Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоног ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-4-28
0
ЖИРГЭХ

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.


Хонь

Шударга бус байдал, урвалттай холбоотой том сургамж авах бололтой. Гэхдээ та өөрийгөө эдгэж, урагшлахад бэлэн байна. Хэн нэгэнтэй нэгэнгүй амьдралаа сайжруулахын тулд юу хийж чадах вэ гэдэгтээ анхаарлаа төвлөрүүл. Энэ долоо хоногт та урт хугацааны тансаг, тогтвортой байдлын эхлэлийг тавьж чадна. Санхүүгийн томоохон шийдвэр гаргаснаар гэнэтийн үр дүнд хүрэх боломжтой. Таны манлайлах чадвар ажил мэргэжлийн талбарт гялалзана. Шийдэмгий алхам хийж, зогсонги байдалд орсон ажлаа урагшлуулна. Хайртай хүмүүстэйгээ үл ойлголцлоо арилгаж, харилцаа холбоогоо бэхжүүл. Амралтын өдрүүдийг ганцаараа өнгөрөөвөл зүгээр. Эргэцүүлэн бодох, оюун санаагаа цэгцлэх, өөрийгөө цэнэглэх цагийг гарга. Илүүдэл эрч хүч байгаа бол түүнийгээ бие махбодийн дасгал хөдөлгөөн болгож гарга.

Үхэр 

Бардам зангаа хойш тавиад, бусдын хайр, дэмжлэг, тусламж танд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Зөрүүд байна гэдэг амаргүй бас таагүй. Хүмүүс зөрүүд занг тань байнга эш татан ярих атлаа зөөлөн талыг тань олж хардаггүй бололтой. Тэгвэл энэ долоо хоногт хүмүүс таныг өөрсдийнх нь бодсон шиг зөрүүд бух биш гэдгийг олж харах болов уу. Сэтгэл татам байдлаа ашиглаж хувийн амьдралдаа ч, ажил мэргэжилдээ ч ахиц гаргана. Үр дүнд хүрье гэвэл багийн ажиллагааг сонго. Санхүүгийн сайхан боломж үүдийг чинь тогшиж байна. Гэсэн ч үүнийг хамгийн үр дүнтэйгээр ашиглахын тулд зөн совин болон практикийг хослуулахыг зөвлөе. Долоо хоногийн дундуур тэвчээрийг тань сорих үйл явдал тохиолдоно. Аливаа зүйлд үндэслэлтэй хандах нь зөв. Төөрөгдлөөс зайлсхийхийн тулд тодорхой бай.

Ихэр 

Шинэ эхлэл бол таны амин сүнс. Энэ долоо хоногт олон таагүй зүйлсийн үүдийг хааж, шинэ гайхамшигтай эхлэлийн шавыг тавина. Таны өмнө цав цагаан, хов хоосон хуудас цаас байна. Ард хоцорсон бүхнээ илүү эерэгээр хараарай. Бусадтай санаа бодлоо хуваалцах, шинэ зүйл сурах, сонирхол татсан зүйлдээ цаг зарцуулахад тохиромжтой долоо хоног. Хүмүүстэй нээлттэй нийтэч байснаар ажил мэргэжил, нөхөрлөлийн шинэ боломжууд нээгдэнэ. Долоо хоногийн дундуур хайр дурлалын шинэ оч үүснэ. Хэн нэгэн хүнтэй онцгой харилцаа холбоо тогтоох юм уу хуучин хайр дурлалаа сэргээж магадгүй юм. Санхүүгийн байдалтай холбоотой аливаа асуудал, төөрөгдөл үүсч магадгүй тул бүх зүйлд няхуур нямбай ханд. Завгүй үед анхаарал сатаарах эрсдэлтэй тул бүхнийг цаасан дээр буулга. Амралтын өдрөөр өөртөө анхаарал тавихыг урьтал болгоорой.

Мэлхий

Хэн нэгэн танд гайхалтай эелдэг, өгөөмөр хандаж хамаг эргэлзээг тань төрүүлнэ. Баярлах ёстой юу, сэжиглэх ёстой юу гэдгээ та мэдэхгүй бололтой. Танд жинхэнэ халамж санал болгоод байна уу, далд хяналт уу гэдгийг мэдэхийн тулд мэдрэмжээ сонсох хэрэгтэй болох нь. Ялгаж салгахад хэцүү ч гэлээ зүрх сэтгэлээ дагахад буруудахгүй. Энэ долоо хоногт гэр бүлдээ гол төлөв анхаарал хандуулаарай. Өнгөрсөн үеийн хурцадмал байдлаа намжааж, хайртай хүмүүсийнхээ дэргэд цагийг өнгөрүүл. Аливаад дасан зохицох чадвараа харуулах шаардлага тулгарна. Санхүүгийн шийдвэр гаргахдаа сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Зардлаа сайтар хяна. Хуучин хайр дурлалын харилцаа сэргэж магадгүй. Сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлаа хадгалахыг хичээгээрэй. Сэтгэл санаагаа цэгцтэй байлгая гэвэл илүү бүтээлч үйл ажиллагаанд цаг гарга.

Арслан 

Таагүй байдал хэдий удаан үргэлжилсэн ч бай хамаагүй та буулт хийх дургүй бололтой. Гэхдээ харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдалд эцсийн үгийг хэн нь хэлэх шаардлагатай бол? Эгогоо түр хойш тавиад буултыг сонгохыг танд зөвлөмөөр байна. Хувийн амар амгалан чухал уу, хамтын аз жаргал чухал уу? Ажил мэргэжлийн зоригтой алхам хийнэ. Од эрхэсийн ивээлээр эрч хүч тань бялхаж байгаа тул үүнийг авьяас чадвараа гайхуулахад ашигла. Төрөлхийн сэтгэл татам байдал тань ач тусаа өгнө. Үнэнч шударга, илэн далангүй байх нь харилцаа холбоог бэхжүүлнэ. Санхүүгийн байдал сайжирч магадгүй. Урт хугацааны, алсын хараатай шийдвэр гаргана. Таны эхлүүлсэн ажил амжилтад хүрэх асар их бололцоотой юм байна. Танд тулгарсан сорилтуудыг өсөх боломж гэж хүлээж аваарай.

Охин 

Хайр дурлалаас болж зүрх амар заяа үзэхгүй нь. Таны мэдрэмж өөрчлөгдөн, төөрөгдөлд орж магадгүй. Итгэлгүй, эргэлзээтэй санагдаж байвал зөн совингоо дага. Долоо хоногийн эхээр орчин тойрноо цэгцэлж, өдөр тутмын хэв маягаа өөрчилснөөр ажлын бүтээмж улам нэмэгдэнэ. Нарийн ширийн зүйлсэд анхаарлаа хандуулах нь танд ихээхэн ашиг тус өгнө. Шинэ түншлэл үүсч магадгүй. Гэхдээ бүх зүйл тодорхой бөгөөд үнэн байх ёстойг санаарай. Хайртай хүмүүстэйгээ ирээдүйгээ төлөвлөн ярилцана. Мөн шийдээгүй удсан асуудлын талаар тэдэнтэй ярилцаж, нэг тийш болго. Санхүүгийн хувьд шаардлагагүй эрсдэл гаргахаас зайлсхий. Одоо байгаа хөрөнгөө хадгалахад л анхаарлаа хандуул. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалах нь чухал. Амралтын өдрүүдийг өөртөө зориулж, ирээдүйн сорилтын өмнө эрч хүчээ цэнэглэ.

Жинлүүр

Та сүүлийн үед урам зориг муутайхан байгаа бололтой. Гэхдээ та яг одоо хэн ч алхаагүй шинэхэн газарт жим гаргах гээд зогсож байгаагаа санаарай. Даган дуурайх, үлгэр дуурайлал авах зүйл байдаг бол түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж эхэл. Нийгмийн харилцааг эв зүйгээр, тэнцвэртэйгээр зохицуул. Багийн ажиллагааг гол зарчимаа болгоод бүтээлч төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Долоо хоногийн дундуур чухал шийдвэр гаргах шаардлага тулгарна. Бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ ялгалгүй анхаарал хандуулаарай. Баяр баясгалан, тайвшрал авчирдаг зүйлсдээ цаг гарга. Мөн хэр хол явмаар байгаа, чухам хаачмаар байгаагаа үнэлж дүгнэ. Аливааг олон талаас нь харах төрөлхийн чадварынхаа ачаар энэ долоо хоногийн сорилтуудыг даван туулж чадна.

Хилэнц 

Аливаа зүйлийг гүн гүнзгий ойлгохгүй бол бусдад тусалж чадахгүй. Өнгөрсөн үеийн талаар тунгаан бодохоос бүү ай. Энэ нь таны ирээдүйн өсөлтийн суурь болох юм. Эрэл хайгуулч зан чанар тань энэ долоо хоногт давамгай байна. Мэргэжлийн талбарт энэ зан чанар тань сайнаар нөлөөлнө. Илүү их хүчин чармайлт шаардах хүнд хэцүү ажлуудаа яг одоо л барьж авдаг цаг. Тууштай байдлын тань шагнал ирэх л болно. Шударга, нээлттэй байдал бол бусадтай харилцах гол түлхүүр. Мөн бусдыг сайн сонс. Санхүүгийн байдлаа сайтар төлөвлө. Гэнэтийн зардал гарч болзошгүй ч төлөвлөгөө сайтай байхад бүх зүйл бүтнэ. Аливаа өөрчлөлтийг тэсвэр хатуужилтайгаар хүлээн авч, дасан зохицохыг зөвлөж байна. Өсөлтийг боломж болгон хувиргах чадвараа одоо л харуулах цаг. Бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ ялгалгүй анхаарал хандуулаарай.

Нум

Эрх мэдэлтэй холбоотой ноцтой нөхцөл байдал үүсч магадгүй. Зарим хүн хэтэрхий эрх мэдэлтэй, тэрийгээ урвуулан ашиглаад байх шиг танд санагдана. Нэг хүн нөгөөгөөсөө илүү эрх мэдэлтэй байдаг ийм нөхцөл байдалд таарсан олон арга зам бий. Хэт зоримог байж, ноцтой алхам хийхгүй байхыг танд зөвлөж байна. Оронд нь та өөрийгөө хөгжүүлэх, суралцахад анхаарлаа төвлөрүүл. Та төрөлхийн эрэл хайгуулч зан чанартай хүн юм. Шинэ адал явдлыг эхлүүл. Санаанд оромгүй сайхан боломжууд өмнө тань гарч ирнэ. Багаар ажиллах нь амжилтад хөтлөх тул олон талын хэтийн төлөвт нээлттэй байгаарай. Чин сэтгэлээсээ аливаад хандах нь харилцаа холбоог бэхжүүлнэ. Бие бялдраа хөгжүүлэх алхам хийвэл энэ нь сэтгэл хөдөлгөм үр дүнтэй байх болно. Өдөр тутамдаа хийдэг зүйлс тань амьдралын томоохон зорилгод нийцэж байгаа эсэхийг тунгаан бодоорой.

Матар 

Танд өгөх алтан зөвлөгөө: Хурдаа хас. Та ихэвчлэн хэтэрхий завгүй, хурдтай гүйгээд эргэн тойрныхоо өөрчлөлтийг ч анзаардаггүй бололтой. Бусдын мөн чанарыг ч таньж амждаггүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс заримдаа цаг хугацааг түр зогсоогоод хүмүүсийн ярьж хэлж буй зүйлд анхаарал хандуул, сонс. Сахилга батыг чухалчилж, урт хугацааны зорилгодоо анхаарал хандуул. Таны ажиллах арга барил ахиц дэвшилтэй тань салшгүй холбоотой. Хүмүүстэй харилцаа холбоо, сүлжээ үүсгэх нь шинэ боломжуудыг нээж өгнө. Тиймээс мэргэжлийн хүрээллээ тэлэхээс бүү татгалз. Ажлын ачааллаас болж хайртай хүмүүстээ хайнга хандахаас сэргийлээрэй. Аливаа харилцаанд тэнцвэртэй байдал хамгийн чухал. Санхүүгийн байдлаа дахин үнэл. Амралтын өдрүүдээр завгүй амьдралаас өөрийгөө жоохон ч гэсэн чөлөөлж, хоббиндоо цаг гаргаарай.

Хумх 

Ялихгүй ганцхан зүйл гарч ирэхэд л таны өөртөө итгэх итгэл нуран унадаг бололтой. Амьдралын ийм сорилтод нурж унахгүй байхыг зөвлөе. Үргэлж ялдаг хүн хаана ч байхгүй. Шуудхан хэлбэл, энэ долоо хоногт танд бүтэлгүйтэл тохиолдох бололтой. Энэ хүртэл гаргасан шийдвэр, хүсэл мөрөөдөлдөө хүртэл эргэлзэж магадгүй. Бэрхшээлийг боломж гэж харахыг зөвлөе. Алдаагаа таньж, түүнээс суралцахаас бүү ай. Өдөр тутмын ердийн хэмнэлээсээ татгалзаж, шинэ адал явдлын эрэлд гарна. Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэхийг амьдрал танаас шаардаж байна. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд мөн л уламжлалт ойлголтуудаасаа салах хэрэгтэй. Бусдад туслах нь хувийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх арга болно. Өөрчлөлтийг нээлттэй сэтгэлгээгээр хүлээж авах нь мөн л сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

Загас 

Та ихэвчлэн чимээгүйхэн хөшигний ард ажилласаар ирсэн бололтой. Гэвч энэ долоо хоногт бусдаас эерэг үгс сонсож, өөрийгөө мэдэрмээр санагдана. Энэ нь ичмээр зүйл биш гэдгийг сана. Хүнд хэцүү үе гэлтгүй бүх зүйл сайхан байхад ч хүнд урам дэм хэрэг болдог. Таны бүтээлч зан чанар мэргэжлийн талбарт дэвшил авчирна. Мөн хамтын түншлэл тань гэнэтийн боломжийг авчирч болзошгүй. Мөнгө санхүүдээ хянамгай хандаж, гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Одоогийн байр сууриа эрүүлээр харж, тогтвортой ирээдүйг төлөвлө. Сэтгэл санааны амар амгалан байдлаа хадгалахын тулд йог, бясалгалаар хичээллэх юм уу тэмдэглэл хөтлөөрэй. Аливаа тодорхойгүй байдлыг даван туулахын тулд энэрэнгүй зан чанараа ашигла. Хайр дурлалын харилцаагаа аваръя гэвэл зайлсхийж байсан сэдэв рүүгээ орохоос өөр аргагүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    13 цаг 34 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    13 цаг 38 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    13 цаг 52 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    14 цаг 0 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    14 цаг 10 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    14 цаг 19 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК