Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав

2024-4-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тоот захирамжаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан билээ. Засгийн газраас өнгөрсөн 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээс өмнө зах зээлийн нөхцөл байдал, холбогдох суурь судалгаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн байр суурь, хэрэглэгчдийн санал, хүсэлт, мөн төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг нэгтгэхийн тулд цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулах юм. Олон талт хэлэлцүүлгээс урьтаж  Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар зарим зах, худалдааны төвүүдэд ажиллаж, гурилын бөөний болон килограмм тутмын үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд болон эрэлт, нийлүүлэлтийн талаархи зах зээлийн мэдээллүүдийг нэгтгэв. 

 

Үүний дараа “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК, “Хангай Миллс” ХХК, “Од групп” ХХК зэрэг дотоодын гурилын үйлдвэрүүдэд ажиллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурилын үнийг тогтворжуулахад төрөөс зорилтот бодлогоор анхаарч ирсэн бөгөөд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн тогтоол, шийдвэрүүдээс дурдаж, салбарын тойм үзүүлэлтүүдээс танилцууллаа. Тэрбээр үргэлжлүүлэн, статистик тоон мэдээллээс харахад 2022 оноос хойш гурилын үнэ зах зээл дээр тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг дурдаад энэ удаагийн ажлын хэсэг үнийн өсөлтийн бодит шалтгааныг эрэмбэлж, тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид, бодлого тодорхойлогчид хамтран, тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж, санал шийдлээ дэвшүүлэх ёстойг онцлов. Дотоодын гурилын үйлдвэрүүд хүчин чадлаас хамааран жил бүр улаан буудайн нөөцөө тариалан эрхлэгчдээс гэрээний дагуу худалдан авдаг бөгөөд байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан буудайн гарц, чанар, үнэ харилцан адилгүй хэлбэлздэг байна. 

 

 

Тухайлбал, “Милл Хаус” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд нийт 19800 тонн улаан буудайг килограмм тутамд дунджаар 1095 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд дотоодын улаан буудай тариалалтын хувьд жилээс жилд чанар нь сайжирч байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг тодотголоо. Түүнчлэн “Хангай Миллс” ХХК-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ, цар тахлаас үүдэлтэй тээвэрлэлт, ложистик, тоног төхөөрөмж, сав, баглаа боодлын үнийн өсөлт нь нийт өртгийн хэмжээнд нөлөөлсөн хэвээр байгааг онцлоод гурил үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлэнд хамруулсан нь оновчтой, үр дүнтэй шийдэл болсныг тэмдэглэж байлаа. “Од групп” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд ашиггүй ажилласан бөгөөд уур амьсгал, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан улаан буудайн гарц ч цавуулаг бага, соёололт ихтэй байсныг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв.  

 

Ажлын хэсгийн гишүүд гурилын үйлдвэрүүдэд ажиллах үеэрээ тариалан эрхлэгчдээс худалдан авч буй улаан буудайн сорт бүрийн тонн тутмын дундаж ханш, чанар болон нөөцийн үзүүлэлтүүдийг нэгтгэж, гурилын үйлдвэрээс гарч буй нэг килограмм тутмын үнийн мэдээллийг харьцуулан хэлэлцэв. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар товч танилцуулж, гурил үйлдвэрлэгчдийн байр суурь, санал хүсэлтийг сонслоо. 

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаанаар Монголын тариаланчдын үндэсний холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны төлөөллүүдийг оролцуулан, салбарын нэгдсэн мэдээллийг сонсож, хамтарсан хэлэлцүүлэг өрнүүллээ. Улаан буудай тариаланчдын зүгээс гадаад нөхцөл байдлаас улбаалан буудайн өөрийн өртөг өссөн талаар танилцуулж, борлуулалтын жишиг үнэ, холбогдох стандартуудын хүрээнд харилцан санал солилцов. Ажлын хэсгийн хуралдаанд ХХААХҮЯ болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК-ийн зүгээс салбарын зарим тоон мэдээллүүд, зорилтот бодлогын хэрэгжилт болон энэ оны тариалалтын явцын талаар танилцуулав.

 

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан тариаланчдын холбооны төлөөллийн зүгээс олон талын нөлөөллийг тооцоолон, уян хатан зохицуулалтуудыг оновчтой тусгах хэрэгтэй хэмээн уламжилж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлэхийн сацуу асуулт асууж, хариулт авцгаасан юм. Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар болон ЕТГ, ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар болон УИХ-ын Тамгын газрын холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    13 цаг 13 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    13 цаг 16 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    13 цаг 40 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    14 цаг 53 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    14 цаг 54 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    15 цаг 3 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    15 цаг 15 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    15 цаг 29 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    15 цаг 31 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    16 цаг 15 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    16 цаг 31 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    17 цаг 11 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    18 цаг 1 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    18 цаг 3 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    18 цаг 32 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    18 цаг 33 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 39 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    18 цаг 40 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК