зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Амьдрахуй” драмын жүжиг тун удахгүй нээлтээ хийнэ

2024-9-24
0
ЖИРГЭХ

Орфей театрын ээлжит уран бүтээл болох "Амьдрахуй" драмын жүжиг нээлтээ хийхэд долоо хоног үлдлээ.

Энгийн болоод жаргалтай амьдрал үргэлжид зөв үйлдлээр хязгаарлагддаг уу? Ерөөс хүний оршихуйн үр үндэс, гол мөн чанар нь юу вэ? Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа Үй Хуагийн “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг. Энэ бол хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг гэх санаа юм. Харин түүн дотроос бид өөрсдийн оршихуйн үнэт чанар, тулах цэгээ олж авах нь юу юунаас эрхэм болохыг Үй Хуа тус зохиолоор харуулжээ.

Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа 1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэсний хойно муждаа таван жил шүдний эмчээр ажиллаж байгаад Бээжин хотын Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн байна. Харин уран бүтээлийнхээ гарааг 1983 оноос эхэлсэн бөгөөд монгол уншигчдын гарт өдгөө хүрээд буй “Амьдрахуй” туужаа 1992 онд хэвлүүлжээ. Тухайн үед хятадын коммунист намын үзэл суртлыг буруугаар сурталчилсан хэмээн тус тууж хориотой байсан ч дарамт шахалтыг даван гарав. Харин тууж “To Live” нэртэйгээр өрнөдийн улс орон руу орчуулагдсан цагаас эхлэн судлаачид коммунизмын үр нөлөөний талаар тус туужтай холбогдуулан нэлээдгүй шүүмж, эргэцүүлэл бичсэн байна.

Тэгвэл Орфей театрын хамт олон хүний амьдралын тухай олон эргэцүүлэлд хөтөлдөг намрын өдрүүдэд уг бүтээлээс сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг үзэгдэдээ хүргэхээр боллоо. Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг ажиллах юм. Харин жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяр ажиллажээ. Тэрээр Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолуудыг монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ. 

Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн:

Найруулагч М.Батболд

Продюсер Т.Ариунчимэг

"Жя Жэн"-ийн дүрд жүжигчин Д.Ганцэцэг

"Фуй Гүй"-ийн дүрд жүжигчин Д.Баттөмөр

"Хүү - Ёу Чин"-ийн дүрд жүжигчин Г.Отгонбат

"Охин - Фэн Шя"-ийн дүрд жүжигчин Б.Должинсүрэн

"Фуй гүйгийн хадам аав''-д жүжигчин Ц. Төмөрбаатар

"Фуй гүйгийн ээж''-д жүжигчин Б.Нармандах

"Фуй гүйгийн аав"-д жүжигчин Г.Мягмарнаран

"Лүн эр"-ийн дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга

"Ван Ши"-гийн дүрд жүжигчин Д.Мөнхтөмөр

"Тоглоомын даамал буюу Банкир"-ын дүрд жүжигчин М.Мөнхбат

"Хотын захирагч Чун Шэн"-ийн дүрд жүжигчин Ц.Төгсбилэгт

"Сумангийн дарга"-ын дүрд жүжигчин Б.Оюунбаатар

"Эмч"-ийн дүрд жүжигчин Б.Одгэрэл

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

Оршихуйн мөн чанар нь “Хүлцэхүй”. Хүлцэнэ гэдэг тэвчих, уучлахын нэр. Уучлана гэдэг хайрлахтай агаар нэг. 

"Амьдрахуй" драмын жүжиг ийнхүү ирэх сарын 1-ээс өдөр бүр Соёлын Төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Жүжгийн тасалбарыг Portal.mn -ээс дараах линкээр орж худалдан авах боломжтой. 

 https://www.portal.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
Цастай өдөр сонсох "плейлист"
Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
“Монгол ардын суут” драмын жүжиг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дахин тайзнаа амилна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    10 цаг 36 мин
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
    10 цаг 47 мин
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
    11 цаг 2 мин
  • Энэ сарын 29-нд "цэргийн тангараг" өргөх ёслол болно
    11 цаг 14 мин
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажлын байр бий болгон томилжээ
    11 цаг 19 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
    11 цаг 34 мин
  • Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
    11 цаг 38 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    11 цаг 44 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 59 мин
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
    12 цаг 52 мин
  • Монголд эмчлэх боломжгүй 4 өвчний чиглэлээр манай улсын эмч мэргэжилтнүүд багаараа сурч байна
    13 цаг 15 мин
  • 2011-2025 онд гадаадад эмчлүүлсэн иргэд 9.6 тэрбумын буцаан олголт авчээ
    13 цаг 21 мин
  • Голомт банкны кредит картаар Iphone 17 гар утсыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр худалдан аваарай
    13 цаг 28 мин
  • Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хэмжээг буцаан олгоно
    13 цаг 31 мин
  • А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
    14 цаг 7 мин
  • БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ
    14 цаг 10 мин
  • Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
    14 цаг 50 мин
  • Т.Тулга, О.Сүлдхүү нар“PWL10” тэмцээнд өрсөлдөнө
    15 цаг 6 мин
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    15 цаг 24 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    15 цаг 44 мин
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
  • Нийт нутгийн 23 хувь нь цастай байна
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК