зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Г.Сайханбаярын СЭТГЭЛГҮЙ ҮГС

2023-11-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Зэвсэгт хүчин 102 жилийн түүхт ойгоо өнгөрөгч гуравдугаар сард ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байлаа. Энэ үед ололт амжилтаа л тэд дурдсанаас хар бараан, харанхуй талаа дурсаагүй билээ.

Хугацаат цэргийн албанд татагдан очсон залуус амиа энх цагт ч амиа алдсаар байна. Гэтэл хүн амины ч байж болзошгүй хэрэг буюу ЗХЖШ-ын харьяа 326-р ангийн цэргийн нас барсан байдлыг харсан гэх Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дүгнэлт хийж, "гадны нөлөөгүй" хэмээсэн. Сайд бол задлангийн эмч биш. Атал эл үгийг хариуцлагаа үл ухамсарлан хүүгийн ар гэрт жишим ч үгүй хэлж орхисон нь ямар гээч харанхуй сэтгэл билээ. 

Сайдын даналзах нь аргагүй. Учир гэвэл цэргийн аливаа осол эндэгдлийн хариуцлагыг Цэргийн мэргэжлийн удирдлага хүлээх нь тодорхой юм. Батлан хамгаалах яам бол төрийн захиргааны төв байгууллага. Гэвч... Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 15.3.4-т "батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, цэргийн алба хаагч, түүний гэр бүл, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах" хэмээн заасан байдаг. Тухайн хэрэг гарсан 326-р ангийн нөхцөл байдал "хүн" тэнд амьдралынхаа нэг жилийг өнгөрөөхөд хэцүүхэн байгааг хэвлэлээс харсан биз ээ.

Цэргийн алба хаагчдын эрхийг яам яаж хамгаалсан хэрэг вэ?

Мөн нэг цэргийн жилийн хувьсах зардал өмнө нь 9 сая орчим төгрөг байжээ. Үүнийг 2024 оноос 12 сая төгрөг болгон нэмэгдүүлж буй талаар салбарын сайд хэлж байв. Гэтэл сайдын албан тушаалаа аваад 4 дэх жил рүүгээ шуударч буй Батлан хамгаалахын удирдаачийн ажил өдгөө л эхэлж байх юм. Өнгөрсөн хугацаанд төсөв батлуулсан ч хэрэгжилтийг хянаагүй бололтой. Мөн л адил цахим орчноос мэдээлэл авсан бололтой, онцгой анхаарч байгаа л гэнэ. 

Түүнчлэн тэрбээр "Сүм хийдэд сууж байгаа лам нар биеэр алба хаах боломжгүй" байдаг гэх үгийг өмнө нь ХМХ-ээр хэлсэн. Гэтэл цэрэг нас барсан хэрэгт "оюутныг цэргийн албанаас чөлөөлөх хууль байхгүй" гэж таахалзсан билээ. Цэргийн албанд явсан залуус хийдэд шавилан суугаагүй ч боловсрол эзэмшихээр их сургуулийн танхимд суусан нь буруудах учиргүй. 

Жил ирэх тусам залуусын алба хаах хүсэл нэмэгдэж байгаа, давуу талуудыг нь олж харсан гэх мэт үгсийг унагааж байсан нь ч саяхан. Судалгаагаа харуулна уу, сайд аа.

Үүгээр зогсохгүй, 2022 онд цэрэг нас бардаг асуудлыг Г.Сайханбаяр сайд таслан зогсоосон хэмээн ярьж зогсох хойгуур цэргийн алба хаагч хохирсоор байсан юм бус уу. Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл буюу өнгөрөгч 2022 онд  танилцуулсан  илтгэлд, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн. Хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20 хэрэг гарсан тухай дурдсан гэх мэдээлэл бий. 

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх талийгаач цэргийн ар гэртэй холбогдож эмгэнэл илэрхийлсэн гэх. Гэхдээ хүнлэг бус нийгмийг тэргүүн эгнээг албан тушаалтнууд оройлно. 

Цэрэгт хүний амь эрсэдсэн нь байдаг л нэг үйл явдал шиг хэрэгт хандаж, хариуцлагагүй үг хэлснээрээ, хагархай цонх, мөөгөнцөртэй ханатай цэргийн анги одоо хүртэл байгаад Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх үү. 

М.Дэвээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.104.2)
    Ёстой үнэн үгээр бичиж дээ.Үнэхээр эргүү, тэнэг нөхөр байна лээ.
    2023 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    3 цаг 47 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    4 цаг 4 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    8 цаг 14 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    8 цаг 33 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    8 цаг 52 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    8 цаг 56 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    10 цаг 6 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    10 цаг 32 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    10 цаг 48 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    11 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    11 цаг 40 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 45 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    12 цаг 27 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    12 цаг 30 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    12 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    12 цаг 39 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК