УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "2009 оны гэрээ байгуулж байх үеийн дүр зураглал өөр байсан. Өнөөдрийн дүр зураглал ч өөр. Зээлжих зэрэглэл хүртэл сайжирсан шүү дээ. Оюутолгой төсөл 2026 оны хөгжлийн төлөвлөөөн дээр ч туссан байна лээ. Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөх тоо ч биш л дээ" гэв.