зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүрхэг өдрүүдийг АРГАДАХ 10 шүлэг

2025-4-03
0
ЖИРГЭХ

Бид танд бүрхэг өдрийг аргадах 10 шүлгийг хүргэж байна. 


Эдна Сент-Винсент Миллей (1892-1950) - АНУ

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй...

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй, шаналлыг минь
цаг хугацаа эдгээнэ гэж хэлсэн та нар бүгд худалч!

Уйлагнах борооноор би түүнийгээ санаж,
угалзат давалгаа хумигдахад түүнийгээ хүсдэг.
Түрүүчийн цас уулын энгэр бүрээс хайлж
түүдгийн утаа болжээ, хуучин оны навч ч...

Ноднин жилийн гашуун хайр гэвч сэтгэлд минь
овоороостой байна, хуучирсан бодлуудын минь дэргэд.
Түүнийг минь санагдуулж, өөдөөс мэлтийх зуун газарт
очихоосоо би айдаг болж. Гэлээ ч

түүний хөл хүрээгүй, төрх нь гэрэлтэхгүй газарт
түр ч атугай тайвширюу гэж очихдоо
“Түүнийг минь санагдуулах юм энд алга аа” гэж
түгшиж, мэгдэхдээ түүнийгээ л саначих юм.


ЯДУУХАН ШАРГАЛХАН МИНЬ

ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Б.БАТРЭГЗЭДМАА ТААЛАЛ ТӨГСЖЭЭ - GO NEW NEWS

Б.БАТРЭГЗЭДМАА 

Ядуу боловч аз жаргалтай амьдралынхаа тэр үед бид дурлалцаж

Баян боловч уй гунигтай амьдралынхаа энэ үед бид салцгаажээ.

Эд баялаг бидний хоорондуур орсон, өөр хэн ч биш.

Олон өрөөнүүд, бидний дундуур түлхэлдэн орж ирээд

Ойлгож байна уу? Бид гар гараа нэг л мэдэхэд тавилцсан. ...

Үнэт эдлэлүүд өмсөөд чи өөрийгөө л хардаг болсон.

Дараа нь чи өөрийгөө ч хардаггүй болсон.

Үнэгэн дээлээ, булган дахаа үзэхийг чи гуйдаг болсон.

Нэг л мэдэхэд би чамайг биш, хувцсыг чинь хардаг болсон.

Ээмэгний чинь чулууг, тэр чулуу хэр үнэтэй эсэх миний боддог зүйл болсон.

Чи биш. Чиний тухай огт биш.

Хичнээн хөөрхөн ядуу байсан юм бэ?

Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа.

Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа.

Хичнээн сайхан ядуу байв даа?!

Дуугардаг төмөр ор, ганц хүний орон дээр хоёулаа тэврэлдэн хэвтдэг байлаа.

Ганц орон дээр гурвуулаа болсон.

Дараа нь дөрвүүлээ.

Хүүхдүүд орон дээрээ зэрэгцээд бид хоёр шалан дээр,

үргэлж хоёул тэр ор луу үнэт гоёхон ертөнц рүүгээ өндөлздөг байлаа.

Хичнээн гоё ядуухан байсан юм бэ?!

Ямар жигтэйхэн баян болсон юм бэ? Ядуугаас дор баян

Хүн харахад хүч чадлаар дүүрэн, эвгүй энэ эд баялаг ч бас биднийг хүмүүсээс тусгаарлажээ.

Анд нөхөд надтай биш мөнгөтэй ярих, би анд нөхөдтэйгаа мөнгө л ярих...

Энэ сэдвээр голдуу ярьсаар гол минь царцчихжээ.

Эд баялгаас өөрийг, хүний тухай, өвгөн аавынхаа тухай хуучилсангүй.

Өвөөг минь өргөж оршуулсан сайн анд минь, ус мөрөн шиг мөнгөний нөгөө эрэгт үлджээ...

Ямар аймаар баян болсон бэ би.

Яасан их эд баялаг олоод, ямар ихийг би оронд нь өгсөн юм бэ?...

Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь!

Хоорондуур минь эд баялаг орж ирээд хоёр биесийг минь салгажээ

Хонгорхон хайрт минь, ядуу шаргалхан минь,

Хорлогджээ чи минь, баян цонхигор минь!...

Хонгорхон гэнэхэн минь

Хоорондуур маань орсон эдийн энэ увидаст чи минь илүү

Хорлогдоод дуусчээ.

Хонгорхон гэнэхэн минь! Чи минь!

***

Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа

Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!

Ингээд чи минийх боллоо

Ээж маань бас залуу боллоо

Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно

Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно

Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай

Надад хэлээрэй нулимсыг чинь арчих болно


Адриан Хенри (1932-2000) - Англи

Хайр гэдэг...

Хайр гэдэг…
Хайр гэдэг бүхээгтэй тэрэгний ард даарах
Хоёрхон гишүүнтэй фэн клуб байгуулах
Хайр гэдэг будагтай гарыг чинь атган алхах
Хайр гэдэг
Хайр гэдэг өвлийн шөнө загас, хатсан төмс идэх
Хачин соргог мэдрэмжээр дүүрэн хөнжил нөмрөх
Хажуулахаар хэвтэхдээ чи гэрлээ унтраахгүй байх
Хайр гэдэг
Хайр гэдэг дэлгүүрийн лангуун дээрх Зул сарын бэлгүүд
Хайр гэдэг чи хөгжмийн нэвтрүүлэг шимтэн үзэх
Хайр гэдэг хөгжим зогссоны дараа болдог явдал
Хайр гэдэг
Хайр гэдэг орхигдсон охин шиг хэвтэх цагаан дотоож
Хайр гэдэг илчээ дөнгөж алдсан унтлагын ягаан даашинз
Хайр гэдэг үүр цүүрээр чи явахаар босох
Хайр гэдэг
Хайр гэдэг чи бас би
Хайр гэдэг шорон бас эрх чөлөө
Хайр гэдэг явсны чинь дараа байгаад л байдаг тэр нэг юм

Хайр гэдэг…


Ц.Хулан

Ц.Хулан: Тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ, бүхнийг даагаад гарна -  NIO.mn

Эрх чөлөө
Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?


Чарльз Буковски (1920-1994)

Наманчлал

ор луу үсрэхээр
гэтэх муур шиг
одоохон ирэх
үхлээ хүлээнэм.

эхнэрээ бодохоор л
харамсаж байна, би.

эхнэр минь
энэ хөшүүн
цонхигор
биеийг
эгээ л могой шиг
ганц, эсвэл хоёр удаа
татваганахыг харж
“Хэнк!” гэж дуудна.

Хэнк нь гэвч
хариу дуугарахгүй.
үхнэ гэхээс
санаа зовж байгаа юм биш.
эхнэрт маань л
ор хоосон
овоорч үлдэнэ гэхээс
онцгүй байна.

дэргэд нь унтсан
өчнөөн олон шөнө,
дэмий баахан
хэрүүл маргаан хүртэл
сайхан байсныг
хэлмээр байна.

хэлэхээс эмээдэг
хэцүүхэн үгийг ч одоо
хэлж болно:

Хайртай би
чамд.


Д.Урианхай

Дамдинсүрэнгийн Урианхайн 'Философийн суулгацууд' номын тухай | Unread Today

Мөнхийн шалтгаан
Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай! 
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! 
Тэр эгшгэнд би хачин их хайртай, 
Хайраар би амьдардаг аа! 

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! 
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..


П.Бадарч

ХӨРӨГ: Есөн эрдэнийн Бадарч

Нулимст борхон болжмор

Хаахнаас ч юм бэ нисэн ирж

Харуулын бяцхан шовгор дээр минь

Хээрийн хөөрхөн болжмор суугаад

Хэсэг юм шулганан хэллээ

Зүрхнээс ч жаахан энэ амьтны

Зүрх нь бас догдлон байна

Хөнгөн өдөө сэрвэгнэн чичиртэл

Хөөрсөн зүрх нь цээжээ түлхэлнэ

Ботгоных шиг уяхан нүдтэй юм

Болоочгүй бас түүндээ нулимстай юм.

Бугын бидэр шиг үелээ жигүүртэй юм

Буурал сөд өдөн дунд нь байх юм

Навчин чинээхэн далавчаа эцээн

Наад хөөрхөн зүрхээ булгиулан

Ботгон нүдэндээ нулимс гүйлгэн

Борхон шувуу минь юу гэж ирээв.

Үүрийн ягаан жаварт хөөрхий

Үүрэглэж суугаад даарсан ч юм уу даа

Өөр шигээ үүрийн жавраар

Өндөрт зогсоо намайг гайхна уу

Өөрийн чинь хэлийг мэдэхгүй болохоор

Өдөт борхон минь чамд би үг хэлье !

Хайртай ээжийнхээ мээмийг дэрлэн

Хархан нүдтэй нялххан монгол

Томоогүй наадмаа зүүдлэн мишээхийг

Тооноор нь чи хараад ирэв үү

Агьт талын адуун сүргээс

Алиахан унага унтаж хоцроход

Амраг эх нь эрэгцэн хайрлахыг

Ажиглаж чи үзээд ирэв үү

Баатар нь тэр тоглон зүүдэлж

Хүлэг нь тэр томоогүй унтаж

Эр цэрэг би хилийн харуулд

Эх орон тэднийгээ хамгаалж байгаа юм даа.

Хүүгийн бие цээнд хүрэх цагт

Хүлгийн унага шандас чангарах үед

Хүүгээн би сэрээж гэртээ харина

Хүлэг морьтойгоо тэр минь энд зогсоно.

Эх орныхоо энхийг хамгаалж

Энэ харуулд тэднийг зогсоход

Өөр унага талдаа бас унтаж

Өлгийдөө бас нэг хүү зүүдэлнээ

Эх орноо ухаант хүн гэдэг

Ингэж л уламжлан хамгаалж байдаг юм

Өглөө бүрий нь амгалан байлгах гэж

Өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна

Жаргалтай дэлгэр эх орон гэдэгт

Жаалхан шувуу минь ч багтдаг болохоор

Нулимст борхон минь эндээс цааш хүний газар шүү

Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ!


Омар хайям

Омар Хайям - Персидский Ученый - Биография

Ялгуулсан өдрийн шуналаар амьдарлыг дүүргэж

Янагийн халуун тачаалаар сэтгэлийг бялхуулчихаад

Бурхан тэнгэр, тэвчээр биднээс шаардана

Бушуу бөхийж дүүрэн аяганаас амса!

Уйтгарын дөнгөнд бүү хавчигд, Хайям

Утгагүй зовнинд цаг бүү алд, Хайям

Нугын цэцэг, сайхан шүлэг, янагийн уруулд ойрт

Нургисан битүү авсанд орохоо бүү март, Хайям

Аяа чи намайг шавраар бүтээсэн - Тэгэхээр би яах юм бэ?

Ам даавуу шиг намайг нэхсэн - Тэгэхээр би яах юм бэ?

Хорвоод үйлдэх буян нүглийг минь чи заасан?

Хожмын өдрийнхийг ч чи зурсан - Тэгэхээр би яах юм бэ?


“ХЭНД БИ ТААЛАГДАХ ЁСТОЙ ВЭ…” Шүлгийн түүврээс

ЭМГЭНЭЛ: Яруу найрагч Ц.Доржсэмбэ тэнгэрт дэвшлээ

Цэндийн Доржсэмбэ

Аниргүйд би хөнгөн санаашралтай
Алиман сарнаар өгөөмөр явлаа
Эмтэрсэн бүхэнд эмтэрхий нь болж очдог байлаа
Эмгэн хүнд өвгөн болж нэгэн цагт очно гэж мөрөөддөг
байлаа
Даль нь гэмтсэн шувуунд
Далавч нь болж тэнгэрийн салхи очдог
Асгарч буй нулимсанд би
Алчуур нь болж очдог байлаа
Дундаршгүй баян болохыг
Хүмүүс надад ерөөдөг ч
Дандаа л би олсон хэдэн төгрөгөө
Хэн нэгэн хүнд очиход зориулдаг байлаа
Эмийн цагаахан үрэл шиг санаж
Элэг зүрхээ бусдад бэлэглэж явлаа
Харин одоо болсоон, очсон бүх замаасаа
Үлдсэн жаахан хүн чанараа аваад
Өөртөө зориулахаар би явлаа
Эмтэрсэн бүхний эмтэрхий нь би биш
Эрин цагийн минь хээнцэр ганган охидыг дагаж хөгшрөөд
Өвгөн болж тэдэнд очих
Өгөөмөр хөвгүүд мундахгүйн учир
Аниргүйд би муухан инээмсэглээд
Алиман сарнаар явлаа, баяртай.
Сарнаар явлаа, баяртай.


Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Г.Төмөрчулуун on X: "Дорнод аймгийн Чулуунхороот сумын харъяат, Дорнын их  яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсан https://t.co/DMB5UiGgyD" / X

Д.Нямсүрэн 

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ

Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ

Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ

Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ

Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хаа хол хүний үр явахаас эхэлнэ

Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ

Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ

Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ

Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ

Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ

Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ...

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
Цастай өдөр сонсох "плейлист"
Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
“Монгол ардын суут” драмын жүжиг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дахин тайзнаа амилна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    13 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    33 мин
  • Ч.Лодойсамбуу: Ухаа худагаа шалгадагаараа шалга
    41 мин
  • Л.Оюун-Эрдэнэ:  Гашуунсухайт, Ганцмодтой холбоотой түүхийг сайн судалбал танай намын хоёр ерөнхийлөгчтэй холбоотой асуудал болж хувирдаг шүү
    52 мин
  • “Еден” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 88 хувиар нэмэгдүүлжээ
    58 мин
  • Ж.Баярмаа: 120 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 50 ам.доллар болсныг яаралтай шалгах хэрэгтэй
    59 мин
  • “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн үчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ
    1 цаг 1 мин
  • Д.Ганбат: Бид тойрогтоо юм хийж байж л иргэдтэйгээ уулзана
    1 цаг 10 мин
  • 18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас оржээ
    1 цаг 39 мин
  • Сурлага сайтай 45 оюутныг бусдыг дээрэлхсэн үйлдлийнх нь улмаас хөөсөн байна
    1 цаг 41 мин
  • Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
    1 цаг 54 мин
  • ФОТО: Бүгд цагаанаар амирлах Улаанбаатарын өглөө
    2 цаг 14 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн эрүүл мэндэд 89.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    2 цаг 16 мин
  • Бодонсын хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ
    2 цаг 16 мин
  • Монгол Улс уур амьсгалын зорилтоо шинэ шатанд тодорхойлов
    2 цаг 22 мин
  • Автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхаарууллаа
    2 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: "Залуу судлаач-2025" эрдэм шинжилгээний хурал болно
    3 цаг 7 мин
  • Волейболын Үндэсний Дээд Лигийн нээлтийн арга хэмжээ маргааш болно
    3 цаг 15 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    3 цаг 19 мин
  • Цастай өдөр сонсох "плейлист"
    3 цаг 24 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК