
"Алтан цом"-ын төлөөх шилдэг найман багийн барилдаан явагдаж байна.
Энэ жил “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан юм. Тухайлбал, МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч ҮНДЭСНИЙ КОМПАНИУД санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.
Өнөөдрийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяраар ахлуулсан "АПУ&СКАЙТЕЛ ХК"-ийн "АПУ СКАЙТЕЛ" багийн эсрэг Улсын заан Д.Анараар манлайлуулсан "ХЭРЭЙД ХХК"- ийн "ХҮЛЭГҮ" баг өрсөлдөх гэж байна.
"АПУ&СКАЙТЕЛ ХК"-ийн "АПУ СКАЙТЕЛ" багт:
1. Улсын арслан Б.Орхонбаяр
2. Улсын харцага Б.Цэдэнсодном
3. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
4. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
5. Аймгийн хурц арслан Б.Очирхүү
6. Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн
7. Аймгийн арслан Э.Баасанжав
8. Аймгийн заан О.Баярбаасан
"ХЭРЭЙД ХХК"- ийн "ХҮЛЭГҮ"баг:
1. Улсын заан Д.Анар
2. Улсын заан Б.Серик
3. Улсын харцага Г.Бадрах
4. Улсын харцага Э.Даш
5. Улсын начин Д.Цэрэнтогтох
6. Аймгийн арслан Е.Көптилек
7. Аймгийн арслан Н.Намнансүрэн
8. Цэргийн арслан Б.Өлзийсайхан
Л.Баяр





















































