Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-7-01
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ? 


Хонь

Шинэ сарын эхний хагаст таны ажил мэргэжил, амжилтын замд саад тулгарч магадгүй юм. Эсвэл урам зоригоор дутаж, өмнөө тавьсан зорилгоосоо ухармаар санагдаж мэднэ. Та үнэхээр юунд хүрэхийг хүсч байгаагаа өөрөөсөө нэг асуугаарай. Заримдаа завсарлага авах шаардлага хүн бүхэнд гардаг. Ажил төрөл болон хувийн амьдрал аль алиных нь хувьд эрч хүчээ чухам юунд зарцуулснаа дүгнэх цаг өөртөө гаргахыг зөвлөж байна. Сэтгэл санаа дарамттай мэт хүнд оргивч хамтран ажиллагсад болон найз нөхөд тань хүсэл тэмүүллээ эргэн олж авахад тань туслах болно. Харин сарын сүүл үеэр амралтаа авч, хөгжилтэй сайхан дурсамжийг бүтээгээрэй. Бүх зүйл сайхан болно.

ҮХЭР

Шинэ сарын эхний хагаст та өөр ертөнцийг хүсэн тэмүүлж, өөрийгөө өөрчилмөөр санагдаж магадгүй. Та үргэлж хийдэг зүйлсээсээ залхаж, илүү оюун ухаанаа тэлсэн, өөрийгөө хөгжүүлсэн зүйлс хийхэд бэлэн болсон байна. Амьдралдаа нэгэн шинэ хуудас нээж, шинэхэн дурсамж бүтээж магадгүй. Гэхдээ бүх зүйл төгс байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх бус, төгс төгөлдөрт хэт тэмүүлдэг зан тань сайхан боломжуудыг үгүй хийж болзошгүй. Урьд нь очиж байгаагүй шинэ газартай танилцаж, нэг их сонирхол татахааргүй зарим зүйлсийг илүү гүнзгий сонирхоод үзээрэй. Энэ нь магадгүй ямар нэг гэнэтийн таатай өөрчлөлтийг авчирч мэднэ. Сарын сүүл үеэр хуучин амьдралаа эргэн дурсаж магадгүй. Хэтэрхий ажилсандаа ядарч, туйлдах хандлагатай байна. Хэн нэгэнтэй харилцаа тогтоож магадгүй.

ИХЭР

Та аливаад хөнгөмсөг хандах гээд байдаг талтай хүн юм. Гэхдээ энэ сард та сэтгэл хөдлөлийн туйлыг мэдэрч, аливаа зүйлсийг илүү гүн гүнзгий хүлээж авч магадгүй. Та өөрийгөө бусдад ойлгуулахыг хүснэ. Зүрх сэтгэлээ илүү нээлттэй байлгаж, өөрийн дотоод хэрэгцээгээ хүлээн зөвшөөрснөөр бусад хүн таныг ойлгох болно. Өөртөө итгэлтэй байх нь бүх зүйлийг өөрчлөх түлхүүр. Зүрх сэтгэлээ бусадтай хуваалцах нь таны хувьд дасч сураагүй зүйл байж болох ч, таатай үр дүнг авчирна. Амьдралдаа тохиолдсон өчүүхэн ч хамаагүй эерэг зүйлсэд төвлөрөх нь хамгийн зөв сонголт байх болно. Энэ сард та ямар хүн болох, ямар ирээдүйг хүсч буйгаа олж тогтоогоорой. Амжилт ганц алхамаар эхлэнэ.

МЭЛХИЙ

Энэ сард хайр дурлалын харилцаанд тань сорилт тулгарна. Та хайр дурлалын харилцаандаа тодорхой хэв маяг, дадал зуршилыг суулгаж, дорвитой өөрчлөлт хийвэл зохимжтой. Харилцаагаа хадгалж үлдэх хамгийн үр дүнтэй аргыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Энэ сар бол та хоёрыг нэг завинд суусан хүмүүс мөн эсэхийг шалгасан шалгуурын сар байх болно. Тулгарсан бэрхшээлийг шийдэх хамгийн тохиромжтой сар таныг хүлээж байна. Харилцаанд тань гажуудал үүссэн мэт санагдаж магадгүй ч, бүх зүйл яахаа алдчихлаа гэсэн үг бол биш шүү. Зүгээр л хайр халамжаа бие биедээ мэдрүүлээрэй. Амьдралынхаа хамгийн сайхан түүхийг бүтээхийн тулд онцгойлон хүч хаяарай. Хэтэрхий их ажил хийснээр ядарч, бие муудаж магадгүй. Тиймээс хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүл.

АРСЛАН 

Энэ сард эрүүл мэнддээ онцгойлон анхаарууштай. Ажлын бүтээмж тань таны дадал зуршилтай шууд хамааралтай гэдгийг санаарай. Мөн сэтгэл зүрхээ чагнахыг зөвлөж байна. Хэдийгээр нэг шөнийн дотор бүх юм өөрчлөгдчихгүй ч гэсэн жижиг ч хамаагүй өөрчлөлт сайжруулалтыг хийсээр байгаарай. Хуучны хайрт чинь гэнэт гарч ирж, хайр дурлалын харилцаанд тань үл ойлголцол үүсч мэдэх юм. Гэхдээ энэ нь сонголтоо бататгаж, үнэн үгээ хэлэх боломжийг танд олгоно. Та хамгийн сайхан бүхнийг хүртэх эрхтэй гэдгээ битгий мартаарай. Ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлага гарна. Тиймээс санхүүгээ зөв зохицуулах шаардлагатай байгааг од эрхэс сануулж байна.

ОХИН

Өөрийнхөөрөө хөгжилдөж, хайрлаж дурлаж, бүтээлч мэдрэмжээ чөлөөл. Энэ сард таныг гайхамшигтай бөгөөд сонирхолтой цоо шинэ зүйлс хүлээж байна. Аялал, уулзалт гээд сэтгэл сэргэм зүйлсээр дүүрэн сар байх нь. Та хуучны хайртайгаа дахин холбогдож, дурсамж сэргээсэн үйл явдалд оролцож магадгүй. Гэвч түр зуурын мэдрэмжинд хөтлүүлэлгүйгээр, алсдаа танд юу сайн бэ гэдгийг бодож тунгаах хэрэгтэй. Хэт их сэтгэл хөөрөх нь, гэнэт өндрөөс унах аюулыг дагуулдаг. Тиймээс заримдаа долоо хэмжиж найм огтлох нь үр дүнтэй. Ганц бие охины ордныхон энэ сард төсөөлөшгүй нэгэнтэй учирна. Мөн хэт дэврүүн учир хамаагүй мөнгө үрэхгүй байхыг сануулж байна.

ЖИНЛҮҮР

Шинэ сард та өөрийн зүрх сэтгэлээ чагнаж, дотор хүнээ ойлгож магадгүй. Хувийн шинж чанартай болон бусад чухал асуудлууд гарч ирж, та өөрийгөө яг аль түвшинд явна вэ гэдгээ тодорхойлох шаардлага гарч болзошгүй юм. Магадгүй та байх ёстой газартаа байхгүй мэт санагдаж мэднэ. Тэгвэл санаа зоволтгүй. Хаа байна тэр газартаа ургаа мод адил цэцэглэн дэлгэрээрэй. Мөнхийн зүйл гэж үгүй, бүх зүйл эцэстээ өөрчлөгддөг. Халдашгүй дархан орон зайгаа үүсгэж, мартсан хүсэл тэмүүллээ сэргээх нь таныг өөрийгөө олоход тусална. Сайн найзуудын зөвлөгөө хамгийн үнэ цэнтэй гэдгийг санаарай. Ажлын хамт олонтой таагүй харилцаа үүсгэж магадгүй. Аливаа асуудалд түрэмгий хандахгүй байсан нь дээр.

ХИЛЭНЦ

Энэ сард та ганцаараа байхыг хүсч, бусадтай харилцах нь баяр баясгаланг авчрахаас илүүтэй тэмцэл мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ энэ нь та хүмүүстэй харилцаж чаддаггүй гэсэн үг биш. Зүгээр л эргэн тойрныхон тань таныг ойлгоход бага зэрэг цаг хугацаа шаардагдаж мэднэ. Гэхдээ олны дунд таныг ойлгох хэн нэгэн байгаа гэдэгт итгээрэй. Чухам тэр хүнээ олж харилцсанаар аливаа зүйлсэд хандах таны хандлага өөрчлөгдөж мэдэх юм. Бусдаас ангид үзэл бодолтой байлаа гээд, тэднийг дуурайж өөрийгөө өөрчлөхийг өөртөө бүү албад. Дээд албан тушаалтан, хамтран ажиллагсадтайгаа хөгжилтэй мөчийг өнгөрөөнө. Мөн магтаал хүртэж, тушаал дэвшиж магадгүй. Гэхдээ бүү бардаарай.

НУМ 

Энэ сард та хэт үрэлгэн байж болзошгүй. Өөрийгөө хязгаарлаж, төсөвөө хянах нь зохистой. Хэрвээ танд дуртай зүйлээсээ татгалзах мэдрэмж төрж байвал энэ нь магадгүй та дээд хязгаартаа хүрснийг сануулах дохио юм. Тиймээс хэт их худалдан авалтаас зайлсхий. Мөнгөө зарцуулах ба хадгалахыг харилцан тэнцвэртэй байлгаарай. Онцын шаардлагагүй бус илүү нарийн ширийн зүйлсдээ анхаарлаа хандуулаарай. Бас мартаж болзошгүй зүйлсээ тэмдэглэж авахыг зөвлөж байна. Энэ сард ирээдүйнхээ төлөө илүү их санаа тавих хэрэгтэй болох нь. Хөрөнгө оруулах төсөл, шинэ бизнес санаагаар ундрана. Аливаа зүйлд хянамгай байж, түргэн шийдвэр гаргах хэрэггүй.

МАТАР

Энэ сард та өөрийгөө олохгүй төөрч будилж магадгүй юм. Та өөрийгөө яг хэн бэ гэдгийг эргэцүүлж, өнөөдрийг хүртэл өөрийгөө тодорхойлж явсан тэр хүнтэйгээ та яг таарч тохирч байгаа эсэхдээ эргэлзэж мэднэ. Өөрийгөө шүүмжилж, доош нь хийхийн оронд дасан зохицох цаг хугацааг өөртөө өг. Танд асар их боломж, чадамж бий. Та төрөл бүрээр өөрийгөө сорьж, энэ нь танд ямар үр дүнтэй байв гэдгийг олж харснаар бүх зүйл илүү утга учиртай болох болно. Энэ сард санхүүгийн хямрал үүсч болох ч энэ нь түр зуурын асуудал юм.

ХУМХ 

Бусдыг хэт их хайрласнаасаа болж та өөрөө шаналж магадгүй. Энэ нь хуримтлагдсаар савнаасаа хальж мэднэ. Өөрийгөө сонсож, мэдрэмжээ чөлөөлөх цаг тань иржээ. Танд хэцүү байсан ч сэтгэлийг тань зовоодог тэр л зүйлсээ ухаж төнхөж уудлаарай. Сарын эцэс гэхэд нуруун дээрх ачаа тань хөнгөрсөн мэт, хамаагүй хөнгөн мэдрэмж төрөх болно. Ажил мэргэжлийн хувьд бага зэрэг саад бэрхшээл учирч болзошгүй ч, зөн совингоо дагаж, зөв зүйлдээ эрч хүчээ төвлөрүүлснээр даван туулж чадна.

ЗАГАС

Энэ сард танд аварга махчин загаснуудаар дүүрсэн далайд сэлж яваад, хуурай газарт гарч ирсэн мэт санагдаж магадгүй. Найз нөхөд, хамтран ажиллагсад, нийгмийн сүлжээн дэхь танилууд тань чухам хэн бэ гэдгийг илүү сайн таньж мэдэх сар байх нь. Бусдын дэргэд байх нь ганцаараа байхаас ч илүү ганцаардсан мэдрэмж төрүүлдэг бол та нэгийг бодож хоёрыг тунгаах цаг иржээ. Энэ нь танаас шалтгаалаагүй. Танд яг хэн хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлох цаг болжээ. Яг л кинонд гардаг шиг хайр дурлал, ажил мэргэжил гээд бүх л зүйлээ цоо шинээр эхлэх таны сар бол нэгдүгээр сар.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    5 цаг 46 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    10 цаг 3 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    10 цаг 42 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    11 цаг 3 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    11 цаг 16 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    11 цаг 19 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    11 цаг 34 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 38 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    13 цаг 18 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    13 цаг 41 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    14 цаг 13 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    14 цаг 40 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    14 цаг 43 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    15 цаг 40 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    15 цаг 41 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    16 цаг 2 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    16 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    16 цаг 25 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    17 цаг 3 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    17 цаг 9 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК