
Бахрейн улсад үргэлжилж буй "Азийн залуучуудын гуравдугаар наадам"-ын долоо дахь өдөр Монголын баг 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Тухайлбал Жүдогийн эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Б.Хулан, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд Б.Буянтогтох нар мөнгө, Жүдогийн эмэгтэй48 кг-ын жинд өрсөлдсөн Э.Тэмүгэ, жюү жицүгийн эмэгтэй 52 кг-ын жинд зодоглосон Б.Мөнхжин, жюү жицүгийн 62 кг-д Б.Алтан-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд боллоо.
Ийнхүү Монголын баг нийт 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна.
Тус наадам маргааш буюу энэ сарын 31-нд өндөрлөнө.






















































