сангийн сайд асан С.Баярцогт, тухайн үеийн Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, улс орныг хохироосон гэж хэлсэн. Маш олон баримт дундаас ганцхан бичгийг сугалж аваад хоёр гурван өдөр, ХМХ-ээр тараалаа. Энэ бол маш дутуу мэдээллийг зориуд гаргаж, олон түмнийг төөрөгдүүлсэн, эрх баригчдын зүгээс хийж байгаа уваагүй үйлдэл учраас тайлбарлах шаардлага гарч байна. 

ХЗДХ-ийн сайд байсан хүн төрийн ажил яаж явдаг гэдгийг мэдэж байгаа байх. 2008 оны 11 сарын 5-нд одоогоос 15 жилийн өмнө Засгийн газар хуралдаад "нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээ"-ний тухай "нийтийн тээврийн парк шинэчлэл"-ийг хийх 38,4 тэрбум төгрөгийг МУ-ын 2009 оны төсөвт суулгах арга хэмжээ авахыг Х.Баттулга, С.Баярцогт нарт даалгасугай гэсэн 6 заалттай 27-р тогтоолыг гаргасан. 

Үүний дараа 63-р тэмдэглэл гарсан. Том оврын 400 ширхэг автобусыг богино хугацаанд нийлүүлэх, хязгаарлагдмал тендер зарлахыг сайд асан Х.Баттулгад даалгасан.

Тухайн үед төрийн захиргааны төв байгууллага, яам агентлаг бүгдээр захиалагч болж, яам дээрээ тендерийн хороо байгуулж, тендерийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Сангийн яам яагаад холбогдсон бэ гэвэл:

Тэр үед босго үнэ гэдэг ойлголт байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хулиар 1 тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдаж авах юм уу, 3 тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээ авах бол заавал Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг тогтолцоотой байлаа. 

Зам тээвэр, хот байгуулалтын яамны ТБНД-ын үүрэг гүйцэтгэгч байсан Ж.Бат-Эрдэнэ Сангийн яаманд "400 ширхэг автобусыг худалдаж авахад ЗГ-аас шийдвэрлэсний дагуу нийлүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын хязгаарлагдмал тендерийн баримт бичгийг боловсруулан хүргүүлж байна. Хуулийн дагуу хянаж зөвшөөрөл олгоно уу" гэсэн бичиг ирүүлсэн. Үүний дагуу манай яамнаас тендер явуулахыг зөвшөөрсөн. Ингээл 12 сарын 5-нд тус яамнаас дахин хүсэлт ирүүлсэн. Үүнд "Японы Nissan Motors, Hino motors, БНСУ-ын Hyunda motors, Daewoo Bus Global гэх 4 компанийн дунд тендерийн шалгаруулалт явуулсан. Ганцхан Daewoo Bus Global санал ирүүлээд үнэлгээний хороон дээр шаардлага хангаагүй гэсэн учраас татгалзсан байгаа юм. Ингээд нэгэнт яаралтай даалгасан учир тухайн компанитай гэрээ байгуулах зөвшөөрлийг олгооч" гэсэн байна. 

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын дэлгэсэн баримт бичгээс...

Засгийн газраас хязгаарлагдмал тендер явуулсан ч нэг ч компани тэнцэхгүй байгаа учраас шууд гэрээ байгуулах эрх нь тухайн хуулийн 30 дугаар зүйлээр нээгддэг. Тэгэхээр хуулийн дагуу явсан бүх зүйлээс миний гарын үсэгтэй сайдад нь явуулсан эцсийн бичгийг гаргаж ирсэн гэсэн үг. "Танай хязгаарлагдмал тендер амжилтгүй болоод тендерийн нөхцөл байдлаас бусад компани татгалзсан учир шууд явуулъя" гэсэн баримт бичгүүд бий.

1 сар, 5 хоног болсон үйл явдлын хамгийн сүүлчийн бичгийг гаргаж тавиад Х.Баттулгын хүсэлтээр Сангийн сайд нь зөвшөөрөл өгчихсөн юм шиг буруу ойлголтыг нийгэмд тараагаад байна. 

Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан зүйл. өөр дээрээ тендерийн хороо байгуулах нь яамны цагийг их авдаг байсан. Тиймээс энэ бол буруу тогтолцоо, төрийн төв байгууллагуудыг тендер шалгаруулдаг явдлыг болиулъя, улс төрчдийн нөлөө оролцоог багасгаж болиулъя гэх зорилгоор "төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал"-ыг миний бие гаргаж, УИХ-аар 2011 онд батлуулсан. Энэ үеэс яам тендер шалгаруулахаа больсон. Тусгай агентлаг дээр тендер шалгардаг болсон. Сангийн яамнаас зөвшөөрөл авдаг тогтолцоо ч байхгүй болсон. 

Тендер шалгаруулаад хуучин, шинэ автобус авсан нь бол тусдаа асуудал. Яам, захиалагч, автобусыг хэрэглэсэн байгууллага нь тусдаа учраас хуулийн байгууллагаар шалгуулах ажлаа тусдаа хийдэг юм байгаа биз.

Ардчилсан намын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа хүнийг, автобусны асуудлыг АН-тай холбох гэж байгаа мэт ганцхан баримт бичгээр хуурамч мэдээллийг тарааж байна. Энэ процесс 15 жилийн өмнө болсон учраас Сангийн яаманд хүсэлт тавихад тендертэй холбоотой 400-аад хуудас материал байсан. Тэр бол нээлттэй ил тод учраас та бүхэн танилцаж болно.

Тухайн үед энэ асуудалд ач холбогдол өгөөд тухайн үеийн сайд Х.Баттулга бол Солонгос улсад ажлын айлчлал хүртэл хийж байсан баримт бий.

Одоо цагт болсон, нууцад авч байгаад шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хууль номоор нь явсан анхны тендертэй холбоотой бичиг баримтаар намайг болон АН-ыг холбох гэж байгаа увайгүй үйлдэлд эсэргүүцэл илэрхийлж байна. Өөрсдийн алдааг хаахын тулд ийм арга хэрэглэж болохгүй. 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • МОНГОЛ (66.181.181.147)
    ТАНЫ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ГАНЦ БАРИМТ ГЭДЭГ ЧИНЬ ҮНЭН Л ЮМ БОЛ АСУУДАЛ НЬ ХУУРАМЧ ГЭЖ ЯАЖ БАЙХАВ ДЭЭ
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • zochin (98.214.171.138)
    ene xujaa odoo bolsoon shalguul
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.88.66)
    Ан ёстой заяагүй хулгайчжудтай нам юмаа хамаг муу муухай бүхнийг сэдсэн хулгайчууд АН-ын гишүүнд нь хүртэл хүн чанар. Түй ч байхгүй эрчүүд нь эхнэр хүүхдээ зовоосон худалч хулгайч хүүнүүд эмэгтэйчүүд хор хутгаж хүний муу үздэг хүүнүүд
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
  • Батбилэг (66.181.180.79)
    Женко чинь шаачихсан юм биш биз цаадах чинь шахчихдаг юм
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    6 цаг 49 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    7 цаг 5 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    11 цаг 16 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    11 цаг 34 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    11 цаг 53 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    11 цаг 57 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    13 цаг 8 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    13 цаг 34 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    13 цаг 50 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    14 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    14 цаг 41 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 47 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    15 цаг 29 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    15 цаг 32 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    15 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    15 цаг 41 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК