зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье

2023-11-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо.

Тэрбээр цар тахал, дайн Засгийн газарт сорилт авчирсан. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнслэн, үнэн байж, хамтдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж хувийн хэвшилтэй хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав. Цар тахлын үед эдийн засаг -4.6 хувьд хүрч агшсан байсан бол 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар, ирэх 2024 онд долоон хувийн өсөлттэй байна гэж тооцож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн хэмнэлт хийж, өрийн менежментдээ анхаарч томоохон гадаад өрийн төлөлтүүдийг Засгийн газар хийсэн. Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдлөө. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.5 их наяд төгрөгт хүрч, Евро бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Ирэх сарын 25-нд Самурай бондын 30 тэрбум иенийн өрийг төлөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. Ийм төлөлтүүдийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллартай байна гэдэг нь чамлахааргүй үзүүлэлт. Тоо худал ярьдаггүй. Гэхдээ бид тооноос чанарт шилжихийн төлөө анхаарах шаардлагатай байгааг онцлов. Засгийн газар хувийн хэвшлийн санаачилгад нээлттэй хандахыг Ерөнхий сайд тэмдэглээд хувийн хэвшлийн хөгжлийн 30 жилийн дүгнэлтийг бодитой хийж, эрхзүйн цогц реформ хийх шаардлагатай байна. Тухайлбал,Компанийн тухай хуулийг шинэчилж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газар энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэв.

Хэлэлцүүлэгт Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих бодлогын чиглэл” сэдвээр илтгэл тавилаа. Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувиар тогтвортой хадгалж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байгааг тодотголоо. Мөн Засгийн газрын гол бодлого бол хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлэх. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшил 78 хувь, төр 22 хувийг эзэлж байна. Цаашид Засгийн газар хувийн хэвшлийг дэмжихийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдах хуулиуд, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Байгаль орчны үнэлгээ хийлгэх зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монголын бизнесийн орчны нөхцөл байдал, бизнесийн сэргэлт” сэдвээр илтгэл тавив. Судалгаагаар Монголын бизнесийн орчны үнэлгээ 2023 онд 2020 оноос 4.03 хувиар буурсан гэж гарчээ. Тэр дундаа уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс буурсан гэсэн судалгаа гарчээ. Бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд татварын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, бизнесийн зээлийн хүүг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, авлига хүнд суртлыг бууруулах, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлдэх тогтолцоог өөрчлөх зэрэг санал хувийн хэвшлийнхэнд байгааг танилцууллаа.

“Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 90 гаруй хүн оролцож байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    3 цаг 46 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    4 цаг 2 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    8 цаг 13 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    8 цаг 31 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    8 цаг 50 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    8 цаг 54 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    10 цаг 5 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    10 цаг 31 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    10 цаг 47 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    11 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    11 цаг 38 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 44 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    12 цаг 26 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    12 цаг 29 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    12 цаг 34 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    12 цаг 38 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК