Холимог тулааны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн(U18) өнөөдөр Бахрейн улсын Манима хотод эхэлнэ.
Азийн холимог тулааны холбооноос (AMMA ) зохион байгуулж буй тус тэмцээнд Азийн 20 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас зургаан тамирчин, нэг дасгалжуулагч, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Тодруулбал эмэгтэй 55 кг-д Д. Ариунгоо (Болд нударга), 60 кг-д Б. Өлзийнаран (Женко) нар оролцох бол эрэгтэйчүүдийн 55 кг-д Р. Баасанжаргал (Кинг Панда), 60 кг-д Б. Анх-Ирээдүй (Шандас ММА), 65 кг-д Э. Билэгт (Мазаалай ММА), 70 кг-д М. Өнөмөнх (Шандас ММА) нар өрсөлдөнө. Баг тамирчдыг ахлан “Болд нударга” клубийн дасгалжуулагч Т.Болдбаатар ажиллана.
О.Удвал