УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилгаар Өмнөговь аймгийн нэрэмжит "Ахмад бөхчүүдийн барилдаан" ирэх сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тодруулбал, улс, аймаг, сумын цолтой ахмад бөхчүүдийн барилдаан дараах насны ангиллаар зохион байгуулагдах агаад нийт шагналын сан нь 30 сая төгрөг.
- 45-49 нас
- 50-54 нас
- 55-с дээш нас
Нас ангилал бүрд:
- Түрүү бөх 3 сая
- Үзүүр бөх 2 сая
- Их шөвөг 1 сая
- Дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагналтай.