Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цасанд хувилсан 10 шүлэг

2025-3-11
0
ЖИРГЭХ

 

Гэнэт орсон цас намжаа нь үгүй даваа мягмар гарагтай золгов. Эл өдөр эдгээр 10 шүлгийг заавал уншиж мэдрэмжээ бадраа.


Б.Баттулга- Мөнгөн шөнөөр 

Болор цом”-ын эзэн Б.Баттулга байрандаа оржээ | News.MN

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно
Тэнгэрийн гэрэлт хаалгыг аяархан татахаар зорино
Тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одно
Надтай зөрж ирэх нялх энхрийхэн бүхэнд
Нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээнэ
Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм
Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм
Дуу нь намдавч цуурай нь шуранхайлдаг ертөнц юм
Дурдатгалын шидэт гүүрээр ирээдүйд зорчих тавилан юм
Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны дохио мөнийг
Оньсого таах хүү минь өндөр заяаны оньсого мөнийг
Одож байхдаа мэдрэх ямархан бол гэж санахаар
Онцын сонин тэр аялал зүрхэн дотор нүргэлнэ
Зүсэрч буй бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна
Зөнгийн бүрээ хангинан дуурсахаар аялалын цаг дохиолсныг мэдэрнэ
Бударч буй цасан дундуур одоохондоо би бударч л явна
Бурханы мэлмий ирмээд гэрэлтэхээр жингийн сүйх ирчихсэнийг ойлгоно
Өөрийн биеийг тэрлэг шигээ тайлж орхиод
Өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад
Холын хол аялалд одохын тэр цагт минь
Хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ дээ
Алтан ишийг нь ороогоод хортой могой ургачихсан ч
Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна
Амьд явна аа гэдэг юутай нандин агуулга мөнийг
Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна
Нүднээсээ дотогш харах гээд лааны гэрэлд сүүмийж суулаа
Нүцгэрч буй модны дотор цагариг эргүүлээд жиндэж суулаа
Хайртай гээд хэлж зүрхлэлгүй харамласхийгээд ганхаж суулаа
Халуун бодлынхоо цөмд өөрийгөө аргамжаад бөртийж суулаа
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно доо


Д.Баттогтох- Өглөө болоход

No photo description available.

Өглөө босоход минь бороо орсон байгаасай
Өнгө нь тунгалаг наран гийж vvл нь цэлмэсэн байгаасай
Шөнө зvvдэлсэн зvvдээ бодож ижийгээ нэг vзэх юмсан
Шvvдэр дундуур туучиж даарсан хөлөө бариулах юмсан
Өглөө босоход аав минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь зvvдийг мэдэж ижийгийн минь тавьсан ааруулыг авчирсан байгаасай
Vглэж дуулахыг нь санан санан байж амтархан идэх юмсан
Vгvйлж уйлахын жаргал оноосон орчлонгийн vvднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өтгөн цагаан vvл нь арилж наран мандсан байгаасай
Ижийнхээ ярьдаг vлгэрийг дурсаж цагаан дарь эхийг цасаар урлах юмсан
Ингэтлээ санаж очоод ижийдээ нэг vнсvvлэх юмсан
Өглөө босоход эгч минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь бодлыг мэдэж ижийгийн минь дээлийг өмссөн байгаасай
Vнсэж vнэрлэхийг нь санан санан байж дээлийнх нь товчийг имрэх юмсан
Vзэж явахын жаргал дутсан орчлонгийн vvднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас ч ороогvй, бороо ч ороогvй байгаасай
 дээд огторгуйд ангир нисэж vзэгдээсэй
Тэнгэрт тасарсан шувууны өдийг барьж захиа бичих юмсан
Тэрлэгэн дээлийг минь явуул гэж хэл хvргvvлэх юмсан
Өглєє босоход дvv минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь санааг мэдэж тэрлэгийг минь авчирсан байгаасай
Ширхэг ширхэг цагаан vсийг нь санан байж ижийгээ нэг бодох юмсан
Шинэ дээлийн өнгө дvvгээр буцааж
Ижийгээ нэг баярлуулах юмсан...


Я.Баяраа- Хайку

Я.Баяраа

Будрах цасны гэгээнд алхахуй

Бусдын зовлон надад хамаагүй...


Л.Өлзийтөгс- Өвөл надад гунигтай санагддаг

Л.Өлзийтөгсийн ярилцлагаас ГЭЭЖ үл болох 25 эшлэл

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан, цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг.


Д.Нямсүрэн- Би цас болно 

Д.Нямсүрэн: Үргэлж мөнх өдрийг үзье (Шүлэг)

“Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно

Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно

Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…


Ц.Доржсэмбийн гурван шүлэг

Яруу найрагч Ц.Доржсэмбэ агсны "Цас, бороо" ном хэвлэгджээ

"Өлзийтийн суурин"

Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ...
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь...
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна
Ай тэр, гэрийн минь тооноор гэрэл үзэгдэв
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ, ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь...

"Цас"

Цас малгайлан орохыг
Мэдээгүй мэт
Цонхны цаана
Малгайтай хүмүүс бужигнана...

"Цас, бороо"

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна
Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...


Ц.Дэлгэрмаа- Цас

Ц.ДЭЛГЭРМАА: Орчин үеийн (миний дуртай) онцлох 10 яруу найрагч

Ялимгүйхэн гунигтай цас орж байна,
Яагаад ч би инээж чадахгүй нээ
Энэ л агшин хамгийн үнэтэй тул
Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна…

Ялимгүйхэн гунигаа ертөнцийн хүмүүст үлдээгээд
Яруухан хайлж одох ч гэлээ
Яг ингээд л зогсолтгүй будран ахуйдаа
Ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэддэг болов уу, энэ цас

Үүлнээс тасарсан бяцхан амь,
Үйлийн минь үр, гэмгүйхэн гуниг
Алган дээр минь буун хайлна, будран хайлна
Ай, би яг одоо л инээж чадахгүй нээ...


О.Дашбалбар- Цагаан гэгээ

Цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар агсан энэ өдөр төржээ

“Цас бударна
Цав цагаан гэгээ татна.
Өнө эрт
Өлгий дээр минь үлгэр мэт цагаан цасан
Алгуурхан…алгуурхан…унаж л байсан…
Аниргүй зөн билигт минь уусаж л байсан…
Цас үнэртэнэ
Цаг хугацаа бударна.
Малгайлан орох цасан ширхэгүүд
Манай гаригийн нууц-найраглал…
Зөөлөн…зөөлөн…бударч л байна
Зөрөг зам дээр би гэлдэрнэм.
Цас үнэртэнэ
Цантсан сормуустай хөөрхөн охин
Цангинатал инээнэ.
Цас бударна…цагаан инээд цацарна.
Өвч биеийг нь цасан бүрхэж
Өнөөх охин тэнгэрээс буугаа юу
Цас, цас, орчлонгийн үнэр…гацуурын үнэр…
Цагаан гэгээ татуулан анхилна.
Уулс…толгод…хээр талд…нам гүм…нам гүм
Улиастайн хөндий зүүд зөнд автан зүүрмэглэнэ.
Ус гол минь мөсөн доогуур жирэлзэнэ…
Утаа мэт амьдрал алгуурхан замхарна…
Цас бударна
Цайдам орчлон-цагаан диваажин
Ариун горхийн дээр цас бамбарлан бударна
Аглаг уулсын дэл дээр малгайлан бударна.
Цагаан униар татсан хээр талд минь
Цантсан дэрс уйтайхан бохилзоно
Цас бударна
Цайраад л байгаа уулсын альхан талд нь
Царайлаг төрсөн амраг минь
Цайгаа чанаж суугаа бол
Цагадай хааны үеийнх шиг
Цагаан цасан бударна
Цас үнэртэнэ
Цаг улирна
Цаашдаа би ч хөгширнө
Найман зуун жил бударсан
Нарийн ширхэгтэй цас
Намайг өөртөө уусгана
Цас үнэртэнэ
Цалин цагаан морьтой
Цал буурал өвгөн
Цагаан нөмрөг унжуулан хээр талаар явах шиг
Цас бударна,
Цаг улирна…

Л.Баяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
Могойн чихмэл, Р.Чойномын зурсан зурагтай “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн олны хүртээл боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    26 мин
  • Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
    38 мин
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
    1 цаг 0 мин
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
    1 цаг 49 мин
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
    2 цаг 24 мин
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
    2 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ
    3 цаг 15 мин
  • Санае Такайчигийн нам ялалт байгуулж Японы хувьцаанууд дэлхийн зах зээлд огцом өслөө
    3 цаг 43 мин
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
    3 цаг 54 мин
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
    4 цаг 31 мин
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
    5 цаг 1 мин
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
    5 цаг 11 мин
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
    5 цаг 17 мин
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
    5 цаг 17 мин
  • “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг Японы Шүд, амны хөндийн хөгшрөлтийн эсрэг нийгэмлэг дэмжин ажиллана
    5 цаг 20 мин
  • "Бөхийн өргөөг дүүргэгч" Улсын арслан Б.Орхонбаярын АРВАН НЭГЭН түрүү
    5 цаг 31 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 55 мин
  • Улсын аварга тариаланч хамт олны шагналыг гардуулав
    6 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Сэлэнгэ аймгийн ногоочид мэдээлэл хийнэ
    6 цаг 1 мин
  • Улсын аварга тариаланч хамт олон “Эйл би эйч агро” ХХК судалгаа шинжилгээг эрхэмлэн ажиллаж байна
    6 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • GRAMMY 2026: Уран бүтээлдээ дүнгээ тавиулсан ялагчдын БҮРЭН жагсаалт
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК