зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бадарсан: Хотод инженерийн бодлого, эдийн засгийн тооцоо амин чухал байна

2023-11-16
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-дахь АН-ын бүлгийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Бадарсантай ярилцлаа.


-Та гурван ч удаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм байна. Нас, туршлага аль аль талаа бодоод Нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн байх. Хоёулаа хотынхоо асуудлаас яриагаа эхлэх үү, аль эсвэл Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн тухай ярилцаж эхлэх үү?

- Таньд аль нь илүү чухал санагдаж байна даа. Цаг заваа хэмнээд оршилгүйгээр шууд товчхон ярилцаад явчихья.

-Хотын  асуудал цар хүрээгээрээ чухал ч гэлээ, хотоороо, улсаараа нэг ярьцгааж байна. Харин яг одоо бол Нийслэлийн АН-ын даргаар хэн сонгогдож эрх баригчидыг хэрхэн сөрж ажиллах нь илүү сонирхол татаж байна л даа?

-Хотын эрх баригчид сөрөг хүчнийхээ удаа дараа хэлж ярьж байсан шаардлагуудыг үл тоож явсанаар ийм байдалд хүрчихлээ шүү дээ. Тодорхой хугацаанд шуугиад өнгөрч болохгүй л дээ. Буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, хотын иргэдийг, хотыг хохиролгүй болгох тал дээр АН-ын бүлэг улам бүр шаардаж ажиллана. Харин манай намын энэ удаагийн сонгууль бол эрх барьдаггүй, төсөв захиран зарцуулдаггүй нийслэлийн сөрөг хүчний намын дотоодод өрнөж буй сонгууль шүү дээ. Нийслэлийн Ардчилсан намын даргаар хэн сонгогдох вэ гэдгээс илүү, хэнийг сонговол нийслэлийн намынхаа эв нэгдлийг улам бүр батжуулж, судалгаатай, туршлагатай, хүчтэй сөрөг хүчинг бий болгож сонгуульд өрсөлдөж ялалт байгуулах вэ гэдэг талаас нь илүү харах байх гэж найдаж байна. Би найз нөхөддөө ч хэлдэг л юм. Хоёр гурван төрлийн арга барилд хүмүүсийг ангилж авч үздэг тухай. Миний хувьд багаар, тогтвортой, эрч хүчтэй ажиллахыг эрхэмлэдэг төрөлд нь хамаардаг төрлийн хүн юм шиг байгаа юм. Олон ч сонгуульд баг хамт олноо манлайлж оролцож байлаа. Зөв бодлого, зөв менежментийнхээ үр дүнг олон ч удаа багаараа мэдэрч урамшиж байсан даа.  

-Шулуухан асуухад та одоогийн АН-ын дарга Лу Гантөмөрийн ойрын хүн биз дээ?

-Нийслэлийн намын дарга болсон хэн ч бай, Ардчилсан намын даргатайгаа аль болох ойлголцож ажилладаг байвал давуу тал биш гэж үү? Миний хувьд Монголын Ардчилалд анхнаас нь оролцож байсан ааваараа бахархаж явдаг. Мэдээж Нийслэлдээ бол удаа дараа сонгогдсон Сүхбаатар дүүргээрээ овоглогдох нь бий. АН-ын дарга Лу.Гантөмөрийн хувьд манай Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнд 3 удаа сонгогдож байсан. Бид хамтдаа ялж, ялагдаж явсан хүмүүс. Би чинь энэ намд элсээд 27 жил болж байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуульт ажилд гэхэд л 17 жил явсан байна. Үзэл санаа нэгтэй нийслэл, аймаг, дүүргүүдийн үе үеийн л төлөөлөлтэй ойр байдаг даа.  Хотын удирдлагаар Д.Баттулга, Э.Бат-Үүл дарга нарыг ажиллаж байх 2012-2016 онуудад Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж, хамтдаа нийслэл хотоо өөрчилж шинэчилж хөгжүүлэхийн төлөө зүтгэж байлаа. Тэр үед манай баг Улаанбаатар хотод нэр бүхий олон ажлуудыг зоригтойгоор эхлүүлж хийсэн. Цаашдаа ч бид үргэлжлүүлж хийх ёстой. Хотод инженерийн бодлого, эдийн засгийн тооцоо амин чухал байна.

-Ардчилсан намд ороод 27 жил болж байгаа гэсэн үү, Арай ч үгүй байлгүй дээ. Ингэхэд та чинь “улаан намчин” юм бишүү?

-Намчин намчин. Харин өнгө, үзэл санаа, үйл хэрэг ярьвал тэс ондоо. Миний хувьд МҮАН-д анх 18 настайдаа элсэж байлаа.  

-Пөөх улс төрд улаан нялзрайгаараа орсон байна шүү.

-Аавын маань үзэл санаа, үйл хэрэг бас нөлөөлсөн байхаа. Нийслэлийн намд, тэр дундаа Сүхбаатар дүүрэгтээ илүү зүтгэсэн маань хотын хүүхдийн өөрийнх нь сонирхол, сонголт байсан биз. Би чинь бага тойргийн бацаануудын нэг шүү дээ. /Инээмсэглэв/

-Гадарлаж байнаа. Үнэнийг хэлэхэд зочноо огт судлахгүйгээр ярилцана ч гэж юу байхав. Таны тухай ойр зуурын мэдээлэл олж авсан л даа. Нийслэлийн 1-р дунд сургуулийн тооны ангийн тоочин хүү, Улсын математикийн олимпиадын аварга болж, тэгээд арлын Японыг зорьж байж тиймүү?

-Японд суралцаж цахилгааны инженер мэргэжил эзэмшиж ирээд, МУИС-д санхүүгийн удирдлагаар суралцаж мастераа хамгаалж байсан.

-Түрүүн та аавынхаа талаар цухалзуулсан. Танай аавыг ардчиллын үйл хэрэгт оролцож явсан юм байна гэж ойлголоо. Би зөв ойлгосон байх тиймүү?

-Тэгэлгүй яахав. Аавын маань ажил, амьдралын түүх Ардчилалтай ч, Сүхбаатар дүүрэгтэй ч салшгүй холбоотой. Аав маань ардчиллын үйл хэрэгт идэвхтэй оролцож, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдон ажиллаж байсан. 1996-2001 онд СБД-ийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байлаа.

- Таны хувьд улс төрд орж ирж байгаа залуу үеэ хэрхэн дэмжиж хүлээж авдаг вэ?

-Эрэмбэ дараагаар нь хариулчихья. Аавынхаа үеийнхнийг, өөрөөр хэлвэл Ардчиллын анхны түүчээ болж улс орноо нэг нийгмээс нөгөө нийгэмд оруулж чадсан, аймаг, дүүрэг, нийслэл хотод зүтгэж явсан  ах эгч нараа хүндэтгэж явдаг. Зүгээр л төсөөлөөд үз л дээ. Одоо бид бас ч гэж байгаа нийгмээ өөрчилж шинэчлэх гэж ямар их бэрхшээл туулж байгаа билээ. Гэтэл тэд маань байгаагүй нийгмийг бий болгож чадсан шүү дээ. Бас гадна дотны олон талын нөлөөллөөс болж, олон жил лааз өшиглөж боломжоо алдсан ч, итгэл сэтгэлээ гээгээгүй үе тэнгийнхнээ ойлгож, нөхөрлөж, дэмжихийг хичээдэг.  АЗХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, залуучуудаа дүү нараа хамгийн сайн ойлгож дэмжиж ажиллах хүмүүсийн нэг гэж өөрийгөө боддог.

-Ардчилсан нам удаа дараа ялагдал хүлээж, үр дүнд нь нам дотроо талцан хуваагдаж, хүч суларсан амаргүй цаг үед эв нэгдлийн төлөө идэвхийлэн хичээж ажилласан гэж та бүхнийг  сонссон. Өнөөдөр танай нам ямар байдалтай байна вэ?

-Мэдээж олон хүмүүсийн оролцоо байсан байхаа. АН нэгдэж нийлж нэг тамгатай, нэг даргатай болсоны дараахан манай үеийн нэг журмын нөхөр бичсэн байсан. Лу Гантөмөр тэргүүтэй дунд үеийнхэний “Эв нэгдлийн легаси” гэсэн утгаар. Үе болгон өөрийн гэсэн өв үлдээгээд явбал сайн жишиг тогтоно гэсэн идеал юмуу даа.  Ер нь нэг үеэ бодвол цэгцрээд явж байгаа. Ахмад, дунд, залуу үе маань аль аль талдаа одоо ч гэсэн хичээж л байна. Мэдээж гадна дотны олон нөлөөлөл байгаа гэж боддог. Ардчилсан нам институцийнхээ хувьд хөгжлийн үеэ эхлүүлэх, улс орноо өөрчлөх шинэчлэх, хөгжингүй орон болгох өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө ч бас хороо, дүүрэг, нийслэлээсээ эхлээд зүтгэж ажиллана гэж боддог шүү.

-Өнөөдрийн эрх баригчидын Улаанбаатар хотыг засаглахдаа гаргаж байгаа гол алдаа завхрал нь хаанаа байна гэж та үзэж байгаа вэ?

-Хотын түгжрэл, утааны асуудалд тус бүр 1 их наяд орчим төгрөг зарчуулчихлаа шүү дээ. Нийслэлд АН-ын эрх барьж байсан үеийнхээс төсөв нь л гэхэд бараг 3 дахин нэмэгдээд 1,7 их наяд болоод өсчихсөн явж байгаа. Үүнийг дагуулаад үргүй, урсгал зардлуудаа л нэмээд яваад байдаг. Сөрөг хүчин удаа дараа хэлж шаардлагаа хүргүүлсэн ч олноороо аархаад тоодоггүй, төсвийн гүйцэтгэлээ цаг хугацаанд нь тайлагнаач гэхэд гаргаж өгдөггүй, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн тайланг шаардсаар байхад л мэдээллээ ил болгохгүй, сөрөг хүчнээ сонсохгүй хав дарсаар байгаад ийм байдалд хүрчихлээ. Ямар үр дүн гарсаныг иргэд олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байна. Шуудхан хэлэхэд нийслэлийн ажил маш удаан, дампуу байдалтай байгаа. Нэг тийм толгой нь томроод, бие нь давжаараад хатингаршаад ажиллах чадвараа алдчихаад байна. Ямар ч амьтантай зүйрлэмээр юм бэ дээ.    

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа. Дахин хэлэхэд эрх барьдаггүй, төсөв захиран зарцуулдаггүй, зөвхөн Нийслэлийн намын хорооны гишүүдээсээ санал авдаг сөрөг хүчний намын дотоод сонгууль.  Нийслэлийн АН удахгүй  улам бүр цэгцэрч, эвийн хүчээр, зөв бодлогоор, оновчтой менежментээр эрх баригчидаас эрс ялгаатай, тэс ондоо гэдгээ харуулж, нийтийн эрх ашгийн төлөө Нийслэл хотынхоо иргэдтэйгээ хамтарч тэдэнд хариуцлага тооцож ажиллана гэдгийг энд харин итгэлтэйгээр хэлчихье.

                                                                                                                                                 Ярилцсан Д.Оюу

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.117.11)
    Амжилт хүсье
    2023 оны 11 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.187.223)
    Болж байна. Дэмжмээр санагдлаа
    2023 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    3 цаг 48 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    4 цаг 4 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    8 цаг 15 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    8 цаг 33 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    8 цаг 52 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    8 цаг 56 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    10 цаг 7 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    10 цаг 33 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    10 цаг 49 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    11 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    11 цаг 40 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 46 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    12 цаг 28 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    12 цаг 31 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    12 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    12 цаг 39 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК