зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Зэвсэгт хүчний ирээдүйгээс ТӨР "гар татсаар" байх уу?

2023-11-20
0
ЖИРГЭХ

Монгол Улс ээдрээт үеийн ард, орчин цагийн Зэвсэгт хүчнийг бэхжүүлсээр өдгөө 102 жилийн нүүрийг үзэж буй. Эх орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах зорилготой эл салбар улам хүчирхэгжин бэхжих ёстой.

Гэвч хугацаат цэргийн албан хаагчид энхийн цагт амь үрэгдэж байгаагаас үүдэн иргэдийн дунд Зэвсэгт хүчний нэр хүнд, тэр дундаа цэргийн албаны утга учир "элгээрээ мөлхөж байна" гэж хэлэхэд хилсдэхгүй болов.

Гэлээ гэхдээ зуу гаруй жилийн түүхт Зэвсэгт хүчиндээ бид итгэл алдрах учиргүй билээ. "Амбиц"-тай хоёр улсын дунд тусгаар тогтнолоо тунхаглан оршсоор байгаа нь гадаад бодлого болоод зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой гэдэг. 

Эх орны өсгөн бойжуулсан дайчид дэлхийн тайван бус халуун цэгт хүний амь насыг авран хамгаалж, эрэлхэгээр энхийг сахиулсаар байна. 

Энэ мөчид "Эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж яваад амь үрэгдсэн Монгол Улсын баатар Магсарын Жанчив" хэмээн дуудан мөнхжүүлж, цэргүүдийн бахархал, урам зоригийг сэрээдэг 013-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Зэвсэгт хүчний хээрийн холбооны системийн бэлэн байдлыг хангаж, мэргэшсэн цэргийн алба хаагчидтай болох нь тус ангийн эрхэм зорилго аж.

Цэргүүд онц буудагчийн улаан туг тамируулан алхана. Одоогоор цэргийн албанд дасгах, цэргийн ерөнхий эрдэм буюу буудах, жагсах, дүрэм заавраар хэрхэн ажиллах, эх оронч хүмүүжил, сэтгэлзүйн тогтвортой байдлаа хэрхэн хангах зэрэгт суурилан анхан шатны бэлтгэл сургуулилалтын үе үргэлжилж байна. Тэднийг тангараг өргөсний дараа салбарт хуваарилах журамтай.

Түүнчлэн Зэвсэгт хүчнийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Гэтэл 326-р ангийн цонх нь хагарсан, хана нь мөөгөнцөртсөн гэх мэт дүр зурагтай байгаа талаар БХЯ-ны сайд яриандаа цухас дурдсан.

Зэвсэгт хүчнийхэн элэгдэлд орсон барилгаа давхарлаж "будах" зарчмаар л явж байна. Харин тухайн ангид хуваарилсан төсвийг хэрхэн "гал алдахгүй" байхаар захиран зарцуулах вэ гэдэг асуудалтай захирагч нар л нүүр тулах нь. 

Гуравхан жилийн өмнө 013-р анги модон цонхтой байжээ. Хэддүгээр зуун билээ дээ, гэтэл гуравхан жилийн өмнө... Улсын нийслэлд байгаа учраас ус дулаандаа холбогдсон тул осолдохгүй, ажрахгүй хүйтнийг давах аж. Гэвч одоо хэр нь галладаг ангиуд ч байдаг тухай учир мэдэх нэгэн өгүүлж байлаа. Энэ бүхнийг нэг түвшинд аваачхад их хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй гэдгийг албаны хүн хэлж байв.

Тухайн ангид хуваарилагдаж ирсэн цэргүүдийн 30 орчим хувь нь оюутан агаад өөрсдийн хүслээр цэргийн алба хаахаар иржээ. Харин хүйтний эрч чангарах үед 20-оод цэрэг ханиад туссан байна. Цэргийн ангийн давхар болгонд гармагц сода гэх бичигтэй 5 литрийн устай сав эгнээтэй байх юм. Учир нь цэргүүдийг ханиад авахаас сэргийлэх зорилгоор сода болон жамц давстай усаар хоолойг нь зайлуулдаг гэв. Мөн дархлаа дэмжих зорилгоор чацаргана зэргийг өгдөг байна. 

Цэргийн албанд бичиг үсэг сурч, мэргэжил эзэмшиж, мэргэшиж, төгсөх курсын судалгааны ажлаа бичиж, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэх гээд олон боломж бий. Эл ангид бичиг үсэг "үл мэдэх 1 цэрэг" татагдан иржээ. Гэхдээ энэ "нэг" гэх тоо бол хэдхэн жилийн өмнөхийг бодвол нийгмээрээ боловсролыг эрхэмлэдэг болсны сайн чанар гэдгийг тодотгож байлаа. Тухайн байлдагч сэргэлэн цовоо болохоор бичиг үсэг амархан тайлагдана гэдэгт ч тэд итгэлтэй байгаа юм.  

Тухайн ангийн удирдлагууд нөөц боломжоо дайчлан хэд хэдэн ажил хийжээ. Дурдвал, зориулалтын бус буюу автомашины граш байсан барилгыг засаж, спорт заал болгон тохижуулаад ашиглаж байна. 

Энэ тухайд ангийн захирагч "Эдийн засаг сайжирвал бид ч гэсэн стандартын шаардлага хангасан гоё заалтай болно гэж найддаг" хэмээн ярьсан юм. 

Нэг цэргийн хувьсах зардал 9 сая төгрөг байгааг 2024 онд 12 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ гэж салбарын сайд онцолж байсан нь саяхан. 

Цэргийн ангийн хоолны амт чанарыг сайжруулах тал дээр улсаас анхаарууштай. Эх орон дуудаж байна гэж авч ирээд амт шимтгүй хоол өгөөд байж боломгүй. Түүнчлэн бид нийгэмд ил асуудал руу хэт хошуурч, ард байгаа асуудлаа хаяж байна. Нэгэн цэрэг ярихдаа "Хоолондоо дасах хэцүү байсан. Гэхдээ эх орноо хамгаалах үйлсэд би бэлтгэгдэх ёстой. Ер нь цэрэгт явна гэж боддог байсан" гэж хариулсан юм. 

Энэ жил БХЯ, Зэвсэгт хүчнийг хувцас хунараар бүрэн хангах төсөв батлагдаад байгаа гэх. Хувцас хангамжийн тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Мөн тэд төсөв хөрөнгөдөө тааруулан байгаа зүйлээ тордож байгааг ч хэлж байв.

"1997 оноос өөрчлөгдсөн зүйл гэвэл байр ахуй биш хүмүүсийн сэтгэхүй л байна" гэж тухайн үед 013-р ангид соёл хүмүүжлийн албаны даргаар ажиллаж асан нэгэн хэлэв.

Энэ үеэр 013-р ангийн захирагч, хурандаа Ч.Эрдэнэболд: "Байгаагаа тордохгүй, байхгүйдээ гутраад суувал "харанхуй нүх" хэвээрээ л үлдэнэ. Нэг зүйл хийгээд ард нь гарчихаар урамшаад дараагийн зүйлийг хийдэг. Биднийг явахад  хийж бүтээсэн зүйл маань л энэ ангид үлдэнэ" гэлээ. 

Цэргийн алба хааж буй залууст олон боломжийн үүд хаалга нээлттэй байдаг тухай бүгд дурдах билээ. Үүний нэгэн баталгаа бол 2021 онд цэрэгт татагдаж, 2022 онд халагдаад ангидаа ахлагчаар үлдсэн П.Отгонбаяр юм.

Тэрбээр "Би Дундговь аймгаас татагдаж ирж байлаа. Одоо хоёр жил болох нь. Манай ах дүү, хамаатан саданд цэргийн мэргэжилтэй хүн байгаагүй учраас цэргийн албаны тухай ойлголт бага байсан. ҮБХИС, ДХИС-д сурна гэсэн бодолтойгоор ЭЕШ-аа өгсөн. Тэр үед зарлан ирээд л цэргийн албанд мордсон юм. Цэргийн амьдралд би дуртай, энд байхдаа омогшлыг мэдэрдэг. Өөрөө л чадвал бүх зүйл танд үүдээ нээнэ. Би цэрэгт ирэхээсээ их давилуун, түргэн ууртай байсан (инээв). Олон хүнтэй харьцаад өөрийнхөө занг дарж, засаж авсан гэж боддог" гэв. 

Харин цэргийн амьдралын тухай болон цаг үеийн асуудлаар Зэвсэгт хүчний ЗХЖШ-ын Холбооны хэлтсийн дарга хурандаа М.Золзаяагаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ, "Эх орноо батлан хамгаалах журамт үүрэг бидэнд бий.

Цэргийн нэг жилийн амьдралд тэд эх оронч үзэлтэй, эх орноо хайрлах сэтгэлтэй, сайн сайхан хүмүүс болж төлөвшөөсэй. Багийн ажиллагаа, нөхөрлөлийн үнэ цэн, хүмүүсийн бие биедээ гаргаж байгаа сэтгэлийг таньдаг болоосой.

Одоо цаг үе өөр болсон. Идэж, уухаас эхлээд амьдардаг орчин хүртэл өөрчлөгдсөн. Харин мэдээлэл технологийн дэвшилтэт ийм үед хүмүүс хоорондын харилцаа их хөндий болжээ. Сэтгэлийн хаттай иргэнийг цэргийн алба бэлдэх ёстой. Цэргийн алба хаагчид хүний зодуур биш. Энд байгаа офицер, ахлагч нар хэн нэгнийг зоддог хүн байж болохгүй. "Эрхэм байлдагч" гэж харьцах номтой шүү дээ. Бид эр цэргээ хайрлах ёстой. ЗХЖШ, БХЯ болон бүгдээр цэрэг эрсээ эрсдэлгүй, аюулгүй байлгахад анхаарах зүй ёсны шаардлага тулгараад байна. Цэргийн амь нас хохирсон нь, ийм асуудал гаргасан нь харамсалтай зүйл. Миний үеийг бодвол харилцааны хувьд залуу үеийнхэн их эелдэг болсон шиг санагддаг. Бүх асуудал харилцаан дээр тогтдог гэдгийг ойлгох ёстой үе иржээ" гэлээ. 

"Үзүүлэн"-ийн гэгдээд буй 013-р ангиар орсон нэг өдөр "сайшаах зүйлтэй" ч тэгтэл шагшрах зүйлгүй өнгөрөв. Цэргийн амьдралд хөл тавих өдөртөө бэлтгэж буй залуусаас ном уншдаг нь цөөнгүй болохыг тус ангийн номын санч хэлж байв. Нүүдлийн номын сан, өргөө гэр, амралтын өрөө гээд тухтай зүйл олон боловчиг элэгдэж, хуучирснаа далдалж, тордож яваа энэ мэт анги бий. Мөн 326 шиг нь ч буй биз ээ. Иймд хангалттай санхүүжилтгүй, цэргийн хангамж муутай, тоног төхөөрөмж хуучинтай ч  "бор зүрх"-ээрээ яваа Зэвсэгт хүчнээ МОНГОЛЫН ТӨР эргэн харах хэрэгтэй.

Тойргоо услах хүслээ хойш тавьж, батлан хамгаалах салбарынхаа "өвчин"-ийг тоосон ч болоосой.  Тэргүүндээ туух салбараа сүүлэндээ үлдээсэн харалган зүйл болох вий. 

М.Дэвээжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.154)
    Амьдралын наад захын хэвшилд сургах хэрэгтэй л байх даа. Хамгийн гол нь хүүхдүүдийг хувь хүн гэдэг талаас хүндэлж, хүлээн зөвшөөрч байгаасай. Хүйтэн хөндийн БХЯ ны сайд гуай ерөнхийлөгчийн ивээлээр халагдахгүй үлдэх юм шиг байна.
    2023 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    3 цаг 47 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    4 цаг 4 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    8 цаг 14 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    8 цаг 33 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    8 цаг 52 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    8 цаг 56 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    10 цаг 6 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    10 цаг 32 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    10 цаг 48 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    11 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    11 цаг 40 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 45 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    12 цаг 27 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    12 цаг 30 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    12 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    12 цаг 39 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК