Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

POETRY: Урианхайн хөх уулсын эзэн

2025-6-10
0
ЖИРГЭХ

2010 оны "Болор цом-27" наадмын эзэн, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсныг энэ өдөр дурсаж байна. 

Судлаач, шүүмжлэг ч Г.Батсуурь түүний тухай нэгэнтээ “Сайныг муутай, сайхныг муухайтай, харыг цагаантай харгалдуулан дүрсэлдэг туульсын уламжлалыг баяжуулан сэтгэл хөдлөлөө байгалийн үзэмжтэй харгалдуулан бичих нь түүний нэгэн онцлог болой. Найрагч бээр алдарт "Урианхайн хөх уулс" шүлэгтээ ч уулсаа цаг хугацаатай харгалдуулан бичсэн нь уг шүлгийг томруулдаг.

Нүүдэлчин ахуйд төрж, төлөвшсөн яруу найрагчдад л байдаг нүнжиг, юмыг томоор харахуйн далайц, галав юүлж байсан ч үл ажран суухуйн дэлгэр чанар энэ яруу найрагчид байгаа нь түүний "Урианхайн хөх уулс" шүлгээс тодрох буюу. Уул сайхан, уулнаас сайхан юм уул л байдаг гэдэг сэн. Монгол найрагчид уулсаа их бичсэн, харин Хөөдэйн Эрдэнэбаатар шиг бичсэн нь хэд бол”. Түүн шиг эх нутаг, уул усныхаа тухай тийм их бичсэн нь бараг л үгүй. “Болор цом-27” наадмын эзэн болсны дараахан түүнээс “Болор цом” хэмээх энэхүү нэр хүндтэй наадмын эзэн болсноор таны амьдралд болон эргэн тойронд юу өөрчлөгдөв? хэмээхэд “Илүү баян цатгалан болчихсон биш, би гэдэг хүн чигээрээ л үлдсэн. Тиймээс надад өөрчлөгдсөн юм байхгүй” хэмээж байжээ. Тэр бол жинхэнэ яруу найрагч, тэр дундаа хүн байсан гэж дотно асан хүмүүс нь дурсдаг билээ. 


Урианхайн хөх уулс

Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн

Цалгиа залуу насанд халгиа шүлгээ бичнэм.

Асар тэнгэрийн амраг урианхайн хөх уулнаас

Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй

Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд

Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр

Уйдашгүй эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж

Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.

Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч

Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино

Хөмүүл гишүүнэ соёлоод хөрсний чийг үнэртэхэд

Хөндүүр зүрхний угт ижий аав бодогдоно.

Удган голын усыг цасны шимээр сэлбэнэ

Урианхайн хөх уулс уйдашгүй сүндэрлэнэ

Асханы нарны наагуур тунгалаг бороо шиврэх нь

Аятайхан охин гэзгээ сүлжин зогсох мэт

Зэлүүд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд

Зогдроо дугтчих тогорууд дорнын нарнаас ирэхэд

Зүүн хойтын шилэнд эртэлж унасан шүүдэр

Зүрхэн тус газар хөнгөн гунигыг үүсгэнэ.

Чимэг сайт улиралын алтан наран мандахад

Чиг зөв салхин бүлээн аяс эгшиглүүлнэ.

Үдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс галигтан

Үдшийн зэврүүг хүлээхгүй шилэн шуургаар цагирагтана

Урианхайн хөх уулс гэрлээр давалгаалж

Умрын салхиар хавар тэнүүчилсэн

Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд

Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй

Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх

Зэрэглээ тэнд хаялага болж чадахгүй

"Амьтаны үрийг сэтгэлийн амрагаас илүү үймүүлэх

Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь

Товч харших чимээнээр жингэнэх дуун түгж

Товцог хадны шилээс хан тас ниснэ.


Болцтой үнэрээрээ тарни хөвүүлсэн салхитай

Будан нэвтлэгч ертөнцийн зүрх-Алтай

Харах хийгээд хоосон чанарын хош мэтү

Харанхуйг зайлуулагч сансрын хүрдний орон минь

Эвхрээд суниасан цагаан үүлэн

Эргээд буухдаа сүүн цацал болсон

Зургаан зүйлс хийгээд ертөнцийн явдал

Зуун уулсынхаа суварган оройг бүрхсэн

Эш үзүүлэгч мөнх хурмастын зулай

Этүгэн тэнгэр уужим лаа буурал –Алтай

Зордогтой түмэн үрсээн

Зовлон үгүй амгалан байлгаж хайрлатун

Эсурагийн хоолойн чимэг шимт Буянтаан

Ирэх сая сая жилдээн дүүрэн урсгаж халиатун.

Ховд хот 2015 он


Ай миний сэтгэлийн шүлэгс

Хас орчлонгийн шалихгүй зовиурт автаж

Хаа нэгтээ гуньж гудайхгүй явнам

Тортог буртаг хов живийн усанд уналаа ч

Тос нэмсэн гал мэт улам дүрэлзнэм

Зэвтэй үгс, хөсрийн юмнуудыг үл тоо гэж

Зэрлэг салхийг дээдэс минь надад илгээсэн

Мянган жадны үзүүр мэт атаа хорслоор сүлбээд ч

Миний сэтгэлийг цоочиж чадахаас өнгөрсөн

Цаст уулс ай хөөрхий аав минь

Чалчаа амьтас хүүг чинь муу хэлэг

Тэнгэрийн мутар мэт ян халилын оройн

Тонгорог мэт салхинд нүдүүлж үзээгүй

Тэгээд орчлонг овоохой мэт сэтгэдэг

Тэнэг улсын үгийг бүү сонс

Ёозгүй орчлонгийн жаргал зовлонг

Ёроолгүй сав шиг тэд ойлгохгүй

Алаан хядаан дэргэд нь болж байсан ч

Айн зугтаж чимээгүй өнгөрөх мөртлөө

Тэнгэрийн явдалт хүүгийн өмнө

Тээг болох гэж тэд ирдэг юм

Лалрын ийм хогуудыг гэрэлтүүлэх

Лаа болоод дэнлүү олдохгүй

Бурханаас тэдэнд оноож өгсөн

Буртагийн ангалдаан үүрд зовдог юм

Өөртөөгөө адилхан болгох гэсэндээ

Өөлж шоолж миний мууг хайдаг

Шүтлэгт тэнгэрийн нугад очиж чадахгүй болохоор

Шүлсээ залгин хий л бухимддаг

Хэсэг бусаг хүмүүсийн тулд бус

Хээрлэн цэнхэрлэгч орчлонгийн өнгийг чимнэ

Оргилуун цус биеэр минь лугшин буй цагт

Омог бардам тэнгэрлэг явсаар дуусна.


Халзанбүргэдэйн орой дээр

Харлаг тэх бий

Харлаг тэхийн дээр

Хан тэс бий

Хан тасын дээр

Хөх тэнгэр бий

Хөх тэнгэрийн дор

Хөөдэйгийн Эрдэнэбаатар бий...


Төрийн тухай шүлэг

Исэрч тэнгэрийн нарыг

Бусар манан халхалнам

Их хүмүүний явдлыг

Гохон тахарууд саадлана.

Үлэмж сайхан Монгол орон минь

Үрээ тэвэрсэн эх -гүрэн билээ.

Өндөгөө харамлах догшин бүргэд

Өндөрөө авахад бэлэн болжээ

Зуун эхлүүлсэн түүхийн салхинд

Зусар үг хулжих тавилантай

Зоригт хөвгүүдээрээ туг тахьдаг

Зовлонгоос бид хэзээ салах вэ.

Цөвүүн цагийн хахир шуургыг

Цөн түгэх хавар солино

Эх орончийн халуун зүрхэнд

Эзэнт Монгол бүхлээрээ цохилно.


Түрэг охин

Түрэг охины гишүү мэт харцанд
Түүдэг адил шатаж явахад
Жари эхийн тал нам гүм бороорхог
Жаахан тэр минь хөл нүцгэн байсан.
Хацарных нь хонхорт бороон дусал тогтож
Халгин инээхэд нь усан цацраг үүснэ
Мөнгөн лаа шиг бэлхүүс нь гэрэлтээд
Мөнөөхөн өдрийг зүүдлүүлж орхино
Асгарах бороон дунд хуурай салхийг хүснэм.
Амтат дарсыг нарны гэрэлд уунам
Эргэн тойрон усан бороо суунаг манан
Энд гүн ухааны тэрс уянга эгшиглэнэ
Оройн мѳрний тунгалаг уснаа хус модод сүүдрээ дүрэхэд
Охидын шилбэ цайран харагдах шиг сэтгэлд минь үймүүлнэ
Цасан ширхэг шиг одод гялалзах усны мандалд
Цайлган түүний минь хөхиүн инээдийг чихнээ урина
Ялдамхан шүлэгчид охидын үзэсгэлэнд уйтгараа сэлбэж
Яаж ч болохгүй дурлалын цүнхэлд унадаг юм
Зүрх норгосон хайрынхаа дарснаас тэд хэзээ ч
Зүүдэндээ ч хүртэл хагацаж чадахгүй зовдог юм
Түрэг охины гишүү мэт харцанд
Түүдэг адил шатаж явахад
Жари эхийн тал нам гүм бороорхог
Жаахан тэр минь хөл нүцгэн байсан.

Л.Баяр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    22 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    1 цаг 1 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    1 цаг 22 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    1 цаг 35 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    1 цаг 38 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    1 цаг 53 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 56 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    3 цаг 37 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    4 цаг 0 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    4 цаг 32 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    4 цаг 59 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    5 цаг 2 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    5 цаг 59 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    6 цаг 0 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    6 цаг 21 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    6 цаг 31 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    6 цаг 44 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    7 цаг 22 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    7 цаг 28 мин
  • Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    7 цаг 54 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК