Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Festival 2025” есдүгээр сарын 20-ны 15:00 цагт Social Pay паркт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү фестиваль нь зөвхөн нэг өдрийн тоглолт бус, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах, Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам болох эхлэл юм.
Тус фестиваль нь Монголын рок, поп, хип хоп, жазз болон амьд хөгжмийн шилдэг уран бүтээлчдийг нэгэн тайзнаа цуглуулж, дэлхийн хэмжээний хөгжмийн баярын уур амьсгалыг Улаанбаатар хотын зүрхэнд авчирч байна.
Оролцох уран бүтээлчид
- Live Music Artists: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, СоёлЭрдэнэ & Өргөө Хонгор, Ганхүү, Чука, Чойжоо, Night Train, The GALTMAH зэрэг домогт хамтлагууд
- Pop Artists: Т.Ариунаа, С.Наран, Алтанцэцэг, Чинбаа,Дашдондог, Дэлгэрмөрөн, Emotion, Serchmaa, Б.Баярцэцэг, Uka, Freezone, S4, Наагий, Наки, Davaidasha, Цогдэлгэр, Motive, Хишигдалай, Enguun, Take off, Jason болон бусад олон уран бүтээлчид
- Hip Hop Artists: TATAR, LUMINO, Desant, Thunder, Мөнхийн Rap, Бабар, Gangbay, Нэгэн зүгт, Эрка зэрэг шилдэг уран бүтээлчид
- Special: “Bayan Mongol Jazz Orchestra” болон шилдэг DJ нарын сетүүд (DJ BTB, DJ Бодьхүү)
Хөтлөгч: Э.Ууганбаяр, Г.Анхбаяр
- Хаалга нээгдэх: 12:00 / Тоглолт эхлэх: 15:00
- Тасалбар: EventX.mn
- Лавлах утас: 7272-6262
“Ulaanbaatar Music Festival 2025” -аар Монголын шилдэг уран бүтээлчид болон олон мянган үзэгч хамтдаа хотынхоо хөгжим, урлагийн ирээдүйг тодорхойлох агшны гэрч болох гэж байна.