Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ ном: Талд унтаж хоцорсон өнчин янзага шиг мэдрэмжүүд

2024-12-24
0
ЖИРГЭХ

Уг нь тэр номоо “Газрын төгсгөл дэх ганц өвс” гэж нэрлэх гэж байлаа. Хорвоог орхисон хайрт найз, яруу найрагч П.Очирбатдаа зориулсан шүлгийнх нь нэгэн мөр юм билээ. Энэ тухайгаа тэр хэвлэлтэд шилжүүлэхээсээ хэдхэн хоногийн өмнөхөн хуучилж суусан сан. Номонд нэр сэтгэнэ гэдэг хамгийн чухал хэсэг. Ямартай ч “Суль өвс” гэдэг нэр өгөөд хэвлүүлчихэж. Яагаад ийн нэрлэснийг шүлгүүдээс нь уншиж болох билээ.

Түүнийг Чимэддоржийн Ренчиндорж гэдэг. Гэвч өөрийгөө Бүенгээгийн бага хүү гэж танилцуулах дуртай. Бид анх 2017 онд яруу найрагч Г.Барсболдоор дамжуулан танилцсан юм. Нүүрийх нь ихэнх  хэсэг сахал, үс болсон, том цагаан шүднүүдээ асгах шахам инээсэн эр байж билээ.

Г.Барсболд бид хоёр МУБИС-ийн утга зохиолын нэгдэлд явдаг байсан үе. Оюутан насанд шүлэг бичих аядаж явахдаа олон сайхан хүмүүстэй танилцсаны нэг нь тэр.  Тухайн үед МУБИС, МУИС, УЗНАДС, СУИС-ын РТМУС-иудад утга зохиолон дугуйлан хичээллэдэг байв. Мөн Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйлан баасан гараг бүр “Монголын хүүхдийн номын ордон”-д хичээллэдэг байлаа. Эл дугуйлангууд одоо ч хичээллэж буй. Шүлэг зохиодог олон ч залуустай найзалж, “Шүүлгэхгүйгээр амьдарцгаая” уриатай явсан дэврүүн өдрүүд тэртээд.

Ч.Ренчиндорж "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Жамбалдоржийн гэрт Расул Гамзатовын "Миний Дагестан" номыг уншиж буй нь...

Хүмүүс түүнийг Редо гэж дуудна. Харин би Ре ах л гэчихдэг. Ре ах бид хоёр МУБИС-ийн утга зохиолын дугуйлан дээр анх танилцсан юм. Г.Барсболд найз минь түүнтэй хэзээний л сайн ах дүүс болчихсон байсан учир дугуйлангийн нөхөдтэйгөө танилцуулахаар урьсан хэрэг.  Их сургуулиудын дугуйлан бүрийн төгсгөлд “Таван хором” нэртэй уралдаан маягийн үйл явдал болдог. Таван минут заагаад сэдвийн хүрээнд шүлэг бичиж, түрүүлсэн нэгнээ номоор шагнадаг уламжлал юм. Ре ах зочин найрагч байсан учир “Аав” гэх сэдэв өглөө. Олны бичсэн шүлэг дундаас миний бичсэн түүнд ихэд таалагдсан тухайгаа хэлж, номоор урамшуулсан юм. Дугуйлан ч тарж бид хоёр нэг зүгт амьдардаг гэдгээ мэдэлцэн, түцнээс хайрцаг тамхи аваад цас хялмаалсан үдшээр 3,4 дүгээр хорооллыг зүглэв. Замдаа бид аавын тухай л яриад байсан санагдана. Зорьсон газартаа ирэхэд гуравхан ширхэг тамхи үлдсэн байж билээ.

Энэ л цагаас бид нэгнээ түших гэж хичээдэг, уулзахаараа элдвийг хэлэлцдэг, ууж наргидаг дотно улс болсон юм. Түүнтэй анх танилцсан дурсамжаа хүүрнэвэл нэг иймэрхүү...


    Авьяасыг нууна гэдэг алдас билээ. "Шүлгийн түүврээ гарга" гэж танилцсан цагаасаа л ятгасан ч үг авдаггүй, зөрүүд хүн тэрбээр бядан явсаар оны босгон дээр, гучин гурван насандаа анхны түүврээ гаргаж буй нь энэ. Тэр цас ороход цасны тухай шүлэг бичих гэж өөрийгөө хүчилдэг хүн лав биш. Тийм дээ ч өдий олон жил улирсан байтал гучин гуравхан шүлэгтэй суух вэ дээ. Гэвч удаан дарсан дарс амттай билээ.

Хүн гэдэг үртэй болтлоо эцэг, эхээ хайхардаггүй байж мэднэ. Эсвэл тэднийгээ үгүйрэх хүртэл... Түүний энэ шүлэг өвс гэмтэн шиг бөхөлзсөн өргөн тал, түүгээр шогшуулж асан эгэл эцгүүдийг санагдуулдаг юм.

Өлмийгөөс эхэлж тэнгэрт хүрдэг толгодын зам

Өчигдөр аав минь түүгээр шогшиж явсан

Өнөө лав тэнгэрт хүрээ биз

Өлмийдөө хүний мөртэй ганц хайлаас

Өвөр дээрээ нас тоссон үүртэй

Өвөөлж эргээд л, зовлонт амь бүрэлдэхийг хүлээнэ

Өлмийгөөс эхэлж тэнгэрт хүрдэг толгодын зам

Өнө хожмоо түүгээр л алхвал аавдаа хүрнэ...

Гээсэн чөдөр олддоггүй, унагасан уурга харагддаггүй өвсний эх оронд тэр өсчээ. “Тал гэдэг түүний мэдэх хамгийн том уул” юм. Өлмийгөөс нь эхэлж тэнгэрт хүрдэг толгодын замаар өнөөдөр ч тэр алхаж буй.

        Дурсана гэдэг аз боловч сарнаас ч холд одсон тэр хүмүүсийг санагалзах нь зориг л байдаг. Бодохын төдийд хоолой зангирч, босоод хайя гэхнээ тэнгэр ширтэхээс өөрийг хийж үл чадна. Ихэнх аавууд эрт буцаж, ээжүүд энэлэн үлддэг нь цаг хугацааны төлөвлөгөө мэт. Үрэгдсэн ч эцэг хүн үрээ гэдэг тухай тэр уг шүлэгтээ эвлэгхэн бичжээ. Тэнгэр зүглэх замаасаа тэр лав хазайхгүй, тэгж яваадаа гунихгүй биз ээ.

... Унасан морины туурайн мөрөнд ус тогтоод тунгалагших мэт

Удаанаар сэтгэлээ цэлмээх гэж их даяанчилсан

Урьдын ерөөлөөр зам мөр минь чам руу хөтөлсөн...

Дэргэд чи минь мөр түшин суугаад үүр цайлгахад

Дээлийн хормой дээр суусан шувуу үргэсэнгүй

Тийм амгаланг олсон би...

Бадаг бадаг оддын салхитай орчлонд

Бүенгээгийн бага хүү одоо бүтэн болсон...

Хүүгээ өлгийдсөн зуурдхан агшинд тэр өөрийгөө бүтэн болсныг анзаарсан бололтой. “Ахуйд баригдлаа” гэж мундгууд зэмлэх нь бий. Гэвч ахуй л бидний үнэн хийгээд бусдаас ялгарч, торойх шалтгаан гэж бодном. Түүний шүлгүүдэд хээр тал цэлийж, өвс тэнгэр өөд сарвалзаж, энгэрийн шилбэ шиг толгой гудайсан морьтон шогшуулж, салхи өвсийг орчуулж, тэнгэр өөр ертөнцийн өнгөөр тунарч, гол усан бурхны сургааль мэт урсана.

Энгэртээ намайг тэвэрсэн аавын минь хөрөг шиг

Энгэртээ эцгийг минь тэвэрсэн эх оронтой, би...

Түүний эмзэглэл ийм л энгийн аж. Гэвч энгийн шавраар сайн ваар урладаг учир бий. Энгийнээс эгэлгүй том утга олж харна гэдэг л жинхэнэ яруу найрагч хүний заяамал өгөгдөл биз. Өгөгдөлтэй байхад өргөсийг цэцэг болтол нь магтаж болно. Хайртай хүнийг нь булаалаа гэж орчлонд гоморхолгүй, хамгийн дулаан сэтгэлээр үнэнтэй эвлэрсэн мөртүүд...

...Цэврүү шиг тэр эмзэг цэцгийг

Цөвүүн цагийн салхи

Өргөс болтол нь ирлэнэ...

Өргөс цэцгийг ялгахгүй

Өнчин цоохор янзага

Авын бүрээ, араатны шүдийг тойрч өсөөд

Хөндийг нөмөрсөн их сүргийн

Хөх халзан цэц болно...

Амьдралын мөн чанар нь үгүйрэх. Үүнтэй эвлэрсэн хүнийг л жинхнээсээ амьдарсанд тооцмоор байгаа юм. Бүхний өмнөөс зовж сурсан учир сэтгэлээ цэлмээх гэж тэр ганцаар удаан даяанчилжээ. Бартаагүй уудам талд буй амь бүхэнд үхэх, сэхэх жам бийг баримжаа мэдэх хүн л ийм шүлэг бичнэ. Бичиж чадах нь ховор.

No photo description available.
Тэр их говийн хаа нэгтээ...

Мэдрэгдсэнээрээ л амьдарч, түүнийгээ шүлэг бүтээлдээ "үнэн" тусгадаг авууштай чанар түүнд байдаг. Нүдээ аниад л хайртай бүсгүйдээ очиж болохыг, нүд анихын зуурт л түүнээсээ хагацаж болохыг тэр ийм сайхнаар дүрсэлжээ. 

Нүд минь

Нүдээ аних минь

Чамдаа хүрэх хамгийн дөт зам

Нүд минь

Нүд аних минь

Чамаасаа буцах хамгийн сүүлчийн зам...

Энэ шүлгэнд нь одоо эд бичиж буй залуус хайртай юм билээ. Одоо түүний бусад шүлгүүдийг номоос нь олж үзээд улам л хайрлана гэж итгэв. Түүний номоос ээждээ зориулсан ганц шүлэг оллоо. Аливаа шүлгийг тултал магтах ганц л үг надад байдаг нь "сайхан" юм. Үнэхээр л сайхан шүлэг байлаа. Бурхан, ээж хоёрын хэн нь илүү тухай бодож үзмээр санагдав. Гэлээ ч ээжийгээ бурхантай зүйрлэх нь гутаасантай юуны ялгаа. Нулимсны халууныг мэдрэх агшинд амьдрал хүйтэн санагддаг ч билүү. Хүйтэн амьдралд дулаан зүрхтэй явуулах гэж ээж нар хааяа таван салаа амсуулдаг ч байж уу?

Бурхадын нулимсыг үзээгүй ч

Ижийнхээ халуун нулимсыг үзсэн

Бусдыг нь мэдэхгүй ч

Таны минь нүдлүүлсэн хамгийн том уул тал юм.

...Халуун нулимсаа унагасан энэ уулынхаа энгэрт

Халуун нулимснаасаа түрүүлж унахыг бурхад ч мэдэхгүй ээ...

Гойд бичдэггүй байж болох ч мэдэрч байгаадаа, бусдын бүтээсэнд хайртай явахад нэг л өдөр хожмоо хүмүүс бишрэн унших шүлгийг бичиж болох тал бий. Энэ үгээрээ түүнийг тодорхойлох гэсэнгүй, харин түүн шиг бичихийн тухайд илүү үг унагав. Дээр хэлсэнчлэн авьяасыг нууна гэдэг алдас билээ. Өгөгдөлтэй байгаад зорихгүй бол урлаг бидэнд өгөөмөр хандахгүй. 

May be an image of text

Улирч буй оныг шинэ ном, сайхан дурсамжтай үдэх нь Ч.Ренчиндоржийн сонголт байлаа. Өргөн талын өтгөн өвсөнд унтаж хоцорсон янзага шиг хайрлаж, хамгаалмаар мэдрэмжүүдийг түүний номоос олж уншсандаа таатай байна. Уг хүнийг нь сайн мэдэх учир улам л сэтгэлд нийцсэн байж болох юм. Ингээд таны сонорт гучин гурван настны нууцлаг ертөнцийг тольдох "Суль өвс" номыг үлдээе. "Уншихад гэмгүй ном байна лээ" гэж хүмүүс ярьдаг. Тийм л аятайхан ном гэчихье... 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    16 цаг 5 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    16 цаг 9 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    16 цаг 23 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    16 цаг 31 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    16 цаг 41 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    16 цаг 50 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК